самрын ясан чимэглэл

16
САМРЫН ЯСАН ЧИМЭГЛЭЛ 2-р цэцэрлэг Г.Мөнхцэцэг

Upload: hurelchuluun-baasansuren

Post on 16-Jun-2015

3.644 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: самрын ясан чимэглэл

САМРЫН ЯСАН ЧИМЭГЛЭЛ

2-р цэцэрлэг Г.Мөнхцэцэг

Page 2: самрын ясан чимэглэл

Самрын ясаар чимэглэл

хийх тухай

• Грек самар буюу хушга , орех зэрэг самар нь манай оронд худалдаа наймаагаар ирдэг самрууд юм. Грек самар нь зууван дугуй цайвар , бараан өнгөтэй арзгар гадаргуутай байдаг.Самруудаас хамгийн том нь юм. Хушганы яс нь хатуу материал юм.

• Грек самар хушга нь эр, эм гэсэн хоёр төрөл байдаг. Эр нь хар бараан өнгөтэй, арзгар, эм нь цайвар шаргал, яс нь хөндий ихтэй байдаг. Чимэглэлд ихэвчлэн эр ясыг сонгодог. Амьтны бие, хөндий зүйлийг дүрслэхэд эм хушганы ясыг ашиглаж болно

Page 3: самрын ясан чимэглэл

• Халуун оронд ургадаг орех самар нь хушганаас арай жижиг бөөрөнхий хэлбэртэй гадаргуу нь толигор бор саарал өнгөтэй . Бүх төрлийн чимэглэлд хэрэглэж болно.

• Манай оронд элбэг ургадаг хуш модны самар нь хэмжээгээр эдгээр самраас жижиг гонзгой зуйван дугуй хэлбэртэй учир олон хэлбэрээр цөмж олон төрлийн чимэглэлд ашиглах боломжтой .

Самрын ясаар чимэглэл хийх тухай

Page 4: самрын ясан чимэглэл

• Хушганы яс, орех самрын яс, хуш модны самрын ясан чимэглэл нь их өвөрмөц үзэмжтэй болдог.

• Хичээл дугуйлангийн үед хүүхдэд бэлтгэн өгч бага насны хүүхдийн урлан бүтээх чадвар, сонирхолыг харгалзан төрөл бүрийн бүтээл хийлгэж болно.

• Эр хушганы ясыг хөрөөдөж ханын чимэглэлийн хүрээ хийхэд ашиглана. Эм хушганы ясыг бүтэн, томоор нь янз бүрийн амьтан, усан завь хийдэг.

Самрын ясаар чимэглэл хийх тухай

Page 5: самрын ясан чимэглэл

• Мөн баримлын шавраар төрөл бүрийн амьтан, бичиг хэргийн сав, хийж хуш модны самрын ясыг урд хойт хэсэг, гонзгойгоор нь бэлтгэн шигтгэж чимэглэн бэлэг дурсгалын зүйл хийхээс гадна үртэс тараган цавууг зуурч янз бүрийн хэлбэрт оруулан дээрх самрын ясыг шигтгэн хатааж гуашаар өнгө ялган будаж үзүүлэн , бүтээл хийж болдог.

Самрын ясаар чимэглэл хийх тухай

Page 6: самрын ясан чимэглэл

1.Сүрлэг хадан цохио

• Хушганы ясан чимэглэл хийх дараалал • Ясаа сонгох • Угаах /усанд хийж тавина/• Хөрөөдөх ,• Хуваах ялгах • Буцалгах /Воктой усанд 10-15 минут буцалгах/• Цэвэр усанд угаах • Хатаах • Өрөмдөх, шөвгөөр тэмдэглэх • Наах /момент/• Ханын чимэглэлийн хүрээнд

ашиглах бол:• Бэлтгэсэн фанер хавтанг хэмжээнд нь

тохируулан хөрөөднө.• Хөрөөдсөн ясаа ижил хэмжээтэйгээр нь ялган

өрж байрлуулна.• Хавтанг 2-3 дамжлагаар зүлгүүрдэн өнгөлгөө

хийнэ.•

Энэ чимэглэлийн хүрээг Грек самрын ясыг хөрөөдөж доторхи чимэглэлийг хар модны холтсоор хийв.

Page 7: самрын ясан чимэглэл

Сүрлэг хадан цохио

• Аргачлал 1.• Сэдэв: “Сүрлэг хадан цохио” /Ханын

чимэглэл/• Ашиглах материал:· Грек самрын яс · Хавтан фанер · Холтос · Гуаш · Цавуу /момент/· Десхи · Төмрийн хөрөө3 төрөл · Зүлгүүр 3 төрөл · Лак · Сойз · Алчуур ,ус

• Аргачлал 2. • Хүрээний чимэглэлд эр хушганы яс

зохимжтой.• Дискийнд хавчин төмрийн хөрөөгөөр нимгэн

зузааныг тохируулан хөрөөднө. • Дараа нь воктой усанд 20-25 минут буцалгаж

гаргаад сойздож цэвэр усанд угааж хатаана.• Чимэглэл хийх хавтанг сонгож хэмжиж

бэлтгэнэ.• 2-3 дамжлагаар зүлгүүрдэж өнгөлнө.• Өнгөлсөн хавтан дээр хушганы ясаа 2

эгнээгээр захаар нь тааруулан хэмжээг нь тохируулан сонгож өрнө. Дараа нь цавууг түрхэж эхнээс нь 2 эгнээ нааж эхэлнэ.

• Эхний дэвсгэр хоёр эгнээг наасны дараа нуруу буюу 3 дахь эгнээг давхарлан 2 эгнээ голд тааруулан наана. Дараа нь дотоод чимэглэлийг хар модны холтсыг цэвэрлэн хийсэн зүйлээ бүтээгээд голд нь байрлуулна. Хамгийн сүүлд өнгөлгөөний лакыг 2-3 давхар будаж өгнө.

Page 8: самрын ясан чимэглэл

2. Бяцхан дэгдээхий

• Монгол орны байгалийн баялаг болох хуш модны самрын ясаар дагнаж хийсэн бүтээл юм.

Ашиглах материал:· Хуш модны самрын яс · Зүлгүүр 3-н төрөл · Фанер, хавтан · Цавуу /момент/· Лак · Грек эм хушганы яс · Алчуур, ус • Аргачлал Самрын ясыг воктой усанд буцалгаж хатаана.Ясыг самрын толгой хэсэг сүүл хэсгээр 2 хэсэг ялгаж ангилна.Хүрээ чимэглэлд самрын ясны толгой буюу оройн хэсэг ясыг сонгож

ялгана.Ялгасан ясаа зүлгүүрдэж хавтанд нааж болохоор ирмэгийг тэгшилнэ.Бэлтгэж зүлгүүрдсэн хавтан дээр ясыг нааж тогтооно.Дотор чимэглэл тахиа дэгдээхэйн биеийг эм хушганы ясаар бүтээж

бусад чимэглэлийг жижиг самрын ясаар хийж өгнө.Хамгийн сүүлд лакаар 2-3 удаа будаж өнгөлнө.

Page 9: самрын ясан чимэглэл

3. Хорхой шавж

• Энэ ханын чимэглэлийг хуш модны самрын ясаар хийж холтосоор чимэв. Сургалт хүмүүжлийн ажилд хэрэглэж болно. Мөн чимэглэлийн зориулалтаар хэрэглэж болно.

Ашиглах материал:· Хуш модны самрын яс · Фанер, хавтан · Холтос /хар модны/· Эм хушганы яс · Хар модны боргоцой · Цавуу /момент/· Лак · Зөөлөн чихрийн суурь буюу мерзивтрь · Зүлгүүр 3 н төрөл · Ус · Алчуур • Аргачлал:Хавтанг 2-3 дамжлагаар өнгөлж бэлтгэнэ.Зургийг гаргана.Грек эр самрын ясыг дисхинд хавчуулан 3-4 мм –ээр

хөрөөдөж бэлтгэнэ.Грек эм самрын ясыг цэвэрлэн задгай талыг наахад

бэлтгэн зүлгүүрдэнэ.

Page 10: самрын ясан чимэглэл

Хорхой шавж

• Хуш модны самрын ясыг хойт ба урд хэсгээр нь ялгаж задгай талыг тэгшлэн , хавтанд наахаар зүлгүүрдэж ялган, бэлтгэнэ.

• Навч зөгийний үүр, шувууны хошуу , хорхой шавьжны хөлийг хийх материалыг зургийн дагуу эсгэж бэлтгэнэ .

• Хийх дараалал:• Хүрээний чимэглэлийг грек эр самрын ясаар чимэглэнэ.• Модыг хар модны холтосоор өнгөлж хийнэ.Мөн аалзыг

хийгээд дараа нь торыг хийнэ.Дараа нь шоргоолжнууд ба үүрийг хийнэ.

• Нар,Мод-төөлүүр,Цох ,Хүрээг хийнэ.Чимэглэлийг хийж дууссаны дараа 2-3 давхар лакдана.

Page 11: самрын ясан чимэглэл

4. Алтан загас

• Энэ чимэглэлийг хушны самраар голчлон хийж чавганы ясан чимэглэл хийв.

• Ашиглах материал · Хуш модны самрын яс · Зүлгүүр 3 төрөл · Хавтан, фанер · Улаан чавганы яс · Цавуу /момент/· Лак · Боронз · Баримлын шавар · Алчуур · Ус · Загасны толгой Аргачлал:Хавтанг 2-3 дамжлагаар өнгөлж бэлтгэсэний дараа баримлын

шаврыг зөөллөж загасны биеийг барина.Самрын ясаа хоёр ялгана.Дараа нь самрын ясны ар хэсгийг сонгож шигтгэж чимэглэнэ.Улаан чавганы ясыг зүлгүүрт үрж нэг талыг тэгшлэн нааж жижиг

загасыг хийнэ.Дараа нь хүрээ чимэглэлийг хийнэ.Чимэглэлийг хийж дууссаны дараа 2-3 удаа давхарлаж лакдана.

Page 12: самрын ясан чимэглэл

Гурван бүжин

• Энэ чимэглэлийг хуш модны самрын яс , халуун оронд ургадаг орех самрын ясаар голчлон хийв.

• Ашиглах материал Хуш модны самрын яс

· Орех самрын яс · Зүлгүүр 3 төрөл · Хавтан, фанер · Хар чавганы яс · Цавуу /момент/· Алчуур · Ус · Лак • Аргачлал:Хавтанг 2-3 дамжлагаар өнгөлж бэлтгэнэ.Орех самрын ясны задгай хэсгийг тэгшлэн зүлгүүрдэж бүжингийн их

биеийг хийнэ.Хар чавганы ясыг зүлгүүрт үрж нэг талыг тэгшлэн нааж бүжингийн

чихийг хийнэ.Самрын ясаа хоёр ялгана. / урд хойт хэсэг/Дараа нь самрын ясны хойт хэсгийг сонгож бүжингйин нүд сүүл

хийнэ.Хуш модны самрын ясыг босоо хэлбэрээр бэлтгэн задгай талыг

тэгшлэн зүлгүүрдэж хөлийг хийнэ.Дараа нь хүрээ чимэглэлийг хийнэ. /Цэцэг/Чимэглэлийг хийж дууссаны дараа 2-3 удаа давхарлаж лакдана.ещ

Page 13: самрын ясан чимэглэл

7. Монгол ардын хээ угалз

• Уулан хээ, Усан хээ, Үүлэн хээ, Эврэн хээг хуш модны самрын ясаар дүрслэв.

• Ашиглах материал:• Хуш модны самрын яс • Зүлгүүр 3 төрөл • Шар цавуу • Алчуур • Ус • Лак • Аргачлал:• Хавтанг зүлгэж бэлтгэнэ.• Хүрээний чимэглэлийг хийнэ. Гадна дотно хүрээг

самрын ясны урд • хэсгээр эврэн хээг самрын ясны хойт хэсгээр хийнэ .• Чимэглэлийн зургийг гарган усан хээнээс эхлэн

хээнүүдийг самрын • ясны хойт хэсгийг ашиглан наана.• Хамгийн сүүлд 2-3 дамжлагаар лакдана.•

Page 14: самрын ясан чимэглэл

Үзэг харандааны сав

Төрөл бүрийн цаасан болон төмөр лааз хайрцаг ашиглан хийнэ.Хэрэглэгдэхүүн:· Хуш модны самрын яс · Орех сарын яс · Шар цавууны лааз · Барималын шавар · Төрөл бүрийн цэцэг ургамлын үр· Алчуур ,ус · Гуаш · Бийр · Лак Аргачлал:Шар цавууны лаазыг сайтар цэвэрлэж бэлтгэнэ.Баримлын шавраа зөөллөж лаазыг хэлбэр гарган бүрнэ.Хуш модны самрын ясыг цэвэрлэн хойт урд хэсгээр нь ялгана.Орех самрын ясыг савны бөөрөнд 1.5 см зайтай шигтгэж чимнэ.Савны доод хэсгээс эхлэн орёх самрын яс хүртэл хуш модны

самрын ясны хойт хэсгээр зайгүй шигтгэнэ. Орех самрын яснаас дээш хуш модны самрын ясны урд хэсгээр

зайгүй шигтгэн чимэглэнэ.Самрын ясаар бүрсний дараа ясны орой хэсгийг гуашаар өнгө

ялган будаж чимнэ.Хамгийн сүүлд 2-3 давхар лакдаж хатаана

Page 15: самрын ясан чимэглэл

Мөөг

• Ашиглах материал:· Түлээний үртэс · Тараган цавуу · Хуш модны самрын яс · Орех самрын яс · Бийр · Цавуу · Резинин бээлий · Жижиг сав · Лак · Алчуур , ус Аргачлал:Түлээний үртэсийг сайтар шигшин нарийн ширхэгтэй хэсгийг

ялган авч саванд хийж , тараган цавууг бага зэргийн усаар найруулан тухайн жимс , мөөгний хэлбэр дүрсийг гаргана. Тухайн барьсан зүйлийг 1-2 хоног сайн хатаана.

Мөөгийг бүрэн хатсаны дараа оройн хэсгээс эхлэн хуш модны самрын ясны хойт хэсгээр шигтгэн чимэглэнэ.

Мөөг болон жимсийг өнгө ялган гуашаар будаж хатаасны дараа

2-3 давхар лакдана.

Page 16: самрын ясан чимэглэл

• Анхаарал тавьсанд баярлалаа