хүн болох багаасаа

3
хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа Чөдөр хаяжээ би. Чимээгүйхэн аав минь ширтэнэ. Харц нь намайг ороолгоно. Энэ эхийг уншиж суухад монголчууд үр хүүхдийнхээ төлөвшилд хар багаас нь анхаарч үгээрээ ухаажуулж, харцаараа хүмүүжүүлдэг эртний уламжлалтай байсан нь илхэн. Хүүхдээ ажилд сургаж амьдрах ухаанд хүргэдэг байсан нь “ ар давж хүлэг болдог, ажил хийж хүн болдог” гэсэн сургаал үгээс харагдана. монголчуудын үр хүүхдээ сурган хүмүүжүүлж байсан 9 ухааныг сөхөн үзвэл: 1. хүүхдээ зөв хайрлах 2. хүүхдээ хамгаалж явах 3. хүүхдэдээ амьдрах ухаан заах 4. хүүхдэдээ сайнаар нөлөөлөх 5. хүүхэдтэйгээ цуг үйл гүйцэтгэх 6. хүүхдээ зөөлөн чихтэй сониуч өсгөх 7. хүүхдээ дуурайх юмтай амьдарч сургах 8. хүүхдээсээ амьдралын эрээн барааныг үл нуух 9. өрх гэр төр улсын ёс заншлыг зааж сургах хэмээн сургажээ. Xүүхдийн хүмүүжилд гэр бүлийн орчин хамгийн их нөлөөтэй.Гэр бүлийн орчинд хүүхэд ямар хүмүүжлийг олж авах вэ? гэдэг нь маш чухал асуудал юм.Үүнийг гэр бүлийнхэн, зарим эцэг эх тэр бүр ойлгодоггүй зөвхөн хоол хувцастай байвал болж байна гэж боддог. Гэтэл тэр хүүхдийн сэтгэл зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой. Сургууль бол хүүхдийн хоёрдахь гэр, багш бол хоёрдахь эцэг эх. Тийм учир дээрх уламжлалыг дагаж хүүхдийг зөв боловсон хүмүүжүүлж энэрэнгүй үзэлтэй эх оронч сэтгэлгээтэй иргэн болгон өсгөвөл зохино. Хүүхэд гэр бүлийн холбоо дараах зүйлд тулгуурладаг байна. Хүүхэд- гэр бүлийн мөнх орших гал голомт Хүүхэд-гэр бүлийн жинхэнэ хайр, баяр баясгалан Хүүхэд- гэр бүлийн бүрэн эрхт гишүүн

Upload: battsetseg1982

Post on 01-Jun-2015

763 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: хүн болох багаасаа

хүн болох багаасаахүлэг болох унаганаасаа

Чөдөр хаяжээ би. Чимээгүйхэн аав минь ширтэнэ. Харц нь намайг ороолгоно. Энэ эхийг уншиж суухад монголчууд үр хүүхдийнхээ төлөвшилд хар багаас нь анхаарч үгээрээ ухаажуулж, харцаараа хүмүүжүүлдэг эртний уламжлалтай байсан нь илхэн.Хүүхдээ ажилд сургаж амьдрах ухаанд хүргэдэг байсан нь “ ар давж хүлэг болдог, ажил хийж хүн болдог” гэсэн сургаал үгээс харагдана.

монголчуудын үр хүүхдээ сурган хүмүүжүүлж байсан 9 ухааныг сөхөн үзвэл:1. хүүхдээ зөв хайрлах2. хүүхдээ хамгаалж явах3. хүүхдэдээ амьдрах ухаан заах4. хүүхдэдээ сайнаар нөлөөлөх5. хүүхэдтэйгээ цуг үйл гүйцэтгэх6. хүүхдээ зөөлөн чихтэй сониуч өсгөх7. хүүхдээ дуурайх юмтай амьдарч сургах8. хүүхдээсээ амьдралын эрээн барааныг үл нуух9. өрх гэр төр улсын ёс заншлыг зааж сургах хэмээн сургажээ.

Xүүхдийн хүмүүжилд гэр бүлийн орчин хамгийн их нөлөөтэй.Гэр бүлийн орчинд хүүхэд ямар хүмүүжлийг олж авах вэ? гэдэг нь маш чухал асуудал юм.Үүнийг гэр бүлийнхэн, зарим эцэг эх тэр бүр ойлгодоггүй зөвхөн хоол хувцастай байвал болж байна гэж боддог. Гэтэл тэр хүүхдийн сэтгэл зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой.

Сургууль бол хүүхдийн хоёрдахь гэр, багш бол хоёрдахь эцэг эх.Тийм учир дээрх уламжлалыг дагаж хүүхдийг зөв боловсон хүмүүжүүлж энэрэнгүй үзэлтэй эх оронч сэтгэлгээтэй иргэн болгон өсгөвөл зохино.Хүүхэд гэр бүлийн холбоо дараах зүйлд тулгуурладаг байна.Хүүхэд- гэр бүлийн мөнх орших гал голомтХүүхэд-гэр бүлийн жинхэнэ хайр, баяр баясгаланХүүхэд- гэр бүлийн бүрэн эрхт гишүүнХүүхэд- гэр бүлийн харилцааны хуурмаггүй тольХүүхэд- гэр бүлийн тасралтгүй хөгжих үндэс суурьХүүхэд гэр бүлийн орчноос маш их зүйлийг суралцаж амьдралаас бүхнийг тусган авдаг.

Хүүхэд амьдралаас бүхнийг сурдаг

- шүүмжлэлд өссөн хүүхэд бусдыг буруутгаж сурдаг- дайсагналд өссөн хүүхэд бусдад өширхөж сурдаг- доог тохуурхалд өссөн хүүхэд бүрэг ноомой болдог- цөхрөлөөр дүүрэн амьдралд хүүхэд хүлцэнгүй болдог- ичгүүрт амьдралд өссөн хүүхэд өөрийгөө буруутгаж явдаг -зөнгөөрөө өссөн хүүхэд биеэ дааж сурдаг -урмаар дүүрэн амьдрал дунд хүүхэд итгэж сурдаг -магтаал дүүрэн амьдралд хүүхэд бусдыг үнэлж сурдаг

Page 2: хүн болох багаасаа

-үнэнч шударгаар дүүрэн амьдралд хүүхэд ёс журмыг дээдэлж сурдаг -амгалан тайван амьдралд хүүхэд бусдыг хүндэтгэж сурдаг -хүндэтгэл нөхөрлөлөөр дүүрэн амьдралд хүүхэд энэрэл хайрыг олдог

Хүүхэд гэж хэн бэ?Хүүхэд гэдэг бол гэрэл гэгээтэй цайлган сайхан бүхний төлөөлөл юм.

Хүүхэд-Хүн төрөлхтний хамгийн нандин чанар Хүүхэд-Дээд зэргийн чанар шаардсан бүтээгдэхүүн Хүүхэд-Тааж тааварлашгүй аугаа ертөнц Хүүхэд-Хөгжлийн эрчтэй хурд Хүүхэд-Танин мэдэхүйн аварга том багтаамж Хүүхэд-Эх дэлхийн ирээдүйг тээсэн хувь заяа хэмээн хүүхдийг тодотгон хэлсэн нь бий.

Тэгвэл дээрх хэлсэнтэй адил үр хүүхдээ өөрөө үлгэрлэн дуурайж, ёс журмыг дээдэлж энэрэл хайраар дүүрэн өсгөх нь эцэг эх бүрийн ариун үүрэг билээ.

Гэвч өнөөгийн нийгэмд хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн харилцаа асар их сөргөөр нөлөөлж байна. Монголчууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг олон аргыг судлан үзэхэд зарим нь хүүхдийн сэтгэл зүйд эсрэгээр нөлөөлж байна гэж судлаачид тогтоожээ.тухайлбал: хүүхдээ хүмүүжүүлэх 7 муу арга

1. алга амтлуулахуй\ хорсолтойгоор шийтгэл хүлээн авахад бэлэн болно.\

2. албадахуй \идэвх санаачлагагүй зөвхөн бусдын ам харна\3. зандрахуй \элэгсэг дотно үгсийг мартана\4. үглэхүй \үгийн тансаг утга уянгыг үл ухан чих нь ёроолгүй сав мэт

ямар ч үнэт зүйлсийг үл тооно.5. өөлөхүй \сайнтай муутай сав дүүрдэг хорвоод зөвхөн хар барааныг

олж харж гэгээнийг нээх мэлмий бүдгэрнэ.6. хахуульдахуй\ олз ашигт хэт шүтэж өчүүхнийг ч мөнгөөр үнэлэн

бусдын гарыг харна\7. хөндийдөхүй\ өнчдөх мэтээр ганцаардаж зөвлөх дэмжихийн ач тус

амт шимтийг эс мэдэрнэ\

эцэст нь хэлэхэд дээрх уламжлал шинэчлэлийн утгыг уялдуулан байж өөртөө тусган авч үр хүүхдээ зөв боловсон хүмүүжүүлж чадвал “ ээж, аав” гэдэг ариун нэр төрийн жинхэнэ утгыг ухаарч хожмын өдөр улс нийгэм, эцэг эх, ахан дүүдээ элбэрэлтэй, монголын хойч ирээдүй өсөн бойжиж байна гэдэгт итгэл төгс байна.

Хүүхэд гэдэг бол дүүргэж байдаг сав бишХүүхэд гэдэг бол дүрэлзэж байдаг бамбар юм.

Page 3: хүн болох багаасаа