Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

16
САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ КУРСЫН АЖИЛ Сэдэв: Гадаадын хөрөнгө оруулалтын бүтэц,байршил,судалгаа,үр дүн Хичээлийн нэр: Төрийн Санхүү Хичээлийн код: FIN432 Анги, Групп: 280 Гүйцэтгэсэн: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Э.Цэнгэл /FA09B117/ Шалгасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Д.Мөнхдулам Огноо: 2012 оны 5 дугаар сар 9 Улаанбаатар. 2012

Upload: -

Post on 04-Jan-2016

169 views

Category:

Documents


4 download

DESCRIPTION

Гадаадын хөрөнгө оруулалтын байршлын судалгаа

TRANSCRIPT

Page 1: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ДЭЭД СУРГУУЛЬ

ӨДРИЙН ХӨТӨЛБӨР САНХҮҮГИЙН УДИРДЛАГЫН ТЭНХИМ

КУРСЫН АЖИЛ

Сэдэв: Гадаадын хөрөнгө оруулалтын бүтэц,байршил,судалгаа,үр дүн

Хичээлийн нэр: Төрийн Санхүү

Хичээлийн код: FIN432

Анги, Групп: 280

Гүйцэтгэсэн: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Э.Цэнгэл /FA09B117/

Шалгасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Д.Мөнхдулам

Огноо: 2012 оны 5 дугаар сар 9

Улаанбаатар. 2012

Page 2: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 2

АГУУЛГА

ОРШИЛ ..................................................................................................................................... 3

ОНОЛЫН ХЭСЭГ .................................................................................................................... 4

СУДАЛГААНЫ ХЭСЭГ ..................................................................................................... 8

Гадаадын хөрөнгийн оруулалтын позицын судалгаа ....................................................... 8

Гадаадын хөрөнгө оруулагчдын судалгаа ....................................................................... 11

ДҮГНЭЛТ ............................................................................................................................... 15

АШИГЛАСАН МАТЕРИАЛ ................................................................................................ 16

Page 3: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 3

ОРШИЛ

Хөрөнгө оруулалтын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөө, ач

холбогдолын талаар доктор /Sc/, профессор Д. Цэрэнпил “Хөрөнгө оруулалтын

динамик үзүүлэлт нь аль ч орны эдийн засаг, нийгмийн чадавхийн хөгжлийг

тодорхойлох макро эдийн засгийн чухал хэмжүүр юм. Шилжилтийн эдийн засагтай

тэгээд хямрал бэрхшээл тулгарсан улс орны хувьд эдийн засаг нийгмийн байдлыг

тогтворжуулж цаашдын өсөлтийг хангах зайлшгүй нөхцөл бол үйлдвэрлэлийн хүчин

чадлыг сэргээх, шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал юм”. Энэ нь манай

улсын хувьд цаашдын хөгжлийн чиг хандлага бол хөрөнгө оруулалтыг хөхиүлэн

дэмжих юм гэдгийг тодорхойлсон байна.

Гадаадын хөрөнгө оруулалт нь тухайн улсын ДНБ, экспортыг нэмэгдүүлэн,

гадаад худалдааны эргэлтийг өсгөхөд чухал түлхэц болохын зэрэгцээ инноваци,

дэвшилтэт техник технологи, ноу-хау, удирдлага зохион байгуулалтын шилдэг арга

туршлага, ажиллах хүчний мэргэжил боловсролын дээшлэлт, улмаар дэлхийн зах зээл,

олон улсын маркетингийн сүлжээнд нэвтрэх өргөн боломж олгодог тул зөвхөн хөгжиж

буй ядуу буурай орнууд төдийгүй хөгжингүй орнууд ч гадаадын хөрөнгө оруулалтыг

татах тал дээр идэвхитэй ажиллах болсон байна.

Зах зээлийн шилжилтийн эдийн засагтай улс оронд хөрөнгө оруулалтын гадаад

эх үүсвэр нь хувийн секторыг бэхжүүлж, эдийн засгийн өсөлтийг бий болгоход чухал

үүрэг гүйцэтгэдэг.

Хөрөнгө оруулалтын түүний нэгэн хэсэг болох гадаадын хөрөнгө оруулалтын

талаарх онолын мэдлэгээ бататгах, гадаадын хөрөнгө оруулалтын позицыг судлах, гол

гол хөрөнгө оруулагчдын талаар судалгаа хийхэд курсын ажлын маань гол зорилго

оршино.

Page 4: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 4

ОНОЛЫН ХЭСЭГ

Хөрөнгө оруулалт: Үйлдвэрлэл үйлчилгээний үр ашгийг дээшлүүлж, хүнд хүрэх

өгөөжийг нэмэгдүүлэх замаар ашиг орлогыг өсгөх зорилгоор урьдчилан оруулж байгаа

хөрөнгө /капитал/-ийг хэлнэ. Энэ нь зөвхөн мөнгөн хөрөнгө төдийгүй хувь оролцоо,

хувьцаа ба бусад үнэт цаас, шинэ технологи, машин тоног төхөөрөмж, лиценз, зээл,

бусад эд хөрөнгө, түүнчлэн эд хөрөнгө эзэмших эрх, оюуны үнэт зүйлс байж болно”

гэж тодорхойлсон байдаг.

Хөрөнгө оруулалт нь эдийн засагт олон чухал үүргүүдийг гүйцэтгэдэг.Үүнд:

Үйлдвэрлэлийн үйл явцыг сайжруулах, түүнд дэмжлэг болох

Шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийг түргэтгэх, шинэ санааг

хэрэгжүүлэх

Бүтээгдэхүүний чанарыг сайжруулах ба түүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх

Үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдэхүүний нэр төрөл, зүйлийг шинэчлэх

Бүтээгдэхүүний борлуулалтын ба үйлдвэрлэлийн зардлыг бууруулах,

борлуулалтын ашиг, бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг юм.

Хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүд:

Өөрийн санхүүгийн хэрэгсэл

Төсөвлөсөн мөнгө

Гадаадын хөрөнгө оруулалт

Төрөл бүрийн зээлийн хөрөнгө

Хөрөнгө оруулалтын зах зээлээс татах хөрөнгө

Гадаадын хөрөнгө оруулалт: гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж

байгуулах, эсхүл Монголын аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах зорилгоор гадаадын

хөрөнгө оруулагчаас Монгол Улсад оруулж буй эд хөрөнгийн болон оюуны үнэт

зүйлсийг хэлнэ.

Гадаадын хөрөнгө оруулагч: гэж Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж буй гадаадын

хуулийн этгээд, хувь хүн /Монгол Улсад байнга оршин суудаггүй гадаадын иргэн

болон харъяалалгүй хүн, түүнчлэн гадаадад байнга оршин суудаг Монгол Улсын

иргэн/-ийг хэлнэ.

Хөрөнгө оруулалтын гэрээ: гэж хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой төсөл

хэрэгжүүлэх зорилгоор байгуулсан концесс, бүтээгдэхүүн хуваах тухай, маркетинг,

Page 5: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 5

менежмент, санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө

оруулалт хийх хэлцлийг хэлнэ.1

Гадаадын хөрөнгө оруулалтын төрөл:

1. Чөлөөтэй хөрвөх валют, хөрөнгө оруулалтын үр дүнг төгрөгөөр олсон орлого

2. Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх

3. Оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх2

Гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх хэлбэр:

1. Дангаараа аж ахуйн нэгж байгуулах

2. Монголын хөрөнгө оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах

3. Тус улсын аж ахуйн нэгжийн ногдол хувь, хувьцаа, бусад үнэт цаасыг Монгол

Улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авах замаар шууд хөрөнгө оруулалт

хийх

4. Байгалийн баялгийг ашиглах, боловсруулах талаар хууль тогтоомж, концесс,

бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу эрх олж авах

5. Маркетинг, менежментийн гэрээ байгуулах

6. Санхүүгийн түрээс (лизинг)-ийн болон франчайзийн хэлбэрийн хөрөнгө

оруулалт хийх3

Гадаадын хөрөнгө оруулалтыг ерөнхийд нь:

Шууд хөрөнгө оруулалт

Шууд бус хөрөнгө оруулалт гэж ангилна

Шууд хөрөнгө оруулалт гэдэг нь: үйлдвэрт хяналтаа оруулах боломжийг хөрөнгө

оруулагчид олгодог хэлбэр

Шууд бус хөрөнгө оруулалт гэдэг нь: хөрөнгө оруулагч ашиг олох зорилгоор актив

хөрөнгийг үнэт цаас хэлбэрээр \хувьцаа, облигаци\ олж авдаг. Ингэснээр ашиг хүртэх

эрхтэй болдог, үйлдвэрийг шууд удирдах боломжийг олгодоггүй. Хөрөнгө оруулагчид

үнэ нь өсч байгаа үнэт цаас, хувьцаа худалдан авдаг хэдий ч ихэнх нь гадаадад олон

корпорацийн хувьцааг эзэмших хэлбэрээр шууд бусаар хөрөнгө оруулдаг.

Макро эдийн засгийн түвшинд хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүд нь:

Улсын төсөв

Гадаадын зээл, тусламж

Улс ба хувийн секторын хамтарсан байгууллагын хөрөнгийн эх үүсвэр

1 Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 3-дугаар зүйл

2 Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 5-дугаар зүйл

3 Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 6-дугаар зүйл

Page 6: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 6

Хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг өөрийн болон гадны хөрөнгө оруулалт гэж

хуваадаг. Өөрийн хөрөнгө нь 60% байвал зохистой буюу бие даасан гэж үздэг.

Гадаадын хөрөнгө оруулалтанд нөлөөлдөг хүчин зүйлүүд:

Хөрөнгө оруулалтын үр ашиг

Зах зээлийн багтаамж

Дэд бүтцийн хөгжилт

Улс төрийн тогтвортой байдал

Эдийн засгийн өсөлт, макро эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд

Хууль эрх зүйн орчин, хөрөнгийн хамгаалалт

Иймч учраас монгол улс эдийн засийн өсөлтийг хангахын тулд гадаадын

хөрөнгө оруулалтыг зайлшгүй татах шаардлагатай.

Хөрөнгө оруулалтын шингээх чадвар

Шингээх чадвар нь ихэнхи тохиолдолд “компаний хүрээлэн байгаа орчноосоо

мэдлэгийг үнэлэх, өөрийн болгох, нэвтрүүлэх” чадварыг үнэлэхийн тулд ашиглагддаг

байна. (Cohen ба Levinthal, 1990, p.569)

Практикт шингээх чадварыг хэмжиж тодорхойлох төгс боловсруулсан

үзүүлэлтүүд байхгүй байгаа нь түүний талаархи харьцуулсан судалгаа явуулах

боломжийг хязгаарладаг. Бизнесийн удирдлагын салбарт хөрөнгө оруулалтын шингээх

чадвар гэдэг нь байгууллагын шинэ мэдлэгийг үнэлэх, өөрийн болгох болон

нэвтрүүлэх чадварыг хэмжихэд хэрэглэгддэг онол эсвэл загвар юм.

Хөрөнгө оруулалтын шингээх чадварын үндсэн үзүүлэлтүүд

ГШХО нь эдийн засгийн өсөлт, хөгжилд эерэг нөлөөтэй болох нь олон

судалгааны ажлуудар нотлогдсон байдаг байна. Ихэнхи судалгааны ажлуудад гадаадын

хөрөнгө оруулалт ашигтай байх эсэх нь тухайн орны хөрөнгө оруулалтын шингээх

чадвараас ихээхэн хамаардаг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг байна.

Хувь хүмүүс нь шингээх чадвараа дээшлүүлж чадсан улс орны шингээх чадвар

өснө гэж үздэг.

Шингээх чадварт нөлөөлдөг хүчин зүйл:

Технологийн ялгаа

Ажиллах хүчний боловсролын түвшин

Санхүүгийн хөгжил

Институцийн хөгжил

Маркетингийн чадамж

Page 7: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 7

Өмнө мэдэгдэж байсан мэдлэгийн баазын хэмжээ

Ажил дээрээ суралцах

Гадаад хөрөнгө оруулалтын цэвэр позиц: гэж эдийн засгийн харьяат болон харьяат

бусын хооронд хөрөнгө оруулалтын харьцаагаар үүссэн санхүүгийн актив, пассивын

зөрүүг хэлнэ. Санхүүгийн гадаад активын үлдэгдлээс санхүүгийн гадаад пассивын

үлдэгдлийг хасч гадаад хөрөнгө оруулалтын цэвэр позицыг тодорхойлно.

Санхүүгийн актив пассивын ангилал: Санхүүгийн актив пассивыг шууд хөрөнгө

оруулалт, санхүүгийн дериватив, бусад хөрөнгө оруулалт болон нөөц актив гэсэн

үндсэн 5 төрөлд ангилна.

Page 8: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 8

СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Гадаадын хөрөнгийн оруулалтын позицын судалгаа

2011 оны 4-дүгээр улирлын байдлаар нийт гадаад пассивын хэмжээ:

Хүснэгт 1

Гадаад пассив Үзүүлэлт (мян.ам доллараар)

1. Шууд хөрөнгө оруулалт (гадаадаас) 9,434,512.90

2. Багцын хөрөнгө оруулалт 956,309.50

3. Санхүүгийн үүсмэл хэрэгсэл 1,489.20

4. Бусад хөрөнгө оруулалт 4,031,620.90

Нийт гадаад пассив 14,423,932.50

График 1

Дээрхи графикаас харахад нийт гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх буюу 65

орчим хувийг дангаар гадаадын шууд хөрөнгө оруулалт эзлэж байна. Багцын хөрөнгө

оруулалт буюу үнэт цаасанд оруулсан хөрөнгө 7 орчим хувийг, бусад хөрөнгө

оруулалтанд 28 орчим хувийг оруулжээ.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын онцлог нь тухайн аж ахуйн нэгжид

гадаадын хөрөнгө оруулагч өөрийн хяналтыг бүрэн тавьдагаараа эдийн засагт шинэ

санаа, иновациудыг зах зээлд нэвтрүүлэх боломжтой.

Манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжил сул байдгаас шалтгаалан гадаадын

шууд бус хөрөнгө оруулалт харьцангуй бага байгаа юм.

65%

7%

0%

28%

Гадаад пассивын бүтэц

1. Шууд хөрөнгө

оруулалт (гадаадаас)

2. Багцын хөрөнгө

оруулалт

3. Санхүүгийн үүсмэл

хэрэгсэл

4. Бусад хөрөнгө

оруулалт

Page 9: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 9

График 2

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын бүтцийн хувьд хувь нийлүүлсэн ба ашгийн дахин

хөрөнгө оруулалт ба бусад хөрөнгө оруулалтаас бүрдэж байгаа юм.

График 3

Багцын хөрөнгө оруулалтын ихэнх хувийг (75%) хөрөнгийн хувьцаанд оруулсан байна.

Үүний дараа хорь орчим хувийг банкуудын өрийн бичгэнд хөрөнгө оруулсан байна.

Засгийн газрын бондод мөн тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулсан байна.

Санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн хувьд манай улсад уламжлагдсан зах зээл

сайн хөгжиж чадаагүйгээс уг салбарт ердөө 1,489.20 мян.долларыг 2011 оны 4-дүгээр

улиралд банкны үүсмэл хэрэгсэлд оруулжээ.

39%

61%

Гадаадын шууд хөрөнгө оруулалт

1.1 Хувь нийлүүлсэн хөрөнгө ба ашгийн дахин хөрөнгө оруулалт

1.2 Бусад хөрөнгө

75%

5% 20%

0%

Багцын хөрөнгө оруулалт

Хөрөнгийн хувьцаа Засгийн газар бонд

Банкуудын өрийн бичиг Бусад салбарын бонд, өрийн бичиг

Page 10: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 10

График 4

Бусад хөрөнгө оруулалтын хувьд ихэнх хувийг буюу 82 орчим хувийг зээллэгт

оруулсан байна. Зээл нь :

Төв банк

Засгийн газар

Банкууд

Бусад салбар гэсэн 4 салбарын зээлээс бүрдэж байна.

2011 оны турш гадаад пассив улирал бүрээр доорхи үзүүлэлттэй байжээ.

График 5

4Шууд хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгө оруулалтын хувьд 4-дүгээр улиралд

хамгийн ихээр оруулсан байгаа нь харагдаж байна.

4 Монгол Улсын Гадаад хөрөнгө оруулалтын позицийн дэлгэрэнгүй тайлан - 2011 оны 1-4-р улирал

5%

82%

13% 0%

Бусад хөрөнгө оруулалт

Худалдааны зээллэг Зээл Бэлэн мөнгө ба харилцах Бусад пассив

0

2000000

4000000

6000000

8000000

10000000

Q1 Q2 Q3 Q4

Шууд хөрөнгө оруулалт

(гадаадаас)

Багцын хөрөнгө оруулалт

Санхүүгийн үүсмэл хэрэгсэл

Бусад хөрөнгө оруулалт

Page 11: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 11

Гадаадын хөрөнгө оруулагчдын судалгаа

Шилдэг 20 гадаадын шууд хөрөнгө оруулалт

Хүснэгт 2

№ Компаний нэр Хөрөнгө Гадаадын

ХО

Дотоодын

ХО

Салбар Орон

1 Оюу толгой 5,005,920 65,005,913 - Геологийн эрэл хайгуул

болон судалгаа

Голланд-

Монгол

2 MD securities 43,603,000 43,500,000 - Худалдаа Virgin арал UK

3 MCS mining 25,100,000 25,000,000 - Геологийн эрэл хайгуул

болон судалгаа

Сигапур

4 HSBS 10,000,000 9,990,000 - Бусад Өмнөд

Солонгос

5 Вагнер Ази лизинг 9,890,224 9,890,224 - Худалдаа АНУ

6 Seoul Senior Tower 7,840,000 7,140,000 - Эрүүл мэнд, сайхан Өмнөд

Солонгос

7 Хаан банк 20,599,356 7,073,699 3,393,576 Банк санхүү АНУ-Хятад-

Япон-Монгол

8 Гянт баялаг 7,000,000 7,000,000 - Геологийн эрэл хайгуул

болон судалгаа

Virgin арал UK

9 Глобал ком 4,500,000 4,500,000 - Худалдаа Virgin арал UK

10 Louis Vuitton

Mongolia

6,000,000 4,000,000 - Худалдаа Франц

11 Кредит банк 9,585,108 3,900,686 - Банк санхүү Кипр

12 MCS Asia Pacific 15,000,000 3,850,000 3,150,000 Хүнсний үйлдвэрлэл Сингапур-

Монгол

13 Шангрила УБ зочид

буудал

10,000,000 3,820,000

- Худалдаа Virgin арал UK

14 EAM Баян-Өлгий 3,548,107 3,538,107 - Геологийн эрэл хайгуул

болон судалгаа

Канад

15 Handy Soft Rich 3,000,000 2,900,000 - Худалдаа Өмнөд

Солонгос

16 Tethys mining 26,992,495 2,793,974 - Геологийн эрэл хайгуул

болон судалгаа

Швейцарь

17 Big Mogul Coal and 4,627,722 2,776,633 1,851,089 Геологийн эрэл хайгуул Люксембург-

Page 12: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 12

Energy болон судалгаа Монгол

18 Hong Kong Sunkfa

Group

1,600,000

1,600,000

- Тээвэр Хятад

(Хонгконг)

19 EAM шинжилгээний

байгууллага

1,511,710

1,501,710

- Геологийн эрэл хайгуул

болон судалгаа

Канад

20 Santanmores 5,300,000 1,500,000 - Геологийн эрэл хайгуул

болон судалгаа

Өмнөд

Солонгос

5

Энэхүү судалгаа АНУ-н засгийн газраас гаргасан Mongolia investment climate

statement 2011 хамгийн сүүлийн тоймд гаргасан бөгөөд манай улсын тэргүүлэгч олон

компаниуд гадаадын хөрөнгө оруулалттай болохыг харуулж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд мэдээж хэрэг манай улсын уул уурхайг

ихэд сонирходог бөгөөд эдгээр хорин аж ахуй нэгжийн 40 хувийг геологи эрэл хайгуул

болон судалгааны чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд орсон байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоон мэдээлэл (улсаар)

Хүснэгт 3

№ Улс орон Нийт 1990-2004 2005 2006 2007 2008 2009 2010

1 Хятад 5303 1534 532 827 876 859 299 376

2 Солонгос 1973 632 203 274 332 302 113 117

3 Орос 769 433 54 105 72 51 37 17

4 Япон 451 190 29 56 60 58 35 23

5 АНУ 241 98 19 28 27 44 11 14

6 Герман 171 102 10 18 13 138 8 7

7 Виржин-арал 151 27 9 12 26 17 23 37

8 Вьетнам 151 25 14 34 46 21 3 8

9 Хонг-Конг 129 54 9 5 10 14 10 27

10 Сингапур 123 52 9 5 10 21 4 22

11 Их Британи 121 61 14 12 10 14 4 5

12 Канад 108 38 8 13 10 21 9 13

13 Австралиа 72 18 5 8 12 15 4 21

14 Чех 67 40 3 7 8 17 1 4

5 2011 Mongolia investment climate statement (хууд-80)

Page 13: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 13

15 Малайз 60 17 8 9 3 4 5 7

6

2005-2010 онуудын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн өөрчлөлт

График 6

Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд манай орны хувьд 1990-ээд

оноос хойш л байгуулагдсан бөгөөд сүүлийн хорин жилийн хугацаанд нийтдээ 10709-н

аж ахуй нэгж байгуулагдан үйл ажиллагаагаа явуулжээ. 2008 оноос 2009 онуудад

санхүүгийн хямралаас үүдэн Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн

нэгжийн тоо маш ихээр буурсан харагдаж байна. Энэ нь мөн уул уурхайн салбарт

тогтоосон гэнэтийн ашгийн татвартай холбоотой юм.

2010 оноос харин гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо өссөн

үзүүлэлттэй байсан юм. Монголын хувьд дэлхийн зах зээл дээр нэр хүнд сайтай

хөрөнгө оруулахад таатай бүс нутаг хэмэээн өнгөрөгч онд дэлхийн улс орнуудын

жагсаалтыг тэргүүлсэн юм.

Шилдэг 10 хөрөнгө оруулагч улсууд (1990-2010 мян. ам.доллараар)

График 7

6 2011 Mongolia investment climate statement (хууд-84)

55.0%

6.9% -3.6%

-60.5%

25.4%

2006 2007 2008 2009 2010

2,468,235

400,005 294,081 255,813 222,438 138,570 127,350 121,059 115,690 108,250

Page 14: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 14

Хөрөнгө оруулалтанд эзлэх хувь (улсаар)

График 8

Манай улсад хөрөнгө оруулж буй гадаадын улс орнуудыг Хятад улс бусад орноосоо

хол илүү тэргүүлж байна.

Хятад

Канад

Голланд

Өмнөд-Солонгос

Виржин-Арал

Япон

Хонгконг

Бермуда

АНУ

Орос

Page 15: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 15

ДҮГНЭЛТ

ТТЭЗ-ийн үед улсын төсвийн хөрөнгө оруулалт их байсан бол сүүлийн хэдэн

жилд ЗЗЭЗ-т шилжсэнээс хойш хөрөнгө оруулалтын санхүүжилтийн салбарт өөрчлөлт

орсон. Энэ нь улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувь хэмжээ харьцангуйгаар буурч,

төсвийн бус хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсээр байгаа.

Нобелийн шагналт Америкийн эрдэмтэн Ж. Стиглиц үзэхдээ үндэсний эдийн

засагт үзүүлэх гол хүчин зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтыг өөгшүүлэх орчинг

бүрдүүлэх гэжээ.

Манай улсын хувьд гадны хөрөнгө оруулалт их хувь хэмжээг эзэлж байгаа нь

шилжилтийн эдийн засагтай манай улс оронд гадны хөрөнгө оруулалт, зээл

тусламжийн гүйцэтгэж байгаа үүрэг, зах зээлд үзүүлж байгаа ач холбогдол нь хэр

өндөр байгааг харуулж байгаа юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын онцлог нь тухайн аж ахуйн нэгжид

гадаадын хөрөнгө оруулагч өөрийн хяналтыг бүрэн тавьдагаараа эдийн засагт шинэ

санаа, иновациудыг зах зээлд нэвтрүүлэх боломжтой.

Гадаадын хөрөнгө оруулалтын ихэнх хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалт

эзлэж буй нь манай улсын хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжил сул байдгаас

шалтгаалан гадаадын шууд бус хөрөнгө оруулалт харьцангуй бага байгаа юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулагчдын хувьд мэдээж хэрэг манай улсын уул

уурхайг ихэд сонирходог бөгөөд эдгээр хорин аж ахуй нэгжийн 40 хувийг геологи эрэл

хайгуул болон судалгааны чиглэлд үйл ажиллагаагаа явуулдаг компаниуд орсон байна.

2010 оноос харин гадаадын шууд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоо

өссөн үзүүлэлттэй байсан юм. Монголын хувьд дэлхийн зах зээл дээр нэр хүнд сайтай

хөрөнгө оруулахад таатай бүс нутаг хэмэээн өнгөрөгч онд дэлхийн улс орнуудын

жагсаалтыг тэргүүлсэн юм.

Гадаадын шууд бус хөрөнгө оруулалтыг цаашдаа нэмэгдүүлэхийн тулд

санхүүгийн зах зээлээ боловсронгуй болгох шаардлага байгаа юм. Гадаадын шууд бус

хөрөнгө оруулалтын хувьд эрх зүйн боловсронгуй зохицуулалт болон дэд бүтцийн

хөгжилийг сайжруулснаар илүү ихээр татах боломжтой юм.

Page 16: Э.Цэнгэл (курсын ажил 280-р групп)

Гадаадын хөрөнгө оруулалтын

бүтэц,байршил,судалгаа,үр дүн FIN432-280-р

групп

Хуудас 16

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

1. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 3,5,6 дугаар зүйл

2. Монгол Улсын Гадаад хөрөнгө оруулалтын позицийн дэлгэрэнгүй тайлан - 2011

оны 1-4улирал

3. “Макро эдийн засгийн хөрөнгө оруулалтын үр ашгийг хэмжих нь” Т.Ганчимэг

(хууд 5,8,9)

2011 Mongolia invest8ment climate statement (хууд-80-84)