ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН...

34
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 2 ДДЦС ТӨХК-ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН ХАРАА 2030 он гэхэд хүний хөгжлийг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, хүчин чадлаа нэмэгдүүлсэн, үр ашигтай, дэвшилтэт технологи бүхий нийгмийн хариуцлагатай компани болно. ЭРХЭМ ЗОРИЛГО Хэрэглэгчээ дээдэлсэн, найдвартай үйлдвэрлэгч компани байна. ҮНЭТ ЗҮЙЛС Чадварлаг, бүтээлч ажилтан Эерэг хандлага Ажиллах эрүүл, аюулгүй орчин Багийн ажиллагаа

Upload: others

Post on 28-Dec-2019

45 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 2

ДДЦС ТӨХК-ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН

АЛСЫН ХАРАА

2030 он гэхэд хүний хөгжлийг дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй,

хүчин чадлаа нэмэгдүүлсэн, үр ашигтай, дэвшилтэт технологи

бүхий нийгмийн хариуцлагатай компани болно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хэрэглэгчээ дээдэлсэн, найдвартай үйлдвэрлэгч компани байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

✓ Чадварлаг, бүтээлч ажилтан

✓ Эерэг хандлага

✓ Ажиллах эрүүл, аюулгүй орчин

✓ Багийн ажиллагаа

Page 2: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |3

“ДДЦС” ТӨХК-ИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Дарханы дулааны цахилгаан станц төрийн өмчит хувьцаат

компани нь Дархан-Уул аймгийн үйлдвэрийн дүүрэгт байрладаг.

Манай компани 1965 онд ашиглалтанд орсон Эрчим хүчний

салбарын ууган үйлдвэрүүдийн нэг.

Монгол улсын Дархан, Сэлэнгийн хэрэглэгчдийг цахилгаан

эрчим хүчээр, Дархан-Уул аймгийн хэрэглэгчдийг дулааны эрчим

хүчээр хангах гол үүрэг хүлээн ажилладаг.

Дарханы дулааны цахилгаан станц нь 2001 оны 7-р сарын 09-

ний өдрийн Засгийн Газрын 164-р тогтоолоор “ДДЦС” ТӨХК

болон зохион байгуулагдсан.

БКЗ-75-39 БФ маркын 75 т/цаг уур боловсруулах хүчин

чадалтай 9 зуух, АПТ-12-35-10 маркийн тус бүр нь 12 Мвт/цаг

чадалтай 4 турбин генератортай, 48 мянган кВт/цаг буюу жилдээ

302 сая квт/ц цахилгаан эрчим хүч, 1196 мянган Гкалл дулааны

эрчим хүч боловсруулах хүчин чадалтай байгуулагдсан.

Үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ 6, 35, 110 киловольтын

өндөр хүчдэлийн шугамуудаар хэрэглэгчдэд түгээдэг.

Page 3: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 4

2018 оны онцлох амжилтууд

• 2018 онд “Монгол улсын топ-10” шилдэг шимтгэл төлөгч ААНэгж

хүндэт өргөмжлөл

• Ажил олгогч Эздийн холбооны “Оны шилдэг Аж Ахуйн нэгж” шилдэг

гран-при

Монгол улсын төрийн шагналаар

• Алтангадас-2

• Хөдөлмөрийн хүндэт медаль -5

Эрчим хүчний яам болон болон бусад яам тамгийн газрын

шагналаар

• Эрчим хүчний салбарын “Шилдэг мастер”-1

• “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэгээр -13

• Эрчим хүчний яамны “Жуух Бичиг”-ээр -12

• Санхүү Бүртгэлийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр-2

Аймаг орон нутгийн шагналаар

• Дархан сумын хөдөлмөрийн аварга ажилтан -1

• “Найрамдалын Дархан” тэмдэгээр-12

Спортын шагналаар

• Олон улсын гагнуурчдын тэмцээнд Д.Хүрэлбаатар 1-р байр

• Улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээнд эрэгтэй

хосын төрөлд 1-р байр

• Улсын аварга шалгаруулах модон бөмбөгийн тэмцээнд 1-р

байр

Page 4: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |5

ТУЗ-ИЙН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

Бурхантын хөндийнхөө гал голомтыг мөнхөд бадраах ариун үйлсээ

нэр төртэй биелүүлж яваа Дарханы дулааны цахилгаан станц Төрийн

өмчит хувьцаат компанийнхаа нийт хамт олон, энэ компанийн түүхийг

бүтээлцсэн үе үеийн ахмад буурлууд та бүхэнтэйгээ мэндчилж байгаадаа

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Сандуйжав миний бие туйлын

баяртай байна.

2018 онд тус компани нь цахилгаан, дулааны эрчим хүчний эрэлт

хэрэгцээг хангах эх үүсвэрийг нэмэгдүүлэх, томоохон зорилт, арга

хэмжээнүүдийг бодит бүтээн байгуулалт болгоход анхаарч 35 Мвт-ын

Турбины шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж, 2019 он 05 сард бүрэн дуусгаж

хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Төрөлх Дархан-Уул аймгийнхаа бүтээн байгуулалт хөгжил,

цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулахад санаачлагч-бүтээгч байсан

компанийнхаа гал голомтын үүдийг сахигч инженер техникийн ажилтан,

албан хаагчид, ахмад буурлууд, Төрийн болон орон нутгийн өөрөө удирдах

ёсны байгууллагууд, яамд агентлагууд түүнчлэн хамтран ажилласан албан

байгууллага, хувь хүмүүс, компани аж ахуйн нэгжүүд, эрхэм хүндэт

худалдан авагчид, хэрэглэгчид та бүхэндээ эрүүл энх, урт удаан сайхан

амьдрахыг хүсэн ерөөе.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН

ДАРГА Б.САНДУЙЖАВ

Page 5: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 6

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛ

“Дарханы дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат

компанийн засаглал нь Хувьцаа эзэмшигчид, Төлөөлөн удирдах зөвлөл,

Гүйцэтгэх удирдлага болон хэрэглэгч харилцагчид,ажилтнуудын

хоорондын харилцааг сайжруулах, оролцоог хангах, компанийн хөгжлийн

зорилтуудыг зөв арга барил, зохистой зарчмуудаар чанартай, бүтээмжтэй

хэрэгжүүлэх, хяналт, мэдээллийн цогц тогтолцоог бий болгох бүтэц зохион

байгуулалт бүхий үйл явц юм.

Манай компани Монгол улсын Компанийн тухай хууль, Төрийн болон

орон нутгийн өмчийн тухай хууль болон бусад хууль тогтоомж, компанийн

засаглалын кодекс, компанийн засаглалын холбогдох журмуудыг мөрдлөг

болгон компанийн засаглалын тогтолцоогоор Монгол улсын болон гадаад

улс орнуудын засаглалын шилдэг туршлагаас суралцаж салбартаа

тэргүүлэгч байх, эрх мэдлийн зөв хуваарилалтад тулгуурласан хариуцлага

хүлээх чадвар бүхий ил тод байдлыг дэмжсэн засаглалын тогтолцоог бий

болгох зорилт тавин ажиллаж байна.

Мөн компанийнхаа үйл ажиллагааны цар хүрээг тэлэх боломж

бүрдүүлэх, үндэсний болон гадаад хөрөнгө оруулагчдыг татах хэтийн

зорилтоо үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

Хувьцаа эзэмшигдчийн хурлын 2018 оны 04 дүгээр сарын 24 өдрийн

153 тоот тогтоолоор “ДДЦС” ТӨХК-ийн 2017 оны эдийн засгийн үндсэн

үзүүлэлт, зорилтот түвшин, гүйцэтгэх захиралтай байгуулсан

контрактын биелэлтийг “Сайн” гэж дүгнэж цаашид контрактыг “ Төрийн

өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн захиралтай контракт

байгуулах, дүгнэх журам”-ын дагуу шинэчлэн байгуулж ажилласан.

Хувьцаа эзэмшигдчийн хурлын 2018 оны 05 дугаар сарын 31-ны

өдрийн 223 тогтоол, 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 224 ,225

Page 6: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |7

дугаар тогтоолуудаар “ДДЦС” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн

хараат болон хараат бус гишүүдийг, мөн 2019 оны томилон

ажилласан.

“ДДЦС” ТӨХК нь 100 хувь төрийн өмчит компани бөгөөд эх

барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал юм. Засгийн

газрын 2018 оны 335 дугаар тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн

хурлын бүрэн эрхийг Эрчим хүчний яам 70%, Төрийн өмчийн бодлого

зохицуулалтын газар 30% хэрэгжүүлж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон Эрчим

хүчний яамнаас компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг

сонгон томилж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх

асуудлуудад удирдамж өгч ажилласан.

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх удирдлагын

цалин урамшууллыг тухайн жилийн компанийн үйл ажиллагаа,

зорилтод түвшингийн биелэлттэй уялдуулан дүгнэж Төлөөлөн удирдах

зөвлөл, Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг.

Эрчим хүчний яамны 2019 оны 04-р сарын 26-ны өдрийн

хурлаар Төлөөлөн удирдах зөвлөл болон түүний дэргэдэх хороодын

жилийн ажлын тайлан, компанийн жилийн үйл ажиллагааны

санхүүгийн тайлан тэнцэлд өгсөн дүгнэлт асуудлуудыг хэлэлцэж

шийдвэрлэхээр хугацаа товлон ажиллаж байна.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг жил бүр хувьцаа

эзэмшигчдийн хурлаар сонгодог. 2018 онд “ДДЦС” ТӨХК-ийн Төлөөлөн

удирдах зөвлөл төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэгч 6 гишүүн, хараат

бус 3 гишүүн нийт 9 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллаа. Төлөөлөн удирдах

зөвлөл нь тухайн салбарт ажил мэргэжлийн хувьд мэргэшсэн, өндөр

туршлага чадвартай гишүүдээс бүрддэг. “ДДЦС” ТӨХК-ийн Төлөөлөн

удирдах зөвлөлийн бүх гишүүд компанийн тухай хуулийн 75.8-д заасны

дагуу компанийн засаглалын сургалтанд хамрагдсан. Төлөөлөн удирдах

Page 7: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 8

зөвлөлийн үйл ажиллагаа, засаглалын тогтолцоог сайжруулах үүднээс жил

бүр үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажилладаг.

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

Б.САНДУЙЖАВ

Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод

аудитын газрын дарга.

В.ДАРХАНБААТАР

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын ахлах

мэргэжилтэн.

Б.АРИУНДЭЛГЭР

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Эрчим хүчний яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод

аудитын газрын ахлах мэргэжилтэн

Э.ЖАРГАЛМАА

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэргэжилтийг

зохицуулах газрын Эрчим хүчний нүүрс болон хийн

хэлтсийн мэргэжилтэн

Page 8: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |9

Б.ОТГОНЦЭЦЭГ

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын

Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн.

Б.БАТТӨМӨР

Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах

газрын Дулааны хэлтсийн мэргэжилтэн.

.

М.ЖАРГАЛСАЙХАН

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

“Дархан минж” ХХК-ийн Гүйцэтгэх захирал

А.ГАНЧИМЭГ

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

Балхан аудит ХХК-д аудитор

Ж.ДОРЖДЭРЭМ

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн

Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний

газрын дарга

Page 9: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 10

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТОГТОЛЦООГ САЙЖРУУЛАХ ТАЛААР

ХИЙГДСЭН АЖЛУУД

Стратеги төлөвлөлт

“ДДЦС” ТӨХК дотоод сул талаа багасгах, улмаар давуу тал,

боломжоо ашиглан хүндрэл бэрхшээлийг даван туулах зорилгоор 2018-

2030 он хүртэл стратеги төлөвлөгөө боловсруулж хийгдэх ажлуудыг жил

бүр Компанийн бизнес төлөвлөгөө болон бусад төлөвлөгөөнүүдэд тусган

хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Стартеги төлөвлөгөөг төлөвлөхийн тулд компанийн нөхцөл байдлын

SWOT шинжилгээ хийж хэрэглэгч, сонирхогч талуудыг шаардлага,

бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний тодорхойлолт гаргасан.

Компанийн хөгжлийг компанийн засаглал, техник төхнологийн

стратеги, хүний нөөцийн төлөвлөлт ХАБЭА-н зорилт, санхүүгийн үйл

ажиллагаа гэсэн чиглэлүүдээр авч үзсэн.

Компанийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг 2013 онд

боловсруулан мөрдөж байгаа ба энэ төлөвлөгөөнд Компанийн хүчин

чадлыг нэмэгдүүлэх судалгааны ажил хийх, одоо хэрэгжиж байгаа 35 Мвт-

ын төслийг дуусгах, шинэ техник технологи нэвтрүүлэх, үйл ажиллагаандаа

олон улсын стандарт нэвтрүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын

байрны тоог нэмэгдүүлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх

зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг оруулсан.

Ажилчдын жилийн үр дүнгийн шагнал олгох журмыг Төлөөлөн

удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж мөрдөн ажиллаж байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагаа

Төлөөлөн удирдах зөвлөл нь хэлэлцэж шийдвэрлэх болон хийж

гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг жилээр төлөвлөн, 2018 онд нийт 11 удаагийн

хурлаар 40 асуудлыг, цаг үеийн шаардлагаар 16 асуудлыг хэлэлцэж 28

тогтоол, 26 хурлын тэмдэглэлээр шийдвэр гаргасан. Төлөөлөн удирдах

зөвлөл нь 2 удаа компанийн байранд хуралдаж, үйлдвэрлэлийн үйл

ажиллагаа, төслийн ажлын явцтай танилцаж гүйцэтгэх удирдлагад

холбогдох үүрэг даалгаврыг өгч ажилласан.

Page 10: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |11

2018 онд Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцсон

гишүүдийн ирц дунджаар 94,9 % ба хүндэтгэн үзэх шалтгаанаар 3 гишүүн

тус бүр 1 удаа хуралд оролцоогүй байна.

2018 онд Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн

дагуу аудитын, цалин урамшууллын, нэр дэвшүүлэх хороог 2 хараат бус, 1

хараат гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулан уг хороод нь өөрийн эрх

үүргийн дагуу холбогдох асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гарган

ажиллаж байна.

Аудитын хорооны болон цалин урамшууллын хорооны даргаар

хараат бус гишүүн, Нэр дэвшүүлэх хороо даргаар хараат гишүүн Төлөөлөн

удирдах зөвлөлөөс томилогдон ажилласан.

Нэр дэвшүүлэх хороо нь: Гүйцэтгэх захиралтай байгуулах контрактын

гэрээний нөхцлийг хянаж, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар

хэлэлцүүлэн гэрээний хугацааг сунгах шийдвэр гаргуулсан. Мөн Төлөөлөн

удирдах зөвлөлийн хараат бус гишүүдэд нэр дэвшигчдийг бүртгэн

Компанийн тухай хуулийн 79.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд

үнэлэлт дүгнэлт өгч сонгон шалгаруулалт хийж Хувьцаа эзэмшигчдийн

хуралд нэр дэвшүүлсэн.

Цалин урамшууллын хороо нь: Компанийн ажилтнуудад олгох 2018 оны

жилийн үр дүнгийн шагналын хэмжээ тогтоосон тооцооллыг хянаж,

гүйцэтгэх захирлын цалин хөлсний тооцооллыг хийж санал боловсруулан

шийдвэр гаргуулсан. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн

цалингийн хэмжээг тогтоож, 2019 оны зардлын төсөв гаргаж, 2018 оны

зардлын гүйцэтгэлийг хянасан.

Аудитын хороо нь: 2018 оны жилийн эцсийн тайлан баланс,

хөндлөнгийн аудитын дүгнэлт, зөвлөмжийг судалж дүгнэлт гаргаж

Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулсан. Худалдан авалтын

төлөвлөгөөний биелэлт, 2018 оны улирал бүрийн тайлан баланстай

танилцаж нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцэж

байгаа эсэх, мэдээллийн үнэн бодит байдалд хяналт тавьж дүгнэлт,

зөвлөмж гаргаж Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж

Page 11: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 12

гүйцэтгэх удирдлагад зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан. Мөн дотоод

хяналтын үйл ажиллагаатай танилцаж, зөвлөмж өгч ажилласан.

Компанийн 2017 оны үйл ажиллагааны ашгаас 2018 онд Хувьцаа

эзэмшигчид 448.592.25 сая төгрөгийн ногдол ашиг хуваарилсан.

Тайлант хугацаанд компанийн үйл ажиллагаатай холбоотой их

хэмжээний хэлцэл болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгдээгүй байна.

ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГЫН БАГ

2016 оны 9 сарын 30-ны өдрөөс “ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх

захирлаар Н.Чимэддорж томилогдон ажиллаж байна.

Удирдлагын багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн өндөр ур чадвартай,

мэргэжлийн зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй, олон жилийн дадлага туршлагатай

ажилтнууд ажилладаг.

Гүйцэтгэх захиралд зөвлөх эрх бүхий захирлын зөвлөл 9 хүний

бүрэлдэхүүнтэй ажиллаж хамтын шийдвэр гаргах, шаардлагатай

асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг.

Page 12: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |13

ГҮЙЦЭТГЭХ

УДИРДЛАГА

Б.ХАШ-ЭРДЭНЭ Дэд захирал бөгөөд ерөнхий инженер

Ц.ЭНХБААТАР Захиргаа удирдлагын

хэлтсийн дарга

Ц.УУГАНБАЯР Санхүү бүртгэлийн

хэлтсийн дарга

Д.ЖАГВАРАЛ Инженерийн албаны

дарга

Ц.БАТ-ОРГИЛ Хангамж үйлчилгээний

хэлтсийн дарга

Н.ЧИМЭДДОРЖ “ДДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал

Х.АЛТАНГЭРЭЛ Хяналтын

хэлтсийн дарга

Page 13: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 14

“Дарханы Дулааны Цахилгааны Станц” ТӨХК-ийн бүтэц

Эмнэлэг

үйлчил-

гээний

хэсэг /14/

Гуанз

ны

хэсэг

/15/

Харуулы

н хэсэг

/21/

Гүйцэтгэх

захирлын

зөвлөх /1/

Гүйцэтгэх

захирал

/1/

Төлөөлөн

удирдах зөвлөл

Хувьцаа

эзэмшигчдийн

хурал

Дэд захирал

бөгөөд ерөнхий

инженер

/1/

Инженер

ийн алба

/22/

Хяналтын

хэлтэс

/5/

Хангамж

үйлчил-

гээний

хэлтэс /3/

Захиргаа

удирдлагын

хэлтэс /9/

Санхүү

бүртгэ

лийн

хэлтэс

/11/

Авто

хэсэг/

14/

Барил

гын

хэсэг

/11/

Турбин

цех

/68/

Цахил-

гаан цех

/49/

Зуухан

цех

/129/

Түлш

дамжуулах

цех /45/

Хими

цех

/27/

ДХХА-н

цех

/21/

Page 14: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |15

САНХҮҮГИЙН ОНЦЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД

1. 2018 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас баталсан

зорилтот түвшинг 93.3 хувь биелүүлж ажилласан.

2. Эрчим хүчний зохицуулах хороонд үнэ тариф нэмэгдүүлэх талаар санал

өгч ажилласнаар 2018 онд дотоод тооцооны үнэ тарифыг 1 удаа

нэмэгдүүлж 710.6 сая төгрөгөөр борлуулалтын орлогыг өсгөсөн.

3. 2018 онд Компанийн үйлдвэрлэлийн зардлыг төлөвлөснөөс 526.6 сая

төгрөгөөр хэмнэж ажилласан.

4. Өртөг зардал бууруулах, үр ашиг дээшлүүлэх төлөвлөгөө гарган хяналт

тавьж ажилласнаар 3.77 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлсэн.

5. 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцлээр валютын ханшийн

бодит бус алдагдлыг хасаж тооцвол 9.7 сая төгрөгийн балансын

ашигтай ажилласан.

6. Өр авлага барагдуулах талаар тодорхой ажил зохион байгуулж

ажилласны үр дүнд “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-аас авах авлагыг

өнгөрсөн оноос 12.3 хувь буюу 50.8 сая төгрөгөөр, бусад авлагыг 6.4

хувь буюу 20.6 сая төгрөгөөр тус тус барагдуулсан.Богино хугацаат

өглөгийн хувьд нүүрсний өглөгийг өнгөрсөн оноос 684.8 сая төгрөгөөр

бууруулж ажилласан. Төмөр зам, төсөвт татварын өргүй гарсан.

7. Турбин №3-ийн роторын засварын хөрөнгөд шаардлагатай 1600.0 сая

төгрөгийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж борлуулалтын орлого

нэмэгдүүлэх боломжыг бүрдүүлсэн.

8. Монгол улсын төсөвт 2018 онд 6139.0 сая төгрөгийн татвар шимтгэлийг

төвлөрүүлсэн.

9. 2018 онд Улсын Орлого Хяналтын Газар, Дархан-Уул аймгийн орон

нутгийн татвар, НДШ-ийн шалгалтаар зөрчилгүй хамт олон болсон.

10. 2018 онд МУ-ийн Засгийн газар, СЯам, ТӨБЗГ-ын шийдвэрээр

компанийн газар, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээг хийсэн.

Page 15: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 16

БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ

Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл

Дархан-Уул аймгийн ард иргэдийг Дулааны эрчим хүчээр тасралтгүй

найдвартай хангаж, системийн ачаалалд амжилттай оролцон 2018 онд

3.56 зуух, 3.1 турбинтэй дунджаар цагт 31.3 мВт-ийн горимтойгоор 265.6

сая.кВт.ц ЦЭХ боловсруулж, 218.9 сая.кВтц ЦЭХ түгээж, дотоод

хэрэгцээндээ 46,73 сая квт ЦЭХ хэрэглэж 0,4 сая квт ЦЭХ хэмнэж, 17.59%

буюу төлөвлөснөөс 0.01% бууруулж ЦЭХ түгээлтийг 100,2% биелүүлж

ажилласан.

Дулааны эрчим хүч үйлдвэрлэл

Тайлант онд 519.798 мян.Гкал дулааны эрчим хүч түгээж,

төлөвлөгөөнөөс 2298 Гкал илүү түгээж 100,4% биелүүлсэн. Өмнөх оны

гүйцэтгэлээс ДЭХ-ний түгээлт 1,1% буюу 20 мян.Гкал -р нэмэгдсэн.

Техник эдийн засгийн гол үзүүлэлт

Техник эдийн засгийн гол үзүүлэлтийн нэг болох хурц уурын

даралтыг зуухан дээр 38,3 ата, турбин дээр 35,2 ата–р барьж төслийн

хэмжээг ханган ажилласан.

Компанийн конденсатын алдагдлыг өмнөх оноос 2,5%-аар буюу

10,2% болгон бууруулан ажилласан.

Үндсэн тоноглолын зогсолтын тоог өмнөх оныхоос 3 нэгжээр

бууруулсан.

Тоноглолын нэгж хүчин чадлын ашиглалтыг сайжруулж тоноглолын

сонголтыг оновчтой явуулсанаар дотоод хэрэгцээний цахилгаан эрчим

хүчийг 17,6% баривал зохихоос 17,59%-аар барьж 0,01%-р багасгаж буюу

цахилгаан эрчим хүчээр тооцвол 0,4 сая.кВт.цаг цахилгаан эрчим хүч

хэмнэж борлуулалтын орлогыг нэмэгдүүлсэн.

Page 16: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |17

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ

Тоноглолын насжилт, эрсдэл, ашиглалтын түвшингийн судалгааг

үндэслэн үндсэн ба туслах тоноглолын их, урсгал засварын ажлууд,

хөрөнгө оруулалтаар худалдан авах тоног төхөөрөмж, техник зохион

байгуулалтын арга хэмжээгээр хийгдэх ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлдэг.

2018-2019 оны өвлийн бэлтгэл хангах, үйлдвэрлэлийн жигд найдвартай

ажиллагааг хангах, зардал бууруулах, үр ашгийг дээшлүүлэхэд тоног

төхөөрөмжийн засвар үйлчилгээний чанар, техник технологийн оновчтой

шинэчлэлийн ажил ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

2018 онд нийт 539 үндсэн ба туслах тоноглолд 1976,3 сая төгрөгийн засвар

үйлчилгээг графикт хугацаанд чанартай хийж гүйцэтгэсэн. Хөрөнгө

оруулалтын төлөвлөгөөгөөр 43 нэр төрлийн тоног төрөөмж, сэлбэгийг

1164,8 сая төгрөгөөр, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 17

тоног төхөөрөмж, засварын ажлыг 1146,9 сая төгрөгөөр худалдан авсан.

Хэрэгжүүлсэн шинэчлэлийн томоохон ажлаас дурьдвал:

СЭ 800-100 маркийн сүлжээний усны насосыг хувьсах горимд

шилжүүлэх

СЭ 800-100 маркийн насосны цахилгаан хөдөлгүүрийг хувьсах

горимд оруулсанаар ДХЦЭХ-г хэмнэх, даралтын хэлбэлзлийг гаргахгүй

байх сайн талтай. Мөн насос болон хаалт арматурын элэгдэл эвдрэлийг

багасгаж хүний хөдөлмөр хөнгөвчилсөн ажил болсон. Компанийн анхны 6,3

кВ-н давтамж хувиргагч төхөөрөмж юм.

ПТ-12-35/10 маркийн машины өдөөгчийн системийг тристор

удирдлагатай болгож өөрчлөн шинэчлэх

Энэхүү систем нь өдөөлтийн удирдлагын 2 ш контроллертэй, нэг нь

аваарийн нөөцөнд ажилладаг, өөрөө автоматаар шилждэг системтэй.

Өдөөлтийн параметрүүдийг өөрийн дэлгэцэн дээр харуулж өдөөлтийн

хэлхээнд болсон параметрүүдийн өөрчлөлтийг алдаа хэлбэрээр хадгалж

үлддэг. 20ш алдааны параметр хадгалах санах ойтой. Өдөөлтийн хүчдлийг

гар болон автоматаар өргөдөг. Энэ нь 2 төрлийн горимоор ажиллах

Page 17: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 18

боломжтой. / a) Сosφ, b) VAR /. Генераторын өдөөлтийн системийн

найдвартай ажиллагааг хангах, өөр дээрээ олон төрлийн хамгаалалтын

функцтай. Тоноглолын найдвартай ажиллагааг дээшлүүлсэн зэрэг үр дүн

сайтай ажил болсон.

Туузан дамжлага 2Б-ийн хөдөлгүүр, редуктор шинэчлэх, хүчин

чадлыг нэмэгдүүлэх

Хувьсах горимоор хөдөлгүүрийн хурдыг өөрчлөх бүрэн боломжтой

болсноор туузан дамжлагын засвар үйлчилгээ хийхэд хялбаршиж, ажлын

бүтээмж 36 тн/цагаар нэмэгдэж жилдээ 151,4 МВт цахилгаан эрчим хүчний

хэмнэлт гаргах, гэмтлийн тоог бууруулах боломж бүрдсэн.

Балансын суурь машин /BM-15000/

5 тн хүртэлх туслах тоноглолын роторын тэнцүүргийн ажлыг гадны

байгууллагаар хийлгэдэг байсан бол энэхүү тоноглолыг ашиглалтанд

авснаар графикт засварын ажлыг өөрсдөө түргэн шуурхай найдвартай

хийж гүйцэтгэх болсон. Жилдээ 5 туслах тоноглолын тэнцүүргийн ажлыг

гадны байгууллагаар 10 сая орчим төгрөг төлөвлөж зарцуулдаг байсан бол

энэ зардлыг бууруулах бүрэн боломжтой болсон.

Өөрийн хэрэгцээний трансформатор /ТСЗ-1250-6/0.4 кв/

шинэчлэх

35 МВт -ын шинэ турбин ашиглалтанд орж байгаатай холбогдуулан

хэмжүүр, хаалт, арматурын нээх хаах автомат регулятор, гэрэлтүүлэг,

комьпютер удирдлагын сервер зэрэг цахилгаан тоноглолуудын хэвийн

найдвартай ажиллах нөхцлийг хангаж байна.

Кабель трасс тодорхойлох багаж /NaviTrack II locator 96967 and

line transmitter 14818/

Кабелийн трассыг 1.5 м -ийн алдаатай үнэн зөв тодорхойлох

бөгөөд кабелийн байрлах гүнийг тодорхойлно. Мөн кабель шугам тасарсан

буюу газардсан кабель шугамыг тодорхойлно. Хүчдэлгүй кабель шугамыг

импулсын генератортой хамт тодорхойлох боломжтой. Өөр дээрээ

кабелийн тодорхойлолтыг үзүүлэх ЛЕД дэлгэцтэй учир ашиглахад хялбар,

хөдөлмөр хөнгөвчилсөн ажил болсон.

Page 18: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |19

ЧАНАР, БҮТЭЭМЖ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Чанарын удирдлагын тогтолцоо

Манай компани 2013 оноос эхлэн үйл ажиллагаандаа Чанарын

менежментийн стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлсэн ба 2017 оноос

эхлэн шинэчлэгдсэн ISO 9001:2015 стандартад шилжих ажлыг хийснээр

2018 оны 6-р сард Стандартчилал хэмжилзүйн газраас чанарын

менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн тухай

гэрчилгээг гардан авсан. Ингэсэнээр хэрэглэгчээ дээдлэн чанартай

цахилгаан, дулааны эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангах

чадвартайгаа батламжлах, цаашид компанийн тогтвортой өсөлтийг хангах

боломж бүрдсэн.

ISO 9001:2015 стандартад шилжих ажлын хүрээнд дараах ажлууд

хийгдсэн:

1. Компанийн гадаад, дотоод асуудлуудаа тодорхойлон, дүн

шинжилгээ хийж компанийн 2030 он хүртэлх стратеги төлөвлөгөөг гарган

компанийн алсын харааг шинэчлэн батлав. 2015 онд манай компани

чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн "Стандартчилал хэмжил зүйн

газар"-аас ISO 9001:2008/ MNS ISO 9001:2010 Чанарын удирдлагын

тогтолцооны гэрчилгээгээ гардан авч “Монгол улсын Эрчим хүчний

салбарт эрчим хүчийг үйлдвэрлэгч компаниудаас Чанарын удирдлагын

тогтолцоог нэвтрүүлсэн анхдагч байгууллага хамт олон” болж байсан.

2. Компанийн чанарын бодлогыг үндэслэн компанийн хэмжээнд

болон алба, хэлтэс, цех бүр чанарын зорилтоо тодорхойлж алба, хэлтэс,

цехүүд сар бүр компанийн хэмжээнд улирал тутам гүйцэтгэлийг дүгнэн

Бүтээмж, чанарын менежментийн хороонд танилцуулан дүн шинжилгээ

хийж байна. 2018 оны компанийн чанарын зорилтын биелэлт 92,5% байна.

3. Компанийн хэмжээнд мөрдөгдөх бүх баримт бичгүүдийг 4 түвшинд

ангилан төрөлжүүлэн компани болон нэгжүүдийн хүрээнд баримт бичгийн

нэгдсэн бүртгэлийг бий болгон хяналтын тогтолцоог сайжруулсан.

Page 19: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 20

4. ISO 9001:2015 стандартыг сурталчилах, мэдлэг ойлголтыг

дээшлүүлэх зорилгоор ажилтнуудын дунд мэдлэг сорих тэмцээн уралдаан

зохион байгуулсан. Бүтээмж, чанарын менежментийн хороо нь бүтээмж,

чанарын үйл ажиллагааг улирал бүр дүгнэн, тулгамдаж буй асуудлыг

шийдвэрлэн, нийт 9,2 сая төгрөгийн урамшууллыг ажилтнуудад олгосон.

5. Компанийн хэмжээнд чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд

Эрсдэлийн бодлогын баримт бичиг, Мэдээллийн бодлогын баримт бичиг,

Өргөдөл гомдол хүлээн авах шийдвэрлэх журмыг тус тус шинээр

боловсруулж, Чанарын гарын авлага, Баримт бичиг бүртгэлийн хяналтын

журам, Үл тохирлын залруулах хяналт тавих журам, Компанийн чанарын

түвшинг үнэлэх журам, Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг судлах журмыг тус

тус шинэчлэн сайжруулсан.

6. Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэнээр хэрэглэгч

байгууллагатай харьцах харилцаанд эерэгээр нөлөөлж хэрэглэгчийн

сэтгэл ханамжийн түвшин өссөн үзүүлэлттэй байна.

Бүтээмж дээшлүүлэх суурь арга хэрэгсэл

• Техникийн гэмтэл сааталд бичсэн актны тоо 2014 онд 64 байсан бол

2018 онд 36 болж 43% -иар буурлаа.

• Ажилтнуудын сэтгэл ханамжийн судалгааг эрхэлж буй ажил, цалин

хөлс, нийгмийн асуудал, сургалт, удирдлагын харилцаа, удирдлагын

зүгээс явуулж байгаа өөрчилөлт, ажлын байрны тохижилт зэрэг 7

асуудлаар судалгааг явуулахад 83,06 болж 9%-аар өссөн

үзүүлэлттэй байна

• 2014 онд өмнөх онтой харьцуулахад ажилтнуудын шилжилт

хөдөлгөөн 32%-иар буурсан.

• Ажлын байрны эмх цэгц – 30,8 % -аар сайжирсан

• Ажилтнуудын хандлага сайжирч 2007 оноос хойш 3183 кайзен санал

ирүүлж, чанарын дугуйлангаар 475 төсөл хэрэгжүүлж компанинд

411,2 сая төгрөгний үр ашиг авчирсан.

• Ажилтнуудын сахилга бат дээшилж, зөрчил 15,3% буурав.

• Компанийн зорилтот түвшингүүд биелсэн

• Хяналтын тогтолцоо сайжирсан.

Page 20: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |21

• Баримт, бичиг мэдээллийн тогтолцоо илүү боловсронгуй болсон

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ

“ДДЦС” ТӨХК-ийн гол хөдөлгөгч хүчин бол хүн /ажилтан/ байдаг.

Тухайн хөдөлгөгч хүчнийг ажлын аюулгүй, цэвэр ажлын байр, хамгаалах

хэрэгслээр хангах, эрүүл мэндийг нь хамгаалах ажил бидний хамгийн том

анхаарал тавих асуудал.

Иймээс бид жил бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн

талаар төлөвлөгөө гарган хэрэгжүүлдэг.

Манай компани 2018 онд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй

байдлын удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2012 стандартыг үйл

ажиллагаандаа нэвтрүүлж баталгаажуулалтын сертификат авсан.

2018 онд MNS OHSAS 18001:2012 стандартын магадлах аудитаар үл

тохиролгүй, 4 сайжруулах санал гарсаныг хэрэгжүүлж байна. Стандартын

баталгаажуулалтын эрх сунгасан.

Ажилтны эрүүл мэндийг хамгаалах

• Хамгаалах хувцас, хэрэгсэл болон ариун цэврийн зардалд 171,8 сая

төгрөг зарцуулсан.

• Ажлын тусгай хувцсыг байгууллагын БС-01/2017, БС-02/2017

стандартын дагуу нийлүүлэх шаардлага тавьж хэрэгжүүлж байна.

• Элэг бүтэн монгол хөтөлбөрийн хүрээнд элэгний “В, С” вирусийн

шинжилгээг 18-39 насны 67 ажилтанд хийлгэн дархлаажуулалтанд

300 ажилтан хамруулсан.

• Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 35,6 сая төгрөг

зарцуулсан ба үзлэгийн дараах эмчилгээ, зөвлөгөөг мэргэжлийн эмч

нараар хийлгэн урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааг хийж

ажилласан.

Ажлын байрны нөхцөл сайжруулах

• 2018 онд өмнөх жилүүдээс 50-60 хувиар илүү аюул мэдээлэх хуудас

ирүүлсэн нь ажилтнуудын дунд явуулж буй манлайллын

хөтөлбөрүүдийн үр дүн ба ажилтнуудын оролцоо нэмэгдсэн байна.

ХАБЭА-н соёл зан үйлийг төлөвшүүлэх, ажилтнуудын манлайлал ур

Page 21: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 22

чадварыг дээшлүүлэх зорилгоор болзолт уралдаануудыг зохион

байгуулснаар ажлын байрны аюулыг мэдээлэх хуудас 662

бичигдсэнээс нийт зөрчлийн 88,0% устгаж ажлын байрны эрсдэлийг

бууруулсан.

• 2018 онд Зуух Турбин цехэд 40 ширхэг ЛЕД гэрлийг нэмж угсарсны

үр дүнд гэрэлтүүлгийн хэмжээ өмнөх оноос 10-16% нэмэгдсэн.

Үйлдвэрлэлийн 4-н ажлын байранд ундны цэвэр усны аппарат

суурилуулсан.

• Ажлын байрны аюулгүй байдал, техник тоног төхөөрөмж

ашиглалтын үеийн аюулгүй байдалд тогтмол үзлэг шалгалтыг хийж

6478 зөрчил илрүүлж 6278 үл тохирлыг арилгаж ажилласан.

Тоноглолын аюулгүй, найдвартай ажиллагааг хангах

• Компанийн хэмжээнд 4 зууханд техникийн магадлал хийж эрх

сунгуулсан ба зуухны хэсэгтэй холбогдсон тэжээлийн усны болон

уурын тус бүр 9 салаа шугамуудад магадлал хийж улсын бүртгэлд

бүртгүүлж, ашиглах эрх сунгуулсан. 2018 онд 4-н ПВД, 3-н ҮБ, 2 ТБ-

д графикийн дагуу ашиглах эрх сунгуулсан. Мөн графиктай байсан

ПВД №2аб, №4аб-г МХЕГ-ын эрчим хүчний улсын ахлах байцаагчид

албан бичгээр хүсэлт гарган 2019 оны 05-р сар хүртэл техникийн

магадлалын хугацааг хойшлуулсан. Хүчилтөрөгчийн станцын тоног

төхөөрөмжид техникийн магадлал хийж эрх сунгуулсан.

• Дотоодын мэдлийн 72 цахилгаан болон гар тайл, леботка, ган болон

даавуун татлага, материал, хог хаягдал зөөх сав 10 байгааг 2018

онд туршилт хийж комиссын шийдвэрээр зөвшөөрөл олгосон.

• Компанийн хэмжээнд ажиллаж буй нийт 1081 ширхэг тоноглолын

судалгаа гарган, цехүүдийн засварын инженер мастеруудыг

оролцуулан тоноглолын эрсдлийн үнэлгээг хийж 2030 он хүртэлх

стратеги төлөвлөгөөг боловсруулсан.

Page 22: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |23

XYНИЙ НӨӨЦ, СУРГАЛТ ХӨГЖИЛ

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ БҮРЭЛДЭХҮҮН

Удирдлага ИТA Ажилтан

Нийт Ажилтан 476 0.64% 24.83% 74.51%

Эрэгтэй aжилтны тоо

357 Эмэгтэй aжилтны тоо

119

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ НАСНЫ АНГИЛАЛ /ХУВИАР/

18-35 нас 36.97%

36-50 нас 49.37%

51-60 нас 13.0%

ТОГТВОРЖИЛТ

0-5 жил 28.78%

6-15 жил 44.33%

15-аас дээш жил 26.89%

БОЛОВСРОЛ

Дээд 40.75% Тусгай дунд 7.3% Бүрэн

дунд 47.91% Бүрэн бус дунд 4.04%

СУРГАЛТ ХӨГЖИЛ

2018 онд

Гадаад сургалтанд хамрагдсан ажилтан 18

Дотоод сургалтанд хамрагдсан ажилтан

3985

Сургалтын зардал сая.төг 74.58

Сургалтын зардал сая.төг 55.17

Нийт сургалтанд хамрагдсан ажилтан

4003 Нийт сургалтын зардал сая.төг

129.75

1 ажилтанд ногдох сургалтын зардал мян.төг

32.4

Page 23: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 24

“ДДЦС” ТӨХК нь хүний нөөцийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэн

хүний нөөцийн оновчтой бүрдүүлэлт хийж, ажилтнуудаа чадавхжуулах,

хөгжүүлэх, өрсөлдөхүйц хэмжээний цалин урамшуулал олгох, нийгмийн

асуудлаа шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар тогтвортой, үр

бүтээлтэй ажиллах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Сургалт хөгжлийн хөтөлбөр

• 23 ажилтантай дагалдуулан сургах багш шавийн гэрээ байгуулж,

багш нарт 600,0 мянган төгрөгийн шавь сургасны хөлс олгосон.

• Дотооддоо 517 цагийн сургалтыг ажилтнуудад явуулснаас 276

цагийн техникийн, мэргэжлийн сургалтыг явуулсан.

• Англи хэлний олимпиадыг 2 дахь жилдээ ажилтнуудын зохион

байгуулж шалгарсан 6 ажилтныг гадаад, дотоодын англи хэлний

түвшин ахиулах сургалтанд хамруулах эрхийн бичгээр шагнаж

урамшуулсан.

• 19 ажилтныг ажлын цагийн зохицуулалт хийж Дархан-Уул аймгийн

ШУТИС-ийн Технологийн сургуулийн эчнээ ангид суралцуулсан.

• БНХАУ-д зохион байгуулагдсан гагнуурчдын ажил мэргэжлийн

уралдаанд 1 гагнуурчинг оролцуулж, тусгай байр эзэлсэн амжилт

үзүүлсэн.

• Ажилтнуудын дунд гагнуурчин, засварчин, турбин зуухны машинч

нарын дунд ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж, 2.3 сая

төгрөгөөр шагнаж урамшуулсан.

• 2018 онд 1 ажилтан зөвлөх инженерийн зэрэг, 2 ажилтан мэргэшсэн

инженерийн зэрэг шинээр авч, 3 ажилтан төсөвчний сургалтанд

хамрагдаж, 11 ажилтан магисрт зэрэг хамгаалсан.

Ажилтны нийгмийн асуудал

2018 онд ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, ажпын байрны

болон хөдөлмөрлөх нөхцлийг сайжруулах, цалин хөлс, орлогыг

нэмэгдүүлэх зорилгоор 8 бүлэг 88 зүйлтэй хамтын гэрээг Үйлдвэрчний

эвлэлийн хороотой байгуулан зардлыг бизнес төлөвлөгөөнд тусган

зарцуулсан. 12 ажилтанд 93 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн.

Page 24: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |25

2018 онд ажилтнуудын үндсэн цалинг 15 % нэмэгдүүлж нэг ажилтан

ноогдох дундаж цалин 243450 төгрөгөөр өссөн.

КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

“ДДЦС” ТӨХК нь улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд

бодит хувь нэмрээ оруулж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тогтмол

анхаарал хандуулан ажилладгаас гадна нийгмийн сайн сайханд чиглэсэн

ажлуудыг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн

ажилладаг.

Улс эх орны хөгжилд

• “ДДЦС” ТӨХК нь 2018 онд улсын төсөвт 6,3 тэрбум төгрөг, эрүүл

мэнд, нийгмийн даатгалд 2,74 тэрбум төгрөгийг тушаасан.

• 7 их дээд сургуультай хамтран ажиллаж мэргэжилтэй боловсон

хүчин бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэн 186 оюутаныг үйлдвэрлэлийн

дадлага хийлгэж, дадлагажуулан мэдлэг хуваалцах ажлыг

хэрэгжүүлсэн.

• 2018 онд 100 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай хамтран

ажилласан.

• Байгууллага дээр хэрэгжүүлж байгаа бүтээмж дээшлүүлэх арга

хэрэгсэл, чанарын удирдлагын тогтолцоо, ХАБЭА-н стандарт

хэрэгжүүлсэн туршлагаа түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 7

байгууллагатай туршлага хуваалцах ажил зохион байгуулсан.

Байгаль орчин

• Дархан-Уул аймгийн байгаль орчны газарт компанийн 2018 оны

байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийг батлуулж,

2017 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, хөтөлбөрийн

биелэлтийг хамгаалж 92 % буюу “хангалттай” гэж дүгнүүлсэн.

Page 25: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 26

• Байгаль орчин аялал жуулчлалын яамны харъяа “Монгол-Ус”

ТӨААТҮГазраас 2018.03.26-нд ус ашиглах дүгнэлт, “Хараа-Ерөө

голын сав газар”-ын захиргаанаас 2018.03.26-нд ус ашиглах

зөвшөөрөл авсан.

• Технологийн усны норм, агаарын найрлага дахь элементүүдийн

агууламж, хөрсний шинжилгээг тогтмол хийж стандартын норм

хэмжээнд барьж ажилласан.

• Орчны хөндлөнгийн шинжилгээг Дархан-Уул аймгийн УЦУОШГ-ын

лабораторид 2 удаа хийлгэсэн. СО2, NO2, нийт тоосонцорын

агууламж нь агаар орчны чанарын MNS4585:2016 стандартын

зөвшөөрөгдөх хэмжээнд байна.

• Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 150 ширхэг чацаргана, 1114

ширхэг мод бут тарьсан.

• Нийгмийн хариуцлагын хүрээнд Хараа голын сав газрын 30,000 м2

талбайг 2 удаа цэвэрлэж 24 м3 хогийг ачиж хогийн цэгт хаясан.

• Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий

байгууллагаар гүйцэтгүүлж MNS4694;98, MNS4697;98,

MNS5850;2008 стандарт хэмжээнээс бага, хөрс, усны бохирдолгүй

гэж дүгнэсэн.

Хүмүүнлэгийн аян

“ДДЦС” ТӨХК-ийн ажилтнууд хамт олноороо жил бүр хүмүүнлэгийн

ажилд идэвхитэй оролцож хандив тусламжийн аяныг өрнүүлдэг. Үүнд:

• Тус компаний инжeнeрийн албаны төслийн инженер Г.Туяахүүгийн

эмчилгээнд 476 ажилтан нэг өдрийн цалин буюу 22 сая төгрөгийг

хандивласан.

• СТА Э.Батсүхийн хандивын тоглолтод 1,5 сая төгрөг хандивласан.

• Дархан-Уул аймгийн хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнд

“ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШДАА БАЯРЛАЛАА” дууны дурсгалын

цогцолборт 3000х3000 мм харьцаатай хаалгыг хийж хүлээлгэн

өглөө.

• Дархан- Уул аймгийн 11-р цэцэрлэгт 2ш хүүхдийн тоглоомыг хийж

суурилуулж өгөв.

Page 26: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |27

• Дархан-Уул аймгийн 9-р сургууль, 15-р сургууль , 4-р сургууль, 1-р

сургууль, Энэрэл цогцолбор, Салхитын сургуулиудад бадминтоны

торны 10 ш хөл хийж өгсөн.

• Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багт сагсан бөмбөгийн шит

2 ширхэг, савлуур 2 ширхэг, труник 1 ширхэгийг хийж иж бүрэн

тохижуулан суурилуулан хүлээлгэн өгсөн

• Дархан-Уул аймгийн 9-р сургуулийн спорт заалны хувцасны өрөөний

гэрэл шинэчилж өгөв.

• Дархан-Уул аймгийн 22-р цэцэрлэгийн гадна талбайн гэрэлтүүлэг

хийв

• Дархан-Уул аймгийн 22-р цэцэрлэгийн эвдэрсэн тоглоомуудыг засаж

янзлан, шинээр сүүдрэвч, дүүжин хийж, цахилгаан цехтэй хамтран

орчин тойрны талбайг гэрэлтүүлэгтэй болгож өгсөн

• Тус цехийн насосны хэсгийн хамт олон Сэтгэц мэдрэлийн эмнэлэгт

эмчилгээний тасаг тохижуулж өгөв.

• Зуухан цехийн бусад хэсгүүд өндөр настан Бор, Гүнсэн, Баяраа,

Дэлгэрсайхан нарын хашаа, хашааны хаалга, байшинг засварлаж

цэвэрлэж будаж өгөв.

ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГА

Эрсдэлийн удирдлага нь төрийн болон хувийн хэвшлийн

байгууллагуудын сайн засаглал, үр дүнтэй удирдлагын салшгүй хэсэг.

Эрсдэлийг тодорхойлж, үнэлэх нь байгууллагын стратеги шийдвэр гаргах,

төлөвлөлт хийх, үйл ажиллагаа, үйл явцыг чиглүүлэх, нөөцийг зөв

хуваарилах үндэслэл болж, эрсдэлийг зөв зохистой удирдах нь

байгууллага зорилгодоо хүрэх магадлал, боломжийг нэмэгдүүлдэг.

Иймээс бид компанийн эрсдэлийн менежментийн бодлогын анхны

хувилбарыг олон улсын ISO 9001 болон ISO 31000 цуврал стандартад

өгсөн удирдамжийн дагуу боловсруулж байна.

Page 27: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 28

Энэхүү бодлогын үндсэн зорилт нь компанийн үйл ажиллагаанд

хамаарах эрсдэлүүдийг урьдчилж тогтоох, дүгнэх, тайлагнах, удирдах

замаар бизнесийн тогтвортой өсөлтийг хангах явдал юм.

Эрсдэлийн менежментийн хороо нь эрсдэлийн менежментийн энэхүү

бодлогын хэрэгжилтийг удирдлагаар ханган компанийн хэмжээнд үр дүнг

хянаж, компанийн ТУЗ-д гүйцэтгэлийг тайлагнана.

Компанийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдлийг бүртгэх, эрсдэлийн

үнэлгээний талаарх арга зүйн удирдлагаар хангах эрх бүхий Эрсдэлийн

үнэлгээний хороо ажиллана.

Үйл ажиллагааны эрсдэл

Компанийн хэмжээнд 2018 онд үйлдвэрлэлийн 6-н цех,

үйлдвэрлэлийн бус 1 хэлтэст эрсдэл өндөр бүхий 109-н ажлын байрыг

сонгон авч батлагдсан журмын дагуу эрсдэлийн үнэлгээг хийхэд: 36

ажлын байр эрсдэлтэй үнэлэгдсэн ба үүнийг бууруулах хяналт тогтоох,

зорилгоор ажлын төлөвлөгөө боловсруулан ажилласнаар жилийн эцсийн

байдлаар 25 ажлын байранд учирч болох эрсдэлийн зэрэглэлийг 22-с 5

хүртэлх тоон утганд буюу дунд ба бага эрсдэлийн түвшинд хүргэсэн.

Үлдсэн 11 ажлын байр эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээ нормоос давсан

зуух, турбин цехийн шуугиан, түлш дамжуулах цехийн тоосролт гэсэн аюул

эрсдэлийг бууруулахаар 5 шатлалт арга хэмжээг авч ажиллаж байна.

“ДДЦС” ТӨХК-ийн тоног төхөөрөмжийн эрсдэлийн үнэлгээг тухайн

тоноглолд засварын ажил гүйцэтгэдэг хариуцсан инженер, мастерууд, 5, 6-

р зэрэгтэй завсарчдын хамтаар хийж гүйцэтгэсэн. Нийт 1081 тоноглолын

эрсдэлийг үнэлэхэд 58.3 % нь эрсдэлийн түвшин бага, 37.3% нь дунд

түвшний эрсдэлийн үнэлгээтэй шат дараалалтайгаар хөрөнгийг

шийдвэрлэж засварын ажлыг хийх шаардлагатай, 4.3% нь өндөр түвшний

эрсдэлтэй буюу засвар шинэчлэлийн ажил ойрын хугацаанд хийх

шаардлагатай гэж үнэлсэн. Тоног төхөөрөмжийн эрсдэлийн үнэлгээ хийх

аргачлалыг боловсруулж сургалт явуулсан.

“ДДЦС” ТӨХК-ийн тоног төхөөрөмжийн эрсдэлийн үнэлгээг үндэслэн

компанийн 2018-2030 он хүртэлх техник технологийн стратеги төлөвлөгөөг

боловсруулсан.

Page 28: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |29

Санхүүгийн эрсдэл

Санхүүгийн эрсдэл нь орлогын түвшиний хэлбэлзэл буюу оруулсан

хөрөнгөө алдах боломж юм.

Хөрвөх чадварын эрсдэл: Нүүрсний уурхайнууд болон тоног төхөөрөмж,

сэлбэг материал нийлүүлсэн компаниуд өр төлбөр их хэмжээний бэлэн

мөнгө нэхэмжилснээр компани нь зайлшгүй өөр зээлийн санхүүжилт

төвлөрүүлэхэд хүргэж байна. Нүүрсний уурхайнуудад өргүй гарахын тулд

ХААН банкнаас 1.0 тэрбум төгрөгийн зээл авч уурхайнуудад төлснөөр

компани 2018 оны эцэст уурхай, төмөр зам, татварт өргүй гарсан.

Зах зээлийн эрсдэл: Мөн зах зээлийн үнэ ханш нийгэм, улс төр, олон

улсын нөхцөл байдлаас ч ихээхэн хамааралтай байна. Эрсдлийг хүүгийн

түвшин, валютын ханш,барааны үнийн өөрчлөлтөөс хамаарч компани

эрсдэлд орох магадлалтай. /1-рт ЭХЗХороо оны эцэст нэг худалдан авагч

алдагдалтай ажилласнаар 1322.9 сая төгрөгийг манай борлуулалтаас

татсан. 2 дугаарт “ДҮТ” ТӨХК-аас оны эцэст хуримтлагдсан авлага 369.9

сая төгрөгрөгөөр нэмэгдэж хуримтлагдсан авлага оны эцэст 1676.5 сая

төгрөг болж өссөн нь өглөг өсөхөд нөлөөлсөн.Нефть, шатах, тослох

материал ,импортын сэлбэг материалын үнэ валютын ханшны өсөлтөөс

хамаарч өссөн.

Зээлийн эрсдэл: Байгууллагын актив дахь хөрөнгө хугацаандаа бүрэн

орж ирэхгүй орлого төлөврүүлэлт муу байгаагаас зээлийн эрсдэлд орж

байна. /УБ хотын гэр хорооллын шөнийн тарифыг тэглэсэнтэй

холбоотойгоор 2018 онд төсөвөөс орж ирэх 5.0 тэрбум төгрөгийн

цахилгааны татаасын мөнгө ороогүй нь авлага өсөхөд нөлөөлсөн /.

Валютын ханшны эрсдэл: Валютын эх үүсвэр татах, валютаар хөрөнгө

оруулалт хийх, гадаад төлбөр тооцоо хийх зэргээс үүсдэг гадаадын шууд

хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэлүүд бий болж байна. 2018 онд

Турбин -5 төслийн валютын ханшын бодит бус алдагдалд 1835.5 сая төгрөг

бичигдсэнээр компани валютын ханшын бодит бус алдагдалтай

ажилласан.

Page 29: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 30

Төлбөрийн чадварын эрсдэл: Нэг буюу хэд хэдэн эрсдлийн улмаас

үүссэн алдагдлыг компанийн өөрийн хөрөнгө буюу хувь нийлүүлэгчийн

хөрөнгийн нөөц хангаж чадахгүй болоход эрсдэл үүснэ.

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ

“ДДЦС” ТӨХК нь Шилэн дансны нэгдсэн цахим хуудас, компанийн

цахим хуудас, компанийн facebook хуудас, ЛЕД урсдаг самбарууд, өдөр

тутмын сонингууд, Эрчим хүч Engineering сэтгүүл, орон нутгийн хэвлэл

мэдээллийн хэрэгслүүд, хяналтын Скада, Аура систем, дотоод мэдээллийн

програм, мэдээллийн самбарууд зэрэг мэдээллийн сувгуудаар цаг тухайд

нь холбогдох мэдээллүүдийг нийтэд хүргэх, мэдээлэл солилцох, цуглуулах

ажлыг зохион байгуулдаг.

Мэдээллийн менежментийн бодлогыг боловсруулж, компанийн

хүрээнд хийгдэж байгаа ажлын уялдаа, шуурхай байдлыг хангах, шийдвэр

гаргалтыг үндэслэлтэй, оновчтой гаргах чадамжийг нэмэгдүүлэхийг

нийгэм, зах зээл биднээс улам их шаардаж байна. Иймд 2018 онд

компанийн хэмжээний мэдээллийн урсгал, мэдээллийн аюулгүй, ил тод

байдлын нэгдмэл байдлыг хангах тогтолцоог бий болгох зорилт

тавинкомпанийн мэдээллийн менежментийн бодлогын анхны хувилбарыг

олон улсын ISO 9001, ISO 27001, ISO 30301 цуврал менежментийн

тогтолцооны стандартуудын дагуу боловсруулж байна.

Компанийн цахим хуудас

2018 онд Компанийн цахим хуудсанд онд компанийн үйл

ажиллагаатай холбоотой мэдээлэл 63, авлигатай тэмцэх үйл ажиллагааны

болон худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, ТУЗ-ийн тогтоол шийдвэр,

2018 оны санхүүгийн тайлан, 2018 оны аудитын тайлан, 2018 оны зорилтот

түвшингийн биелэлт, удирдлагын багийн танилцуулга, бүтцийн схем,

шинэчлэгдэж батлагдсан дүрэм, журмууд г.м мэдээллүүдийг ил тод,

нээлттэй байрлуулж, нийтэд мэдээлсэн. Компанийн цахим хуудсан дахь

компанийн талаарх мэдээллээр дамжуулан иргэд, байгууллага манай

компанийн талаар тодорхой мэдээлэл авах боломжтой. Мөн цахим

Page 30: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |31

хуудасны доод хэсэгт холбоо барих утас, факсны дугаар, цахим шуудан,

facebook хуудасны хаягийг байрлуулснаар цахим хуудсанд зочлогсод

сонирхсон асуудлаа тодруулах, санал хүсэлтээ өгөх боломжтой.

Компанийн facebook хуудас

Сошиал орчны хэрэглээ нэмэгдэж буй өнөө үед иргэд фэйсбүкээр

дамжуулан мэдээлэл авах хандлага өссөөр байна. Энэ хэрэгцээ

шаардлагыг даган манай компани 2013 оноос facebook хуудас ажиллуулах

болсон. Компанийн цахим хуудсан дээр компанийн фэйсбүк хуудсанд

нэгдэх боломжийг үүсгэсэн.

2018 оны хугацаанд компанийн facebook хуудсанд цаг үеийн мэдээлэл,

үйл ажиллагааны талаар 46 мэдээлэл оруулсан. Мөн компанийн фэйсбүк

хуудсанд ирсэн 26 санал, тодруулганд хариу өгч ажилласан.

Шилэн дансны хэрэгжилтээр:

2018 онд шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд компанийн санхүүгийн үйл

ажиллагааны мэдээллүүдийг 7 төрлөөр хугацаанд нь оруулж шилэн данс

гэсэн цэс үүсгэж ЗГ-ын шилэн дансны цахим хуудас руу холбосон.

Шилэн дансны мэдээллийн ил тод байдлыг 3 төрлөөр гаргаж байна.

Нэгдсэн протал сайтаар

Компанийн веб сайтаар

Компанийн харуулийн 1-р постонд мэдээллийн самбараар

Компанийн шилэн дансны мэдээллийн самбарт сар бүр ТЭЗҮ, улирал бүр

санхүүгийн тайлан, зорилтот түвшингийн биелэлтийг тайлбартай

байрлуулсан. Нийт 58 удаа мэдээлэл оруулснаас 1 мэдээлэл хоцорсон

төлөвтэй байна.

Мэдээг ЭХЯ-ны ХШҮДАГазарт цаас болон цахимаар хүргүүлж байна.

Улирал бүр аймгийн МХГазар болон аймгийн аудитын газарт тус тус

хүргүүлсэн.

Page 31: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 32

Худалдан авах ажиллагааны талаар:

2018 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөг

• Бараа, сэлбэг материал

• Техник зохион байгуулалтын арга хэмжээ

• Хөрөнгө оруулалт

• Их засвар

• Хөдөлмөр, галын аюулгүй байдал эрүүл ахуй

Дээрх 5 ангилалаар 219 нэр төрлийн 8686,7 сая.төгрөгний төлөвлөгөөг

боловсруулж 2018 оны 01 сарын 16-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар

хэлэлцүүлэн 01 тогтоолоор батлуулсан байна.

2018 оны 11 сард бараа материал, ажил үйлчилгээ худалдан авах

төлөвлөгөөнд нэмэлт 11 нэр төрлийн 2077,3 сая төгрөгний нэмэлт тодотгол

хийгдэж 10636,5 сая төгрөгийн бараа сэлбэг материал худалдан авах

төлөвлөгөө боловсруулан ажилласанаас 9786.3 сая төгрөгний худалдан

авалтыг амжилттай зохион явуулсан ба 96,05 хувийн гүйцэтгэлтэй

ажилласан байна

Худалдан авалтын төлөвлөгөөг : Төрийн худалдан авах ажиллагааны

цахим систем https://tender.gov.mn/ сайтад хуулийн хугацаанд байршуулж

батлуулсан.

Төлөвлөгөөний биелэлт болон тендер шалгаруулалтын зар, урилга, үр

дүнгийн талаар хуулийн хугацаанд https://tender.gov.mn/,

http://shilendans.gov.mn/ сайтуудад, тендер шалгаруулалтын зарыг өдөр

тутмын сонин болох “Өдрийн сонин” дээр зарлан мэдээллэж ажилласан.

Нээлттэй тендер шалгаруулалтаар: 34 тендерийн 28 багц 6839,7

сая.төг-ийн бараа ажил, үйлчилгээ худалдан авахаас 34 тендер 28 багц

6174,9 сая.төгрөгийн бараа ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулж

ажилласан. 28 багц тендерээс 23 багц тендерийг цахимаар 5 тендерийг

уламжлалт аргаар зохион явууллаа. Харьцуулалтын аргаар 116 багц

3291,1 сая.төг-ийн бараа материал худалдан авахаас 112 багц 2758,8

Page 32: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |33

сая.төгрөгийн бараа материалыг 3148,5 сая төгрөгийн худалдан авалт

хийсэн байна

Шууд худалдан авалтын аргаар 84 багц 506,1 сая төгрөгний бараа

материалыг худалдан авахаас 79 багц 462,5 сая төгрөгний бараа

материалыг худалдан авалт хийсэн байна.

2018 оны худалдан авах ажиллагааны гүйцэтгэлээс 850,8 сая төгрөгний

тендерийн бодит хэмнэлт гаргаж ажилласан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,

үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 дагуу

үнэлгээний хороонд төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөс

худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн /Дархан-Уул аймгийн

байгаль орчины иргэний зөвлөлд тэргүүлэгч/, М.Энхбаяр /Дархан-Уул

аймгийн ЗДТГ-ийн хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн

хэлтсийн ахлах мэргэжилтэн/ нарыг урьж ажиллуулсан байна.

Тендерийн үнэлгээний хороодыг гүйцэтгэх захирлын тушаалаар

томилж тендерийн нээлт хийж, шийдвэр гаргах бүрт үнэлгээний хорооны

дарга, нарийн бичиг, гишүүдээр ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар

мэдүүлэг гаргуулж тендерийн үр дүнгийн талаар тендер тус бүрт тайлан

гаргаж ажилласан.

Диспетчерийн хяналтын систем

Тус компани 2017 оны ТЗБАХ-ээр диспетчерийн хяналтын системийг

хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулсанаар үйлдвэрийн процессын

мэдээллийг нэг цаг хугацаанд түргэн шуурхай хүлээн авч диспетчерийн

шуурхай удирдлагыг хурдан боловсронгүй болгох, мэдээллүүдийг хадгалан

анализ дүгнэлт хийх, холбогдох удирдлагууд болон шуурхай ажиллагааны

ажилтнуудыг сүлжээ ашиглан тухайн цаг үеийн үйлдвэрийн процессын

талаарх мэдээлэл авах, ажиллагааг хянах, түргэн шуурхай шийдвэр

гаргахад туслах зорилго бүхий хяналтын систем юм.

Page 33: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН | 34

Компанийн дотоод мэдээллийн самбарууд, ЛЕД урсдаг самбараар

Компанийн хүрээнд ЛЕД урсдаг 2 самбар ашиглан технологийн үйл

ажиллагаа, цаг үеийн мэдээллийг ажилтнуудад хүргэдэг. 2018 онд 2

самбараар нийтдээ 56 мэдээлэл явуулж, ажилтнуудад хүргэсэн.

Able E-Office -ын систем

2017 онд байгууллагад зориулсан үйл ажиллагаа, хяналт,

удирдлагын нэгдсэн систем болох Able Е-Office системийг үйл

ажиллагаандаа нэвтрүүлсэн. Шаардлагатай шинэчлэл хийх саналаа өгсөн.

Уг системээр дамжуулан ажилтнууд хувийн мэдээлэл, цалин, цаг

ашиглалт, ажлын явцын мэдээлэлтэй танилцах, хоорондоо мэдээлэл

солилцох, интернэт сүлжээгээр дамжин хаана ч явсан ажлаа хийх, орон

байр, цаг хугацаа харгалзахгүйгээр албан тушаалтанд үүрэг даалгавар

өгөх, гүйцэтгэлийг хянах боломжийг бүрдүүлсэн.

ДОТООД АУДИТ

“ДДЦС” ТӨХК-ийн үйл ажиллагаанд хувьцаа эзэмшигч, хөрөнгө

эзэмшигчээс тавих хяналтыг ТУЗ-ийн дэргэдэх аудитын хороо, дотоод

хяналт шалгалтыг хяналтын хэлтэс, хөндлөнгийн аудитыг хууль

тогтоомжийн дагуу сонгосон хөндлөнгийн аудитын байгууллага хийдэг.

2018 онд дотоод хяналт шалгалтыг хөдөлмөрийн аюулгүй байдал

эрүүл ахуй, техникийн аюулгүй байдлын хяналт, санхүүгийн хяналт,

байгаль орчны хяналт гэсэн чиглэлээр зохион байгуулж компанийн

төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд тайлагнаж ажилласан.

Удирдах дээд байгууллага болон чиг үүргийн байгууллагуудтай

хамтран ажиллаж өгсөн үүрэг даалгавар, шаардлагын хэрэгжилтийг

хангуулав.

Page 34: ДДЦС ТӨХК ИЙН 2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН АЛСЫН …dpp.energy.mn/downloads/2018_onii_uil_ajillagaanii_tailan.pdfswot шинжилгээ хийж хэрэглэгч,

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ

ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

2018 ОНЫ ЖИЛИЙН ТАЙЛАН |35

Сүүлийн 3-н жилд үйлдвэрлэсэн цахилгаан, дулааны эрчим хүч

ТЭЗҮ 2016он 2017он 2018 он

Боловсруулалт гүйцэтгэл 270,680 274,633 265,635

Түгээсэн ЦЭХ 223,381 226,985 218,896

ДХЦЭХ % 17,47 17,35 17,59