Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд Таны...

8
Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд №10 (66) 2016 оны 10-р сар 2-р нүүрт 3-р нүүрт 4-р нүүрт 5,6-р нүүрт 7,8-р нүүрт НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 жил болжээ. Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан компанийн захиргаа үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Баярын үйл ажиллагааг нээж Гүйцэтгэх захирал Анхбаяр үг хэлж компанийн амжилт бүтээл, цаашдын үйл ажиллагаагаа танилцуулж, хүндэтгэлийн зоог барилаа. Ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөлөө. АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ Таны мэдлэгт Ном ертөнцийг харах цонх Захиргаа хүний нөөцийн алба

Upload: trinhnhu

Post on 06-Feb-2018

242 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд Таны мэдлэгтtpp4.mn/wp-content/uploads/2016/10/EM-2016-10.pdf · Захиргаа хүний нөөцийн

Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд

№10 (66) 2016 оны 10-р сар

2-р нүүрт 3-р нүүрт 4-р нүүрт 5,6-р нүүрт 7,8-р нүүрт

НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласаны дагуу манай улс 1992 оноос эхлэн ахмадын баярыг тэмдэглэсээр даруй 20 жил болжээ. Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан компанийн захиргаа үе үеийн ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Баярын үйл ажиллагааг нээж Гүйцэтгэх захирал Анхбаяр үг хэлж компанийн амжилт бүтээл, цаашдын үйл ажиллагаагаа танилцуулж, хүндэтгэлийн зоог барилаа. Ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан наслахыг ерөөлөө.

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Танымэдлэгт

Ном ертөнцийг харах цонх

Захиргаа хүний нөөцийн алба

Page 2: Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд Таны мэдлэгтtpp4.mn/wp-content/uploads/2016/10/EM-2016-10.pdf · Захиргаа хүний нөөцийн

10 (66) 2016 оны 10-р сар 2 ЭРЧИМ МЭДЭЭ

КОМПАНИЙН 2016 ОНЫ 9-Р САРЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮДТөлөвлөгөөний биелэлт

Диспетчерийн графикийн төлөвлөгөөний биелэлт

№ Үзүүлэлт НэгжТухайн сарын

Төлөв Гүйц Зөрүү Биелэлт

1 ЦЭХ-ний түгээлт сая.кВтц 217.7 219.9 +2.2 101.0%

2 ДЭХ-ний түгээлт мян.Гкал 171.3 171.3 - 100.0%

Тайлант хугацаанд диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө Цахилгаан эрчим хүчинд 101.0% Дулааны эрчим хүчинд 100,0% биеллээ.

ДҮТ-ийн диспетчерийн зохицуулсан төлөвлөгөө болон биелэлтНэмэх шийдвэр Хасах шийдвэр Диспетчерийн графикийн

зөрчил Ачаалал Диспетчерийн төлөвлөгөөний биелэлт

удаа мян.кВтц удаа мян.кВтц удаа мян.кВтц Дээд Доод мян.кВтц

56 2377.399 37 1587.983 2 108.0 398 270 2269.399

СПОТ зах зээлийн талаар СПОТ арилжааны зах зээлд 58.671 мян,кВтц буюу 564.221 мян,төгрөгийн цахилгаан эрчим хүч худалдсан.

Оны эхнээс бусад станцуудаас 6.7 сая,төгрөгийн авлагатай.

Үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөний биелэлт Цахилгаан эрчим хүчний түгээлтийн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 3427.54 мян,кВтц-аар давж 101.6%, оны эхнээс 12.5 сая.кВтц-аар давуулан биелүүллээ.

Дулааны эрчим хүчний түгээлтийн үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө 13880 Гкал-аар буурч 92.5%-н биелэлттэй, оны эхнээс 39.9 мян,Гкал-аар тасарч байна

Үндсэн тоноглолын ажиллагаа 9-р сард горим ажиллагаанд 5 зуух, 5 турбин оролцсон.Сарын дунджаар 4,0 зуух, 4,0 турбинтэй ажиллаж, бэлтгэлд 1 зуух, турбин бэлтгэлгүй байлаа. Зуух №1 тоосон системийн засварт, зуух №4 төлөвлөгөөт их засварт, зуух №5 бэлтгэлд байсан тул ажиллаагүй. Турбин №6 их засварт, турбин №7 щёточны аппарат оч хаядаг гэмтэл устгахаар засварт байсан тул ажиллаагүйҮндсэн тоноглолын ашиглалтын мэдээг доорх хүснэгтээр гаргалаа.

№ Үзүүлэлт Нэгж Зуух Турбин

1 Ажилдтоо 4,0 4,0

цаг 2884 2884

2 Бэлтгэлдтоо 1

цаг 720 -

3 Төлөвлөгөөт засварттоо 1 1

цаг 720 720

4 Гэмтэлдтоо 2,0 2,0

цаг 1436 1436

Үндсэн тоноглолын зогсолтыг анхны төлөвлөлт, сарын ажиллагааны график, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал:

Үзүүлэлт Анхны төлөвлөгөө

өссөн/+/ буурсан/-/

Сарын тоноглолын ажиллагааны график

өссөн/+/ буурсан/-/ 2015 оны 8-р сар өссөн/+/

буурсан/-/

Зуухны Зогсолт 6 -3 3 - 10 -7

Турбины зогсолт 5 -2 1 +2 5 -2

Оны эхний 9-н сарын байдлаар зуухны зогсолт анхны төлөвлөлтөөс 10 удаагаар буурч, турбины зогсолт 19 удаагаар нэмэгдсэн.

ЭХЗХ -аас батлагдсан ДХЦЭХ-ний зарцуулалтыг 0.2%-иар буюу 499.288 мян,кВтц-аар хэмнэсэн.

Тайлант сард зуух – 3 удаа , турбин – 3 удаа тус, тус зогссон.

Үйлдвэрлэлийн Алба

Page 3: Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд Таны мэдлэгтtpp4.mn/wp-content/uploads/2016/10/EM-2016-10.pdf · Захиргаа хүний нөөцийн

10 (66) 2016 оны 10-р сар 3 ЭРЧИМ МЭДЭЭ

НОВАТЕК - ШИНЭ БҮТЭЭЛ, ОНОВЧТОЙ САНАА “Новатек интернэшнл” ХХК – аас 2016 оны 09-р сарын 23 – ны өдөр зохион байгуулсан Харилцагчийн өдөрлөгт оролцож “НОВАТЕК – ШИНЭ БҮТЭЭЛ,ОНОВЧТОЙ САНАА” уралдааны хүрээнд тус компаниас “ПТ- 80 – 130/13 маркийн турбины хүчин чадлыг 20 мвт-аар нэмэгдүүлсэн нь” шинэ бүтээлийн танилцуулгыг явуулж Эрчим хүчний салбарын 16 байгууллагын 27 төлөөлөгч оролцлоо. Уралдаанд 8 илтгэл хэлэлцүүлэгдэв. СХА–ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн оролцож , СХА–ны судалгаа, хөгжлийн инженер Ж.Мөнхжаргал “ДЦС – ын Дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчийг бууруулах нь” илтгэл танилцуулан туршлага солилцож, хэлэлцүүлэгт оролцлоо. Уралдаанд ирүүлсэн бүтээлээс: 1-р байрыг: “Дарханы ДЦС” ТӨХК- ны ИА-ны хяналтын инженер, Зөвлөх инженер Н.Эрдэнэбат “75 тн/ц хүчин чадалтай уурын зуухны агаар

халаагчийн хийцэнд өөрчлөлт оруулж, ашиглалтын хугацааг уртасгаж буй шийдэл” сэдвээр цом, өргөмжлөл, 1 000 000 төгрөг 2-р байрыг: Багануур Зүүн Өмнөд бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК-ны Техникийн бодлогын хэлтэсийн дарга Мэргэшсэн инженер С.Болдын “Гүн гзардуулсан нейтральтай 15 кв – ийн цахилгаан дамжуулах агаарын шугамын дүүжин тусгаарлагчтай загвар” сэдвээр өргөмжлөл,500 000 төгрөг3-р байрыг: ДЦС-2 ТӨХК – ны засварын инженер , Мэргэшсэн инженер М.Энхтүвшингийн “ Буцлах давхаргад нүүрс шатаах технологи бүхий зуухны ашигтай галлагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэгдэж өргөмжлөл, 200 000 төгрөгөөр тус тус шагнагдав. Уг компанаас шинэ бүтээл,оновчтой саналын чиглэлээр хийсэн ажлын талаар илтгэл хэлэлцүүлж жил бүр уламжлал болгон явуулахаар болж байгаа тул та бүгдийг энэ талаар хийсэн ажлынхаа илтгэлийг бэлтгэж идэвхитэй оролцохыг уриалж байна. СХА-ны патентын мэргэжилтэн В.Содномцэрэн

ISO-ИЙН ХИЧЭЭЛҮҮД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА… ISO9001:2015 олон улсын стандартад нийцсэн Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд “Монголын бүтээмжийн төв” ТББ-ийн багш экспертүүд компанийн ажлын хэсгийнхэнд сургалтуудыг тогтмол зохион байгуулж, идэвхтэй ажиллаж байна.

ЗХНА- Б.Наранбаяр

Page 4: Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд Таны мэдлэгтtpp4.mn/wp-content/uploads/2016/10/EM-2016-10.pdf · Захиргаа хүний нөөцийн

10 (66) 2016 оны 10-р сар 4 ЭРЧИМ МЭДЭЭ

Аливаабайгууллагатөдийгүйулсорныхөгжлийнтүвшингхүнийхөгжлөөрньхэмждэгболсон.Энэчутгаарааманай компани техник технологийн дэвшлийн даацтайуялдуулан, хүний хөгжлийгдэмжсэнбодлоготой хэмээнэрхэм зорилгодоо тодорхойлсон байдаг. Байгууллагынүндсэн нөөцүүд дотроос хамгийн чухал нь хүний нөөцбөгөөдшавхагдашгүйшинжтэй байдгаараанэнонцлог.Гэтэл ямар үед шавхагдашгүй байх вэ гэхээр, гол ньтогтмол суралцаж буюу өдөр бүр хөгжиж байх үедээ лтиймхэмжээнийүнэцэнэтэйболдог. Тиймээс ажилтан ажиллагсдыг тогтмол сургах,мөнүүнтэй зэрэгцэнёс зүйнүнэт зүйлсийг төлөвшүүлэхнь хүнийнөөцийн удирдлагыг үрнөлөөтэй хэрэгжүүлэнажиллахадчухалзарчимболдог.Тогтмолсуралцах,өдөрбүр хөгжих,шинэмэдлэг, санааолжавах, ёс зүйболонхандлагынболовсролыгтөлөвшүүлэххамгийнүрдүнтэй,төсөв зардалд хэмнэлттэй, олон зууны турш шалгарсанаргаболномуншихявдалмөн. Өнөөдөр цахим ертөнц, сошиал медиа, төрөлбүрийн сургалтууд нээлттэй болсон ч бусдын тархиаршүүгдэж,боловсорсонмэдээллийгшуудмэдээхэлбэрээртусганавахньтархиоюунсанаагхөгжүүлэхгүйнзэрэгцээшинийг сэтгэгч биш сармагчин мэт дууриагчид болжтөлөвшихөдхүргэжбайна. Дээр дурьдаснаас үндэслэн Цахилгаанцехийн залуучууд бид компанийхаа хүний хөгжлийгдэмжсэн бодлогын хүрээнд хувь нэмрээ оруулан, нийтажиллагсдын оюуны боловсролыг хөгжүүлэн дэмжиж,залуучуудынхаа дунд ном унших зөв дадал зуршлийгбий болгох, улмаар бодол сэтгэлгээнийх нь цар хүрээгтэлэх, цаашлаад залуучуудыг байгууллагаа хөгжилдхөтлөхдавтагдашгүйшинэсанаандээрөрсөлдөхчавдарбүхийболжтөлөвшүүлэхалсынзорилгоөвөртлөнномынсан байгуулах ажиллагааг эхлээд байна. Бид цехийнудирдлагуудынхаа дэмжлэгтэйгээр залуучуудынхааөөрсдийннөөцбололцоо, ажлынхүчдээрээ тулгуурланномын сан байгуулах танхимынхаа /Цахилгаан цехийн2 давхарт байрлах Алдрын танхим/ дотоод барилгынзасварынажлыгхийжгүйцэтгээддууслаа.

Энэхүүномын санньойролцоогоор4320орчимномын багтаамжтай тавиуруудыг байрлуулах бөгөөднийт бүх ажиллагсад ашиглахад хүртээмжтэй байхаартөлөвлөсөнболно.Уншлагынтанхимхязгаарлагдмалтулголдууномыгавчявжчөлөөтцагаараауншихаарзохионбайгуулсан. Номын сангийн өрөө нь 36м2 ба доторнийтдээ13ширхэгномынтавиур,уншлагынурт2ширээбүхий10сандалтай.Тавиуруудынбодитхэмжээ,загвар,өрөөнийзохионбайгуулалтыгдорүзүүлэв.

Үндсэн номын сангийн нөөцөө станцын нийтажиллагсадынхаа хүрээнд “Нэг ном хандивлаад мянганном уншина уу” уриатай хандивын ном цуглуулах 1сарын аян хийж одоогоор 1800 ном бүрдүүлээд байна.Цугларсан номуудыг сэдэвчлэн ангилж, цахим каталогиүүсгэн байгууллагын дотоод сүлжээнд холбож, нийтэдмэдээллийг хүртээмжтэй харагдахуйцаар гүйцэтгэнэ.Үүнд, нийт номын нөөц, хайлтын цонх, гишүүдийнбүртгэл, ашиглалтанд гарсан номын нэр болон уншигчхүний нэр, албан тушаал холбогдох утасныдугаар зэрэгшаардлагатай бүх мэдээллүүдийг агуулсан программхангамжийгбийболгохооражиллажбайна. Номолгох, бүртгэх үйлчилгээгЦахилгаанцехийнзалуучууд цайны цагийн хуваариар зохион байгуулна.Уншигч гишүүдэд ном олгох болон буцаан авах тухайхарилцааг журам батлуулан зохицуулна. Мөн цаашидномын сангийн нөөцөд судалгаа хийж, байгууллагынүйлдвэрлэл технологийн онцлогт тохирсон болон хүнийнөөцийг чадавхижуулах зарим сургалтыг орлох агуулгачиглэл бүхий ном сурах бичгүүдээр хөгжүүлэлт хийжажиллахболомжтой. Манайүеүеийнажиллагсадболохбид,нэгдүгээрт4-рцахилгаанстанцдаа,цаашлаадМонголулсдаабагтанажиллаж, хөдөлмөрлөн явдаг гэдгээ мартаж болохгүй.ИймдбидбүхэнМонголулсынэрчимхүчнийсистемийгголомт залган авч явах залгамж үеэ зөнгөөр нь бусзүглүүлжбэлтгэхньчухалбилээ.Тиймээсэнэхүүтөслийгдэмжинхүлээнавнагэдэгтитгэлтэйбайна.

Ном хандивласан бүх алба, цех, нэгжүүддээталархалилэрхийлье.Номынбуяндэлгэрэхболтугай.

“ДЦС-4”ТӨХК номын сантай боллоо

Цахилгаан цехийн залуучууд

Page 5: Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд Таны мэдлэгтtpp4.mn/wp-content/uploads/2016/10/EM-2016-10.pdf · Захиргаа хүний нөөцийн

10 (66) 2016 оны 10-р сар 5 ЭРЧИМ МЭДЭЭ

Манай Эрчим клубын волейболын эрэгтэй багийн тамирчид “Тэнүүн-Огоо клубуудын аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцлоо. Тэмцээн Тээвэрчдийн спорт ордонд 6 өдрийн турш зохион байгуулагдсан.Эмэгтэй төрөлд : Алтан медалийн болзлыг С.Нэргүйбаатар дасгалжуулагчтай, ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай ХХЕГ-ын ХИЛЧИН спорт хорооны баг, Мөнгөн медалийг А.Ганхуяг эзэнтэй СМ Б.Болдбаатар ахлах дасгалжуулагчтай, СдМ Э.Мөнх-Эрдэнэ туслах дасгалжуулагчтай СМ Г.Энхсайхан ахлагчтай ТЭНҮҮН-ОГОО спорт клуб, Хүрэл медалийг ОУХМ Г.Баярсайхан дасгалжуулагчтай ОУХМ П.Буянжаргал ахлагчтай УУРХАЙЧИН спорт клуб.Эрэгтэй төрөлд : Алтан медалийг Ж.Түмэн-Аюуш эзэнтэй, Т.Алтансүх менежертэй, ОУХМ Д.Солонго ахлах дасгалжуулагчтай, ОУХМ Л.Баатархүрээ туслах дасгалжуулагчтай, СМ А.Даваажаргал ахлагчтай ХАСУМЕГАСТАРС клуб, Мөнгөн медалийг Ж.Осгонбаатар эзэнтэй Даринчулуун дасгалжуулагчтай ОУХМ Э.Сайнбилэг ахлагчтай “ДЦС-4” ТӨХК-ийн ЭРЧИМ клуб, Хүрэл медалийн А.Ганхуяг эзэнтэй СМ Б.Болдбаатар ахлах дасгалжуулагчтай, СдМ Э.Мөнх-Эрдэнэ туслах дасгалжуулагчтай ОУХМ Э.Сайханбаатар ахлагчтай ТЭНҮҮН-ОГОО спорт клуб тус тус шалгарлаа.

“ЭРЧИМ” КЛУБЫН ВОЛЕЙБОЛЫН ЭРЭГТЭЙ ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

10 ДАХЬ УДААГИЙН ЦОМЫН ЭЗЭН БОЛЛОО Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “Арвайн Үндэс” компани хоёр дахь жилдээ хамтран ажиллаж “ХҮРХРЭЭ” үндэсний дээд лигийг амжилттай зохион байгууллаа. Цомын эзнээр 51 оноогоор 10 дахь удаагаа “ДЦС-4” ТӨХК-ийн “Эрчим” баг тодорч, 2-р байрыг Орхон аймгийн “Хангарьд” клуб, 3-р байрыг “Хоромхон” баг тус тус эзэллээ.

Хүрхрээ брэнд Монголын хөлбөмбөгтэй хамтын ажиллагааг бий болгосноор өнөөдрийн “Хүрхрээ” лигийн амжилт, хөлбөмбөгийн хөгжил, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд бодит дэмжлэг болж чадсаныг лигийн тоглолтын чанар, амжилтын ур чадвар гээд олон үзүүлэлтээс харж болохоор болжээ.ЭРЧИМ багийн үнэнч шүтэн бишрэгчдийн бэлэг

НАХ-ийн мэргэжилтэн Б.Баясгалан

Page 6: Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд Таны мэдлэгтtpp4.mn/wp-content/uploads/2016/10/EM-2016-10.pdf · Захиргаа хүний нөөцийн

10 (66) 2016 оны 10-р сар 6 ЭРЧИМ МЭДЭЭ

БИД ОРЧИН ҮЕИЙН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИОР ЧАНАРЫН ШАЛГАЛТ ХИЙНЭ Манай компани 2016 оны 8-р сараас металл эд анги болон гагнуурын оёдолын чанарыг шалгах зөөврийн зориулалтай хэт авиа үелсэн матрицын /PHASED ARRAY/ аргын хосолсон ажиллагаатай багажыг хөрөнгө оруулалтаар авсан ба энэ шинэ техник, технологи эрчим хүчний салбарт төдийгүй Монгол улсад анхдагч болж байна. Энэ багаж нь аж үйлдвэрийн зориулалттай үл эвдэх аргын согог илрүүлэгч бөгөөд маш жижиг нүх сүв, ан цав гэх мэт ажлын биетүүд дээрхи төрөл бүрийн согогуудыг өндөр нарийвчлалтайгаар хялбар, шуурхай шалгаж илрүүлэх зориулалттай ба зуух, даралтат сав, металл эд ангиудыг үйлдвэрлэлт, угсралт, ашиглалтын нь явцад чанарын шалгалт хийх, хавтан, шугам хоолойн гагнуурын оёдолд чанарын шалгалт хийхэд ашиглаж эхлээд байна.

Хэт авиа үелсэн матрицын /PHASED ARRAY/ аргын хосолсон ажиллагаатай багаж нь DOP-PLER компанид үйлдвэрлэгдсэн 2016 онд худалдаанд гаргаж буй шинэчилж сайжруулсан PHASCAN загвар юм.

Металл эд анги болон гагнуурын оёдолын чанарыг шалгах зөөврийн зориулалтай хэт авиа үелсэн матрицын аргын

хосолсон ажиллагаатай багажТехникийн үзүүлэлт:Овор хэмжээ/Overall di-mensions (WxHxD)

325x235x130мм-ээс томгүй

Жин / Weight 4.5кгӨгөгдөлийн сан / Data storage: Өгөгдөл хадгалах хэрэгсэл /Storage device

SDHC кард, стандарт USB хэрэгсэлүүд болонХурдан интернэт төхөөрөмжүүд

Display / ДэлгэцДэлгэцийн хэмжээс / Dis-play size

20см

Нарийвчлал / Resolution 800 х 600 пиксельТодрол / Brigthness 700сd/m2Өнгөний тоо хэмжээ /Number of colors

16 сая

Төрөл / Type TFT LCDЦахилгаан хангамж / Power supplyБатарейн төрөл / Battery type

Ухаалаг Li-ion батарей

Батарейн ажиллаха хугацаа / Battery life

8 цаг

Орчны шаардлага /Enviro-mental Specifications

Орчны шаардлага /Enviro-mental Specifications

Ажиллах температурын хязгаар / Operating tem-perature range

-250C-ээс 450С

Цохилт даах зэрэглэл / Shockproof rating

Холбогдох стандартын дагуу унагах, цохих шалгалт хийсэн сертификаттай байх

СХА-Үл эвдэх сорилын инженер Б.Батмөнх

Page 7: Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд Таны мэдлэгтtpp4.mn/wp-content/uploads/2016/10/EM-2016-10.pdf · Захиргаа хүний нөөцийн

10 (66) 2016 оны 10-р сар 7 ЭРЧИМ МЭДЭЭ

“Дулааны цахилгаан станц“хк Эмнэлэг

Янз бүрийн нянгаар үүсгэгдсэн бөөрний үрэвсэлт өвчнийг бөөрний тэвшинцэр -ийн үрэвсэл буюу пиелонефрит нь гэж нэрлэдэг. Шалтгаан: Цаг агаарын эрс тэс уур амьсгалЭрүүл хүний шээс нь ариун байх ёстой. Гэвч шээс ялгаруулах системд бэлэг эрхтэн, гэдэс зэрэг ойролцоох эрхтэнээс цус болон тунгалгын системээр дамжин нянгийн халдвар орж, үржих аюултай.Үүнээс гадна пиелонефрит нь бөөрнөөс шээс гадагшлах үйл явц алдагдах үед үүсдэг.Энэ өвчнөөр янз бүрийн насны хүмүүс өвддөг ч ихэвчлэн 7 хүртэлх насны хүүхдүүд, 18-30 насны охид, эмэгтэйчүүд, түрүү булчирхайн томролт, түрүү булчирхайн үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл -тэй хижээл насны эрэгтэйчүүд өвчилдөг байна. Үүнээс гадна давсагны чулуу, ойр ойрхон бөөрөөр хатгуулах пиелонефрит үүсэх бас нэгэн шалтгаан болж өгдөг.Бие махбодын дархлаа сулрах, чихрийн шижин, сүрьеэ, амин дэмийн дутагдал, архаг үрэвсэлт өвчин зэрэг нь бөөрний тэвшинцрийн үрэвсэл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Явц:Бөөрний тэвшинцрийн үрэвсэл нь хурц ба архаг гэсэн хоёр хэлбэрээр явагддаг. Хурц хэлбэрийн үед 39-40 хүртэл халуурах чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, хар хөлс гоожих, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж илэрнэ.Халуурч эхлэхтэй зэрэгцэн бүсэлхийн аль нэг талд нь өвдөлт өгч эхэлнэ. Өвдөлт нь битүү, янз бүрийн хүчтэй байж болдог. Хэрэв бөөрний тэвшинцрийн үрэвсэл нь шээсний замын чулуужих өвчний суурин дээр үүссэн бол эхлээд бөөрөөр хүчтэй хатгуулж өвдөснөөр өвчин эхэлдэг.Хэрэв өвчнийг цаг алдалгүй эмчлэхгүй бол архаг хэлбэрт шилжиж, үгүй бол бөөрөнд идээлэх процесс явагдан өглөөд 35-36 байснаа оройд 40-41 хүртэл огцом халуур ч, биеийн байдал нь эрс муудаж эхэлнэ. Бөөрний тэвшинцрийн хурц үрэвслийн үед үрэвслийг нь дарсан ч бөөрөнд үүрэлсэн бүх нянг бүрэн устгаж чадаагүй, бөөрнөөс шээс гадагшлах явцыг хэвийн болгож чадаагүйгээс архаг хэлбэрт шилждэг. Бөөрний тэвшинцрийн архаг үрэвслийн үед бүсэлхийгээр байнга чинэрч янгинаж өвдөх бөгөөд хүйтэн сэрүүний улиралд өвдөлт нь хүчтэй байдаг. Ингээд ч зогсохгүй архаг үрэвсэл нь үе үе сэдэрдэг бөгөөд ингэх үед хурц үрэвслийн шинж тэмдэг илэрнэ.

Оношлогоо:Бөөрний тэвшинцрийн үрэвслийн шинж тэмдгүүд нь шээс дамжуулах замын бусад үрэвсэлт өвчнүүдийнхтэй төстэй байдаг болохоор оношлоход бэрхшээлтэй байдаг. Иймд бөөр, шээс дамжуулах замын өндөр мэргэжлийн эмчид

Бөөрний үрэвсэл үзүүлэх шаардлагатай байдаг. Цусны шинжилгээ болон шээсний шинжилгээ, бөөрний чанд авиан шинжилгээ, рентген шинжилгээ, нян судлалын зэрэг шинжилгээг хийнэ. Мөн бөөрний хавдрын өвчин байгаа эсэхийг шалган компьютер томографи хийнэ.

Эмчилгээ:Бөөрний тэвшинцрийн үрэвслийн үед эмийн эмчилгээ хийдэгч зарим онц хүнд нөхцөлд мэс ажилбар хийхээс өөр аргагүй хүрч магадгүй.

Урьдчилан сэргийлэлт:Бөөрний тэвшинцрийн үрэвсэл үүсэхэд хүргэж болзошгүй давсагны чулуу, түрүү булчирхайн хоргүй хавдар болон бөөрнөөс шээс ялгарад процессийг алдагдуулдаг бүх л төрлийн эмгэгүүдийг нэн яаралтай, цаг алдалгүй эмчлэх нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм.

1. Оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэж байх.2. Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээ хийлгэх.3. Хоол унд эрүүл чанартай байх, хоолны дэглэм сайн барих4. Хувцаслалтын зохицол, улиралдаа зохицуулж хувцаслах5. Хөдөлгөөний зөв зохицол маш чухал болно.

Шүд өвдвөл бөөр ч бас өвчилдөгХоолой өвдвөл бөөрөнд маш хүчтэй нөлөөлнө. Ялангуяа хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөлдөг. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад, үрэвсэх шалтгаан болж өгдөг. Бөөр өвдөх нь бусад бүх эрхтэнд буюу тархинд гэдэс ходоодонд, заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлдөг. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүнд дааврын булчирхайд нөлөөлдөг бол, эмэгтэй хүнд саванд нөлөөлдөг. Ялангуяа бөөрний үрэвсэлээ бүрэн эмчлүүлэхгүй бол бүх хортой бодис нь биеэр тарах магадлалтай, хар үгээр хэлэх юм бол шээс цус хоёр хамт эргэлдэнэ гэсэн үг юм. Клиникийн 3-р эмнэлгийн бөөр, дотоод шүүрлийн булчирхайн тасагт 2006 оны байдлаар хэвтэж эмчлүүлсэн 400 хүний өвчлөлтийн бүтцэд хийсэн судалгаагаар бөөрний архаг үрэвсэл 80.4%, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл 10.4%, бөөрний даралт 9.2% тус тус эзэлж байгаа ажээ. Жилд 800-900 орчим хүн хэвтэж эмчлүүлдэг тус тасгийн хэвтэн эмчлүүлэгчдийн дотор бөөр, шээсний замын өвчтөн нийт эмчлүүлэгчдийн 14%-ийг эзэлж байна. Мөн бөөр шээсний замын тогтолцооны өвчлөлүүд дотроос бөөрний үрэвсэлт өвчин 56% эзэлж байна. Эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа хүмүүсийн тоо 10000 хүн тутамд 1.7 байна. Үүнээс гадна бөөрний архаг үрэвсэлд 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.6 дахин илүү өвчилж байна. Мөн бөөртэй холбоотой өвчлөлийн насны байдал 20-44 байгаа нь судалгааны явцад илэрчээ.

Page 8: Компанийн 2016 оны 9-р сарын ТЭЗҮ-үүд Таны мэдлэгтtpp4.mn/wp-content/uploads/2016/10/EM-2016-10.pdf · Захиргаа хүний нөөцийн

Бид та бүхний санал болгосон материалаас дараа дараагийн дугаарт нийтлэх болно.Мөн ажиллагсдын санал, шүүмж, оновчтой санал зэргийг сурталчлах болно.

Манай сонины талаарх санал хүсэлтээ 2125, 2256 дугаарын утас, [email protected] эсвэл Судалгаа Хөгжлийн Албанд файлаар болон бичгээр өгч болно.

10 (66) 2016 оны 10-р сар 8 ЭРЧИМ МЭДЭЭ

Эмэгтэйчүүдийн ихэнх нь өөрийгөө илүүдэл жинтэйд тооцдог. Харин эрчүүд бол тэр болгон тоодоггүй зарим нь бүр мэдэх ч үгүй өөрийгөө “мах шөл тэнцүү” гэж андуурах нь бий. Иймээс юуны өмнө таны жин хэвийн байгаа үгүйг тодорхойлох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд илүүдэл жингийн зэрэглэлийг тогтоохоод чиглэсэн хэдэн арван томъёо гарсан боловч одоогоос 150 жилийн өмнө хэрэглэж ирсэн БЖИ (биеийн жингийн индекс) олох томъёо хамгийн тохиромжтойд тооцогддог. БЖИ-ээ олохын тулд өөрийн биеийн жин (кг)-ээ өндөр (м)-ийн квадратад хуваана.БЖИ= Биеийн жин (кг) / өндөр(см)2 болно. Хэрэв таны тооцоолон гаргасан БЖИ:• 18.5-аас бага байвал жин багатай.• 18.5-24.9 байвал та хэвийн жинтэй.• 25.0-29.9 байвал та илүү жинтэй.• 30.0-34.9 байвал та таргалалтын 1-р зэрэглэлтэй• 35.0-39.9 байвал та таргалалтын 2-р зэрэглэлтэй.• 40-с илүү байвал та таргалалтын 3-р зэрэглэлтэй байна гэж үзнэ.Жишээ нь: Таны биеийн жин 70кг, өндөр нь 165см байна гэж үзвэл, таны БЖИ= 70 (кг)/1.65(м)х1,65(м)=25.7 болно. Тэгэхээр та илүүдэл жинтэй байна гэсэн үг. Харин та хэдэн кг турах шаардлагатайгаа мэдэхийг хүсвэл хялбархан тэгшитгэл зохиож бодоод өөрийнхөө хэвийн жинг олоход хангалттай. Бидний жишээний хувьд бол:Х (кг)/1.65(м)*1.65(м)=18.5 /хэвийн жингийн доод хязгаар/ эндээс Х=50.4кгХ (кг)/1.65(м)*1.65(м)=24.9 /хэвийн жингийн дээд хязгаар/ эндээс Х=67.8кгЭндээс 165см өндөртэй хүн ясныхаа бүдүүн нарийнаас хамаарч 50.4-67.8кг жинтэй байвал зохимжтой байх нь. Тэгэхээр бидний жишээ авсан 70кг жинтэй хүний хувьд биеийнхээ онцлогоос хамаарч 2.2-19.6кг турах шаардлагатай байна. Хэрэв та илүүдэл жинтэй байгаа бол гоо сайхан болон эрүүл мэндээ бодож жингээ хасах л хэрэгтэй. Таргалалт нь олон өвчний суурь шалтгаан болдог. Эрчим зоогийн газрын дэргэдэх Хоол шим тэжээлийн кабинет таны биеийн найрлага болон биемахбодийн бусад үзүүлэлтийг хэмжих INBODY230 аппараттай бөгөөд энэ аппаратаар хэмжилт хийлгэн нарийн зөвлөгөө авах бүрэн боломжтой.

Илүүдэл жингээ хасах тэмцэлд тань амжилт хүсье.

ТА ИЛҮҮДЭЛ

ЖИНТЭЙ ЮУ...ФИТНЕС ЗАЛНЫ ТАНИЛЦУУЛГА БИДНИЙ ЗОРИЛГО-Ажилчидалбанхаагчидынчөлөөтцагийгзөвболовсонөнгөрүүлэх,эрүүлчийрэг болгох, тамирчидын хүчний бэлтгэлийг системтэйхийлгэж үр дүнд хүргэх, чанартай найдвартай үйлчилхэдоршино.БИДНИЙ ДАВУУ ТАЛ- Манай фитнес заланд Бодибилдинг,Пауэрлифтинг,Аеробикийнөндөрмэдлэгтэйдадлагатуршлагабүхий спортын мастер, ОУХМастер багш дасгалжуулагчтайхамт олон.Дасгал сургуулалтыг үешаттай хөтөлбөрийндагуузааж сургах бөгөөд тухайн хүний зорилгыг биелүүлж тусгайхөтөлбөрболовсруулжхэрэгжүүлэнажиллана.ТЕХНИК ХАНГАМЖ -Биехалаалтбүхийгүйлтийнзамууд-Штангтайсуулт,шахалт,таталтынтөхөөрөмжүүд-Төрөлбүрийнгантель,дискүүд-Аеробикийнхэрэглэлүүд-ОрчинүеийннөхцөлөөрхангагдсантоногтөхөөрөмжүүдСАРЫН ТӨЛБӨР/хямд/

Үйлчлүүлэгч Цагийнхуваарь Төлбөр

1 сар11:00-13:00,16:00-19:30 25.000

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИДДЭЭ-Эрэгтэй,эмэгтэйхувцассолихөрөө-Халуунус хэрэглэлээрбүрэн хангагдсанцэвэр тохитойдуш,саун-Амарчтухлахамралтынөрөө- Шаардлагатай үедээ төлбөртэй цэвэр ус, уураг нэмэлттэжээлээрхангагдана.БАГШДАСГАЛЖУУЛАГЧИДХ.Энхболд-ЧөлөөтбөхийнСпортынмастер-ПауэрлифтингийнОлонулсынхэмжээниймастер-Пауэрлифтингийнулсын6удаагийнаварга-АзитивийнАлт,мөнгө,хүрэлмедальт-ПауэрлифтингийншигшээбагийндасгалжуулагчБ.Гантулга-ПауэрлифтингийнСпортынмастер-Пауэрлифтингийнулсынаварга-АзитивийнАлт,хүрэлмедальт

ФИТНЕС ЗАЛ АШИГЛАЛТАНД ОРЛОО

Эмчилгээний хоол зүйч: М.Дэлгэрсайхан Багш дасгалжуулагч Х.Энхболд