УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД...

24
1 УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ /2015 оны жилийн эцсийн байдлаар/ Хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээ Арга хэмжээ /гарц/-ний шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн хүрэх түвшин Биелэлт 1 2 3 Нэг. Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний цогц бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1.1.“Хот суурингийн газар ашиглалтыг сайжруулж, эд хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгоно” зорилтын хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулж, өмчийн бүртгэлийн системийг боловсронгуй болгон бэхжүүлнэ: /5.3.5-ын Стратегийн зорилт 4/ 1.1.1. ММСС-ийн “Хөрөнгийн эрхийн төсөл” хэрэгжээгүй үлдсэн 13 аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архивын цаасан суурьт нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. 2015 он, жилдээ -ММСС-ийн хөрөнгийн эрхийн төсөл хэрэгжээгүй Архангай, Баянхонгор, Баян- Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ /Мандал, Сайхан бүсээс бусад/ аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архивын цаасан суурьт нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна. Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ePRS системийг нэвтрүүлэх арга хэмжээг Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх “Ухаалаг засаг” төсөлд тусган, Улсын Их Хурлаар батлуулсан. Баянхонгор, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн дэмжлэгтэйгээр бүрэн дуусгаж, ePRS системийг нэвтрүүлэн бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Биелэлт: 100% 1.1.2. Бүртгэлийн анхан шатны нэгжид эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлнэ. 2015 он, жилдээ - Хүн амын төвлөрөл ихтэй зарим сумдад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна. Хүн амын төвлөрөл ихтэй Сэлэнгэ аймгийн Мандал бүс /Мандал, Баянгол сум/, Сайхан бүс /Сайхан, Сант, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн сум/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Төв аймгийн Лүн сумдад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ePRS системийг нэвтрүүлэн, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Upload: others

Post on 24-Sep-2019

3 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

1

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

/2015 оны жилийн эцсийн байдлаар/

Хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээ

Арга хэмжээ /гарц/-ний шалгуур үзүүлэлт /тоо, чанар, хугацаа/-ийн хүрэх

түвшин Биелэлт

1 2 3

Нэг. Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний цогц бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд

1.1.“Хот суурингийн газар ашиглалтыг сайжруулж, эд хөрөнгийн бүртгэлийн тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгоно” зорилтын хүрээнд Үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүрэн хамруулж, өмчийн бүртгэлийн системийг боловсронгуй болгон бэхжүүлнэ: /5.3.5-ын Стратегийн зорилт 4/

1.1.1. ММСС-ийн “Хөрөнгийн эрхийн төсөл” хэрэгжээгүй үлдсэн 13 аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архивын цаасан суурьт нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг эхлүүлнэ. 2015 он, жилдээ

-ММСС-ийн хөрөнгийн эрхийн төсөл хэрэгжээгүй Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ /Мандал, Сайхан бүсээс бусад/ аймгийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн архивын цаасан суурьт нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ePRS системийг нэвтрүүлэх арга хэмжээг Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх “Ухаалаг засаг” төсөлд тусган, Улсын Их Хурлаар батлуулсан. Баянхонгор, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг тухайн аймаг, орон нутгийн дэмжлэгтэйгээр бүрэн дуусгаж, ePRS системийг нэвтрүүлэн бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Биелэлт: 100%

1.1.2. Бүртгэлийн анхан шатны нэгжид эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлнэ. 2015 он, жилдээ

- Хүн амын төвлөрөл ихтэй зарим сумдад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

Хүн амын төвлөрөл ихтэй Сэлэнгэ аймгийн Мандал бүс /Мандал, Баянгол сум/, Сайхан бүс /Сайхан, Сант, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн сум/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Төв аймгийн Лүн сумдад эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ePRS системийг нэвтрүүлэн, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж байна.

Page 2: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

2

Өвөрхангай аймгийн Хархорин суманд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн ePRS системийг нэвтрүүлэх шилэн кабелийн холболт хийгдэж, техникийн дэд бүтцийн бэлтгэл ажлыг хийж байна. Бусад сумын иргэдэд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сумын улсын бүртгэгч нар эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдүүлэг, нотлох баримтыг суманд хүлээн авах, олгох ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, тайлангийн хугацаанд нийт 14887 мэдүүлгийг суманд хүлээн авч, гэрчилгээ, бусад баримт бичгийг иргэдэд олгосон байна. Биелэлт: 100%

1.2. “Төрийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог шинэтгэж, бодитой, үнэмшилтэй цахим мэдээллийн тогтолцоо, сан байгуулна” зорилтын хүрээнд Төрийн бүртгэлийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлж, төрийн бүртгэлд бүртгүүлснийг батлах баримт бичгийг компьютерт уншигдахаар болгон, бусад төрлийн цахим баримт бичигтэй хоршин хэрэглэдэг болгоно: /7.2-ын Стратегийн зорилт 5/

1.2.1 “Бүртгэл, мэдээллийн цахим архив” төслийн хүрээнд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтран Иргэний баримтын архивын цаасан суурьт баримтыг цахимжуулах ажлыг бүрэн дуусгаж, хэрэглээнд нэвтрүүлнэ. 2015 он, жилдээ

-Иргэний бүртгэлийн архивын баримтыг цахимжуулах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, бүрэн дуусгана.

Иргэний баримтын архивын санд хадгалагдаж байгаа цаасан суурьт баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байх бөгөөд иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн болон хувийн хэргийн сангийн цахимжуулалт 87.27%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна. Цахимжсан хувийн хэргийн материалаас “Мэдээлэл удирдах систем”-ийг ашиглан архивын лавлагаа, мэдээллийг түргэн шуурхай олгож байна. Биелэлт: 87.27%

1.2.2. Бүртгэлийн үйлчилгээнд цахим хэлбэрээр хамрагдах боломжийг нэмэгдүүлнэ. 2015 он, жилдээ

-ТҮЦ машинаар үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ.

Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машинаар иргэний бүртгэлийн 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн 1 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн бүртгэлийн 2 төрлийн лавлагаа, хаяж гээгдүүлсэн, хүчинтэй байдлыг алдагдуулсан иргэний үнэмлэх дахин авах хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах гэсэн нийт 10 төрлийн лавлагаа, үйлчилгээг үзүүлж байна. ТҮЦ машинаар тус газрын “Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа”, ”Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа”-г нэмж олгох талаар Хууль зүйн яам, МШХХТГ, “Үндэсний дата төв” УТҮГ-т санал хүргүүлсэн. “Үндэсний дата төв” УТҮГ нь гүйцэтгэгч “Аствишн” ХХК-иас ТҮЦ

Page 3: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

3

машины системийн эх кодыг хүлээн авах ажил бүрэн дуусаагүй тул системийн эх кодыг шинэчлэх ажил хүлээгдэж байна. Биелэлт: 80%

1.2.3. Иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн баримтын цахимжсан санг бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглана. 2015 он, жилдээ

-Иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн баримтын цахимжсан санг бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээнд бүрэн нэвтрүүлнэ.

Иргэний баримтын архивт хадгалагдаж буй архивын цаасан суурьт эх нотлох баримтыг цахим хэлбэрт шилжүүлж, “Мэдээлэл удирдах систем”-ийг ашиглалтанд оруулснаар цахимжсан санг бүртгэлийн өдөр тутмын үйл ажиллагаа, үйлчилгээнд ашиглаж байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн архивын баримт нь цахим хэлбэрт шилжсэн нийслэлийн 9 дүүрэг болон 11 аймаг /Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Төв, Ховд, Хэнтий, Өмнөговь аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал бүсийн 7 сум/-ийн хэмжээнд эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйлчилгээнд цахим мэдээллийн санг бүрэн ашиглаж, бүртгэлийн үйл ажиллагааг цахим санд хөтлөн явуулж байна. Хуулийн этгээдийн бүртгэлийн архивын цахимжсан мэдээллийн санг харах эрхтэйгээр бүртгэлийн үйл ажиллагаа, үйлчилгээнд ашиглаж байна. Биелэлт: 100%

1.2.4. Бүртгэлийн лавлагаа мэдээллийн үйлчилгээнд хурууны хээ, цахим үнэмлэхний хэрэглээг нэвтрүүлнэ. 2015 он, жилдээ

-Бүртгэлийн лавлагаа мэдээллийн үйлчилгээнд хурууны хээ, цахим үнэмлэхний хэрэглээг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

Хурууны хээ болон цахим иргэний үнэмлэх ашиглан бүх аймаг, дүүрэг, онлайн сүлжээнд холбогдсон хороодоос иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн 10 төрлийн лавлагаа олгох системийг нэвтрүүлэн, ашиглаж байна. Биелэлт: 100%

1.3. Бүртгэл, мэдээллийн тогтолцоог богино хугацаанд бүхэлд нь боловсронгуй болгоно: /7.2-ын Стратегийн зорилт 5/

1.3.1. Интернэтэд суурилсан Хуулийн этгээдийн бүртгэл мэдээллийн системийг бий болгоно. 2015 он, жилдээ

-Шинээр батлагдсан хуульд нийцүүлэн програм хангамжийг боловсруулж, хөгжүүлнэ.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2015 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн этгээдийн мэдээллийг цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх портал сайт болон хуулийн этгээдийн нэрийг онлайнаар шинээр авах, хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд нэмэлт

Page 4: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

4

өөрчлөлт оруулах, үйлчилгээний дарааллыг урьдчилан захиалах хүсэлт хүлээн авах, хуулийн этгээдийн гэрчилгээг онлайнаар харах агуулга бүхий үйлчилгээний вэб портал бий болгох ажлыг “Инносолюшн” ХХК-тай хамтран хийж гүйцэтгэн, хэрэглээнд нэвтрүүлсэн. Тайлангийн хугацаанд байгууллагын https://burtgel.gov.mn/ цахим хуудсаар дамжуулан хуулийн этгээдийн нэр захиалах 3908, нэрийн баталгаажуулалт 372, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах 9, хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулах 146 хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлийн үйлчилгээг үзүүлсэн. Биелэлт: 100%

1.3.2. Нийслэлийн бүртгэлийн анхан шатны нэгжээс иргэдэд үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна. 2015 он, жилдээ

-Хороодыг мэдээллийн нэгдсэн онлайн системд холбож, анхан шатны нэгжийн түвшинд иргэдэд үзүүлэх бүртгэлийн үйлчилгээний төрлийг нэмэгдүүлнэ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, УБЕГ-ын даргын хооронд 2014-03-25-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, энэхүү санамж бичгийн хүрээнд иргэний бүртгэлийн онлайн сүлжээнд нийт 89 хороог холбож, холбогдох тохиргоог хийн, шилжилт хөдөлгөөний, гэрлэсний, гэрлэлт цуцалсны /шүүхийн журмаар/, гэрлэлт сэргээсний, төрсний болон гэрлэлтийн гэрчилгээ дахин олголтын, иргэний үнэмлэхийн, оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа олгох зэрэг үйлчилгээг хорооны түвшинд үзүүлж байна. Биелэлт: 100%

1.3.3. Төрсний бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч, бүртгэх ажлыг эхлүүлнэ. 2015 он, жилдээ

-Төрсний бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч, бүртгэнэ.

Тус газрын даргын 2015 оны 1059 дүгээр тушаалаар “Төрсний бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, бүртгэл хөтлөх журам”-ыг баталсан. Эрүүл мэндийн яамны төрөлт, нас баралтын нэгдсэн санг тус газрын мэдээллийн сантай холбох чиглэлээр “Эх болон нялхсын эндэгдлийн бүртгэлийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Эрүүл мэндийн яамтай хамран ажиллаж байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх төсөв хөрөнгийг шийдвэрлэх, тус газрын мэдээллийн санг дээрх мэдээллийн сантай холбох, Цахим гарын үсгийн тухай хуульд заасан тоон гарын үсэг хэрэгжиж эхэлснээр төрсний бүртгэлд

Page 5: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

5

бүртгүүлэх хүсэлтийг цахимаар хүлээн авч, бүртгэх боломж бүрдэнэ. Биелэлт: 95%

1.3.4. Улсын бүртгэлийн байгууллагаас олгох бичиг баримтыг шуудангийн сүлжээгээр дамжуулан иргэнд гараас гарт хүргэх үйлчилгээний хүрээг өргөжүүлнэ. 2015 он, жилдээ

-“Монгол шуудан” ТӨХК-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлж “Гараас гарт” үйлчилгээний хамрах хүрээг нэмэгдүүлж, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагааг иргэнд хаягаар гараас гарт хүргэнэ.

“Монгол шуудан” ТӨХК-тай хамтран хэрэгжүүлж буй “Гараас гарт хүргэх” шуудангийн үйлчилгээг өргөжүүлж, Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспортоос гадна хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, холбогдох баримт бичиг, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, холбогдох бусад баримт бичгийг шуудангийн сүлжээгээр дамжуулан иргэн, хуулийн этгээдэд хүргэдэг болсон. Тайлангийн хугацаанд 906 хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, холбогдох баримт бичиг, 1634 эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа, холбогдох бусад баримт бичгийг шуудангийн сүлжээгээр дамжуулан иргэн, хуулийн этгээдийн хаягаар хүргээд байна. Биелэлт: 100%

1.3.5. Цахим үнэмлэхний ухаалаг хэрэглээг нэмэгдүүлнэ. 2015 он, жилдээ

-Хаягийн шилжилт хөдөлгөөнөөс хамаарч цахим үнэмлэхний хаяг солигдон, олон хэвлэгддэг байдлыг халж, хаягийг цахим үнэмлэхэд далд бичих үйлчилгээг нэвтрүүлнэ.

Иргэний цахим үнэмлэхийн бичил санах ойд шилжилт хөдөлгөөний мэдээллийг бичих, иргэний цахим үнэмлэхийн бичил санах ойгоос бичвэр, зурган мэдээллийг унших боломжтой шийдлийг боловсруулан, “Монгол Улсын иргэний цахим үнэмлэхийн бичил санах ойд мэдээлэл оруулах картын загвар, тодорхойлолт”-ыг боловсруулан УБЕГ-ын даргын 2015 оны 1750 дугаар тушаалаар баталж, аймаг, дүүрэг, сум, хорооны нэгж, албан хаагчдад иргэний үнэмлэх уншигч, бичигч төхөөрөмжийг тарааж, иргэний үнэмлэхэд бичилт хийх програм хангамжийг суулган, хаягийг цахим үнэмлэхэд далд бичих үйлчилгээг нэвтрүүлсэн. Биелэлт: 100%

1.3.6. Улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг иргэдэд мессежээр хүргэж эхэлнэ. 2015 он, жилдээ

-Улсын бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг иргэдэд мессежээр хүргэх ажлыг зохион байгуулна.

Энэхүү ажлын хүрээнд “Монгол Контент” компанид хүсэлт гарган 141890 тусгай дугаарыг туршилтын 90 хоногийн хугацаанд нээлгэн https://burtgel.gov.mn/sms мессеж удирдах програм хангамжийг боловсруулаад байна. Улсын хэмжээнд үүсэх урсгал зардлын тооцоог гарган, төсвийн байдлаас хамааран Говьсүмбэр,

Page 6: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

6

Дорноговь, Дорнод, Дундговь, Төв, Өвөрхангай, Хэнтий зэрэг 7 аймагт бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг мессежээр хүргэх үйлчилгээг нэвтрүүлээд байна. Биелэлт: 90%

Хоёр. Хууль зүйн салбарын нээлттэй бодлогын хүрээнд

2.1.“Хууль зүйн салбарын нээлттэй бодлого” баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллана:

2.1.1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг олон нийтэд вэб сайт ба бусад арга хэрэгслээр тайлагнаж ажиллана. 2015 он, жилдээ

- Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг олон нийтэд вэбсайт ба бусад арга хэрэгслээр тайлагнана.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд үйл ажиллагааны, хүний нөөцийн, төсөв, санхүүгийн, худалдан авах ажиллагааны ил тод байдлыг ханган ажиллаж, хууль тогтоомжид заасан мэдээ, мэдээллийг байгууллагын https://burtgel.gov.mn цахим хуудас болон мэдээллийн самбарт тухай бүр байршуулан, шинэчилсэн. Тайлангийн хугацаанд цахим хуудсанд 899 мэдээллийг шинээр, 105 мэдээллийг шинэчлэн байршуулж, хуучирсан 321 мэдээллийг хассан байна. Биелэлт: 100%

2.1.2. Улсын бүртгэлийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүргэх, сурталчилах чиглэлээр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллана. 2015 он, жилдээ

-Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, бүртгэлийн үйл ажиллагааг сурталчилна.

Байгууллагын үйл ажиллагаа, шинээр нэвтрүүлж буй үйлчилгээ, цаг үеийн үйл явдлын мэдээ, мэдээллийг нийт 56 хэвлэл мэдээллийн хэрэгслээр давхардсан тоогоор 198 удаагийн сурталчилгааг телевиз, мэдээллийн сайт, өдөр тутмын сонингоор дамжуулан олон нийтэд хүргэхээс гадна телевиз, радиогийн нийт 21 нэвтрүүлэгт оролцсон байна. Биелэлт: 100%

2.1.3. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмыг байгууллагын цахим хуудаст байршуулан олон нийтэд мэдээлж, сурталчилна. 2015 он, жилдээ

-Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмыг цахим хуудаст тухай бүр байршуулна.

Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журмыг байгууллагын цахим хуудаст тухай бүр байрлуулан олон нийтэд мэдээлж, сурталчилсан. Цахим хуудсанд 5 хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан 1 журам, Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан 7 журам, УБЕГ-ын даргын тушаалаар батлагдсан 14 журмыг шинэчлэн байршуулсан байна. Биелэлт: 100%

Page 7: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

7

2.1.4. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг ханган, байгууллагын төсөв санхүү, орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг вэб сайтаар дамжуулан мэдээлж ажиллана. 2015 он, жилдээ

-Байгууллагын төсөв санхүү, орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг вэб сайтаар дамжуулан тогтмол мэдээлэх ажлыг зохион байгуулна.

Байгууллагын https://burtgel.gov.mn цахим хуудсанд шилэн дансны цэсийг үүсгэн, http://shilendans.gov.mn/ цахим хуудастай холбож, Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2014 оны 384 дугаар тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавигдах мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журам”-д заасан санхүүгийн үйл ажиллагаанд хамаарах мэдээ, мэдээллийг батлагдсан загвар маягтын дагуу цахим хуудас болон мэдээллийн самбараар нийтэд ил тод мэдээлж ажилласан. Биелэлт: 100%

2.1.5.Тус байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, тайланг Хууль зүйн яаманд хүргүүлж, цахим хуудсанд байршуулна. 2015 он, жилдээ

-Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдол, санал хүсэлт, тэдгээрийг шийдвэрлэсэн байдлын талаарх тайланг сар тутам Хууль зүйн яаманд хүргүүлж, цахим хуудсанд байршуулна.

Тус газар нь иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг Засгийн газрын www.zasag.mn цахим хуудас дахь “11-11 мэдээллийн төв”, тус газрын https://burtgel.gov.mn/ цахим хуудас дахь “Зочны дэвтэр”, “Улсын бүртгэлийн нэгдсэн лавлах 1800-1890” дугаарын утас, “Иргэнд ээлтэй утас: 70122014”, “Онлайн лавлах 1800-1890” мессенжер, Фэйсбүүк, өргөдөл, гомдол хариуцсан ажилтан амаар болон бичгээр, санал, хүсэлтийн хайрцаг, дэвтрээр тус тус хүлээн авч түргэн шуурхай шийдвэрлэж байна. Өргөдөл, гомдол, санал, хүсэлт, тэдгээрийг шийдвэрлэсэн байдлын талаарх тайланг сар тутам Хууль зүйн яаманд хүргүүлж, байгууллагын цахим хуудсанд байршуулан ажилласан. Биелэлт: 100%

2.1.6. Тогтмол ажиллагаатай салбар, хороодын үйл ажиллагааны талаар цахим хуудсанд тухай бүр мэдээлнэ. 2015 он, жилдээ

-Төрийн албаны салбар зөвлөл, даргын зөвлөл, ёс зүйн хорооны хуралдааны шийдвэрийг цахим хуудсанд мэдээлдэг болсон байна.

Байгууллагын https://burtgel.gov.mn/ цахим хуудсанд “Төрийн албаны зөвлөлийн УБЕГ-ын дэргэдэх салбар зөвлөл”, “УБЕГ-ын дэргэдэх ёс зүйн хороо”, “УБЕГ-ын хүний нөөц” цэсийг шинээр үүсгэж, холбогдох мэдээ, мэдээлэл, хуралдааны шийдвэрийг цахим хуудсаар тухай бүр ил тод нийтэд мэдээлэн ажилласан. Биелэлт: 100%

Гурав. Улсын бүртгэлийн хууль тогтоомж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

3.1. Улсын бүртгэлийн хууль тогтоомжийг боловсронгуй болгоно.

Page 8: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

8

3.1.1. Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулах ажлын бэлтгэлийг ханган ажиллана. 2015 он, жилдээ

-Иргэний бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлахтай холбогдуулан, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус газрын албан хаагчид орж ажиллан, шаардлагатай мэдээ мэдээллээр хангана.

Тус газраас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Хууль зүйн яам болон УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнд тус газрын холбогдох албан хаагчид ажиллаж, уг хуулийг 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хурлаар баталсан. Ýä õºðºíãийн эрхийн улсын бүртгэлийн òóõàé õóóëèéí øèíý÷èëñýí íàéðóóëãûí òºñëèéã тус газраас боловсруулан Хууль зүйн яаманд хүргүүлж, Засгийн газраас дэмжиж Улсын Их Хуралд өргөн барьсан. Улсын Их Хурлаас уг хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн тул Хууль зүйн байнгын хороон дээр байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнд тус газрын холбогдох албан хаагчид ажиллаж, уг хуулийг Улсын Их Хурлын анхны хэлэлцүүлгээр хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Иргэний бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг тус газраас боловсруулан Хууль зүйн яаманд хүргүүлж, Засгийн газарт өргөн бариад байгаа бөгөөд бусад яамдаас санал авах ажиллагаа хийгдэж байна. Хууль зүйн яаманд байгуулагдсан “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнд тус газрын холбогдох албан хаагчид ажиллаж, шаардлагатай мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. Биелэлт: 100%

3.1.2.Сүлжээгээр дамжих мэдээллийн ангилал тогтоох журмыг боловсруулан, батална. 2015 он, жилдээ

-Журмыг Даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, батална.

“Сүлжээгээр дамжих мэдээллийн ангилал тогтоох журам”-ын төслийг боловсруулан, Тагнуулын ерөнхий газрын Кибер аюулгүй байдлын газраас санал авахаар журмын төслийг хүргүүлээд байна. Биелэлт: 90%

3.1.3. Мэдээллийн технологи мэдээллийн сангийн аюулгүй байдалд анхаарч, энэ чиглэлээр тодорхой ажлуудыг төсөв санхүүтэй уялдуулан зохион байгуулна.

-Мэдээллийн технологи, мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулна.

Мэдээллийн технологи, мэдээллийн сангийн аюулгүй байдал, тасралтгүй ажиллагааг хангах зорилгоор Иргэний цахим үнэмлэхийн бэлдэц, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хадгалах төхөөрөмжийн багтаамжийг нэмэгдүүлэх, Иргэний үнэмлэх хэвлэх үйлдвэрийн хэвийн

Page 9: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

9

2015 он, жилдээ ажиллагааг хангах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Биелэлт: 100%

3.1.4. Шинээр батлагдан гарсан буюу нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжтой уялдуулан дагаж мөрдөх дүрэм, журмыг тухай бүр шинэчлэн боловсруулна. 2015 он, жилдээ

- Шинээр батлагдан гарсан буюу нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжтой уялдуулан холбогдох дүрэм, журмыг тухай бүр шинэчлэн боловсруулна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль шинэчилсэн найруулгаар батлагдсантай холбогдуулан тус газраас дараах журмын төслийг боловсруулан Хууль зүйн сайдаар батлуулан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Үүнд:

Хууль зүйн сайдын 2015 оны А/39 дүгээр тушаалаар “Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам”,

Хууль зүйн сайдын 2015 оны А/40 дүгээр тушаалаар “Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам”,

Хууль зүйн сайдын 2015 оны А/41 дүгээр тушаалаар “Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам”;

Хууль зүйн сайдын 2015 оны А/42 дугаар тушаалаар “Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”.

Мөн УБЕГ-ын даргын 2015 оны 335 дугаар тушаалаар “Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журам”-ыг батлан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Чөлөөт бүсийн тухай хууль шинэчилсэн найруулгаар батлагдсантай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор УБЕГ-ын дарга, “Алтанбулаг” чөлөөт бүс, “Замын үүд” чөлөөт бүс, “Цагаан нуур” чөлөөт бүсийн захирагчийн хамтарсан 2015 оны 1436, А/72, А/56, 33 дугаар тушаал, захирамжаар “Чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд болон эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх тусгай журам”-ыг батлан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Биелэлт: 100%

3.1.5. Улсын бүртгэлийн хяналтын үйл ажиллагааг зохицуулсан хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгоно.

-Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн хяналт шалгалтын зохицуулалтын талаар судалгаа хийж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох

“Улсын бүртгэл, түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх журам”-ын нэмэлт, өөрчлөлтийн талаарх санал, судалгааг төв, орон нутгийн хяналтын улсын байцаагч нараас авч нэгтгэн, журмын

Page 10: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

10

2015 он, жилдээ арга хэмжээг авч ажиллана. шинэчилсэн найруулгыг төслийг боловсруулан УБЕГ-ын даргын 2015 оны 1811 дүгээр тушаалаар “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх журам”-ыг батлан, үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байна. Биелэлт: 100%

Дөрөв. Байгууллагын стратеги үйл ажиллагаа, бодлого төлөвлөлт

4.1. Байгууллагын стратеги үйл ажиллагаа, бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлнэ:

4.1.1. Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн мэдээ, дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлт болон байгууллагын үйл ажиллагааны тайлан, мэдээг нэгтгэн гаргаж, холбогдох газарт хүргүүлнэ. 2015 он, жилдээ

-Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн мэдээ, дээд газрын тогтоол, шийдвэрийн биелэлт болон байгууллагын үйл ажиллагааны тайлан, мэдээг нэгтгэн гаргаж, холбогдох газарт хүргүүлнэ.

Тус газарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын биелэлтийн тайлан, УБЕГ-ын 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт зэргийг 2015 оны эхний 5 сар, жилийн эцсийн байдлаар нэгтгэн гаргаж, Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тайлан, Холбогдох эрх зүйн актын биелэлт, байгууллагын үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөний биелэлтийг 2015 оны эхний хагас жилийн байдлаар нэгтгэн гаргаж, Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Улсын бүртгэлийн үйлчилгээний талаарх статистик мэдээг сар бүр хугацаанд нь хүргүүлж ажилласан. Биелэлт: 100%

4.1.2.Байгууллагын цахим хуудасны програм хангамжийг өөрчлөн дэвшилтэт шинэ програм хангамжаар шинэчлэн боловсруулна. 2015 он, жилдээ

-Байгууллагын цахим хуудасны онлайн сүлжээг портал програмтай холбож, мэдээ мэдээллийг тухай бүр шуурхай авах боломжоор хангана.

Байгууллагын https://burtgel.gov.mn/ цахим хуудасны програм хангамжийг өөрчлөх, орчин үеийн ajax, jquery технологид суурилсан програм хангамжийг боловсруулан https://burtgel.gov.mn/v2/ цахим хуудас үүсгэн, мэдээллийг хөрвүүлэн ашиглалтанд оруулаад байна. Биелэлт: 100%

4.1.3. Иргэний бүртгэлийн онлайн системийн хурдыг нэмэгдүүлнэ. 2015 он, жилдээ

-Иргэний бүртгэлийн онлайн системийг өндөр хурдны оптик төхөөрөмжид суурилсан Cluster-т шилжүүлэн, хэвийн тогтвортой ажиллагаатай болгоно.

Иргэний бүртгэлийн системийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор мэдээллийн санг хосолсон хэлбэр буюу Oracle Real Application Cluster шийдэлд шилжүүлсэн. Энэхүү ажлыг хийснээр өгөгдлийн сантай ажиллах хурд 2 дахин нэмэгдэж, мэдээллийн сангийн хуулбар 2 хувь үүсч, хадгалах төхөөрөмжийн багтаамжийг 4 дахин

Page 11: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

11

нэмэгдүүлсэн. Биелэлт: 100%

4.1.4. 2014 оны төв болон орон нутгийн төрийн сангийн нэгтгэсэн санхүүгийн тайланг аудитаар баталгаажуулж холбогдох газарт хүргүүлнэ. 2015 он, жилдээ

-2015 оны төлөвлөлт, төсвийн уялдаа холбоог хангаж ажиллана. -Байгууллагын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг хуульд заасан хугацаанд аудитаар баталгаажуулж, холбогдох газарт хүргүүлнэ.

2015 оны төлөвлөлт, төсвийн уялдаа холбоог ханган ажилласан. Байгууллагын 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг ерөнхий газар, аймаг, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, хэлтсийн хэмжээнд нэгтгэн гаргаж, аудитаар баталгаажуулан, “Зөрчилгүй” санал дүгнэлт авч, Хууль зүйн яаманд хугацаанд нь хүргүүлж ажилласан. Биелэлт: 100%

4.1.5. Цахим хэрэглээг нэвтрүүлэх замаар байгууллагын урсгал зардлыг бууруулах тодорхой үр дүнтэй ажлыг зохион байгуулна. 2015 он, жилдээ

-Цахим хэрэглээг нэвтрүүлж, урсгал зардлыг бууруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна.

Байгууллагын хэмжээнд нэгдсэн портал систем буюу e-Office системийг боловсруулж, гарын авлага бэлтгэн албан хаагчдад сургалт зохион байгуулсны үндсэн дээр тухайн системийг үйл ажиллагаандаа ашиглаж байна. e-Office системийг улсын бүртгэлийн гадаад болон дотоод бүх сүлжээнд хэрэглэх боломжийг бүрдүүлснээр Улсын бүртгэлийн байгууллагын төвийн болон орон нутаг дахь салбар нэгжүүд хоорондоо цахим хэлбэрээр харилцаж, байгууллагын урсгал зардлыг бууруулсан. Биелэлт: 100%

4.1.6. Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн ажлыг зохион байгуулна. 2015 он, жилдээ

-Зорилтот бүлгийн тодорхой хэсгийг бичиг баримтжуулах, сургалт зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулна.

Бүртгэлийн байгууллагын нийт албан хаагчдын дунд гал түймрийн гамшигт өртсөн зүүн 3 аймгийн ард иргэддээ туслах зорилгоор “Сайн үйлсийн аян”-г өрнүүлэн, иргэдийг бичиг баримтжуулах ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, 108 иргэний баримт бичгийг хэвлүүлэн иргэдэд гардуулан өгсөн. Улсын бүртгэлийн үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлах, иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай үндсэн ойлголт, төрлүүд, анхаарах асуудлын талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрх зүйн ойлголт өгөх, тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх нөхцөл боломжоор хангахад чиглэгдсэн сургалтыг “Сэргээн Засалт, Хөгжлийн Үндэсний төв”-д 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагч, Сэргээн засалт, Хөгжлийн Үндэсний төвийн 30 орчим

Page 12: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

12

албан хаагчид хамрагдсан. Тус газраас “Амьдрах ухаан” Сургалт Үйлдвэрлэлийн төв, дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Улаан загалмайн байгууллага, Их британы төслийн хүрээнд Улаан загалмайн хороо, Шийдэл төсөл, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн төв, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран нийт 777 иргэнийг бичиг баримтжуулсан байна. Биелэлт: 100%

4.2. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих бүртгэлийн хяналтыг боловсронгуй болгож, хяналт шинжилгээ, дотоод аудитыг хэрэгжүүлнэ:

4.2.1. Төв, орон нутгийн бүртгэлийн байгууллагын улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтыг зохион байгуулж, шалгалтын мөрөөр зохих арга хэмжээг авч ажиллана. 2015 он, жилдээ

-Улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн шалгалтыг зохион байгуулж холбогдох арга хэмжээг авч ажиллана.

Тус газрын Бүртгэлийн хяналтын газар нь УБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Багахангай, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Завхан, Ховд, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд гүйцэтгэлийн, нийслэлийн Багануур, Налайх дүүргийн Бүртгэлийн хэлтэс, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Булган, Дорнод, Өмнөговь, Дундговь, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг хийж, шàëãàëòûí ìºðººð çºð÷èë, äóòàãäëûã àðèëãàõ, àæèë ñàéæðóóëàõ òàëààð àëáàí äààëãàâàð, õÿíàëòûí óëñûí áàéöààã÷èéí àëáàí øààðäëàãà áîëîâñðóóëæ õ¿ðã¿¿ëýí áèåëýëòэд хяналт тавьж àæèëëàсан. Биелэлт: 100%

4.2.2. Монгол улсаас хилийн чанадад суугаа ЭСЯ болон Дипломат төлөөлөгчийн газарт бүртгэгдсэн иргэний бүртгэлийн ИУБ маягт хууль тогтоомжийн дагуу бүртгэгдсэн эсэхэд хяналт тавина. 2015 он, жилдээ

-Америкийн Нэгдсэн Улс болон Монгол улсын иргэд олноор суурьшиж, ажиллаж хөдөлмөрлөдөг Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт бүртгэгдсэн иргэний бүртгэлд хяналт, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бусад гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газарт ГХЯ-аар дамжуулан

УБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалтыг хийж, илэрсэн зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж хүргүүлсэн. АНУ, БНЧУ, БНТУ, БНФУ,ХБНГУ, БНБУ, БНИУ, БНУУ, БНШУ-ын ЭСЯ-ын Консулын газарт бүртгэсэн төрсний,

Page 13: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

13

холбогдох чиглэл, зөвлөмж хүргүүлнэ. гэрлэсний бүртгэлийн ИУБ маягтуудыг хянаж, илэрсэн зөрчил, иргэний улсын бүртгэл хөтлөх үйл ажиллагаанд анхаарах асуудлын талаар зөвлөмж хүргүүлсэн. Биелэлт: 100%

4.2.3. Улсын бүртгэлийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн бүртгэлийн газар, хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ. 2015 он, жилдээ

-Улсын бүртгэлийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн бүртгэлийн газар, хэлтсийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох зорилгоор санал, зөвлөмж боловсруулна.

УБЕГ-ын 2014 оны үйл ажиллагаа, 2015 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Энэхүү хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнтэй холбогдуулан Хууль зүйн яамнаас ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажилласан. УБЕГ-ын дотоод газар, хэлтэс, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2014 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг үнэлж, урамшуулах талаар холбогдох арга хэмжээг авсан. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнд тухайн газар, хэлтсийн үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох чиглэлээр санал, зөвлөмж боловсруулж, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Мөн газар, хэлтсүүдийн үйл ажиллагаа, төлөвлөгөөний хэрэгжилтэд 2, 3, 4 дүгээр улирлын байдлаар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хагас, бүтэн жилийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн. Биелэлт: 100%

4.2.4. Улсын бүртгэлийн ерөнхий газар, аймаг, нийслэлийн бүртгэлийн газар, хэлтсийн санхүүгийн болон татвар, төлбөр, хураамжийн үйл ажиллагаанд хяналт тавьж, дотоод аудит хийнэ. 2015 он, жилдээ

-Байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавин, дотоод аудитын үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлж, үйл ажиллагааг сайжруулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах зорилгоор санал, зөвлөмж боловсруулна.

Орхон, Булган, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Увс, Ховд, Архангай, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд дотоод аудит, Хууль зүйн яамны ажлын хэсэгтэй хамтран Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын гадаадад зорчих эрхийн бүртгэлийн үйл ажиллагаанд “Үйл ажиллагааны аудит”, УБЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу Улсын бүртгэлийн төв архивын газрын иргэний баримтын архивын цахимжуулалтын үйл ажиллагаа, Эд хөрөнгийн бүртгэл, цахимжуулалтын газрын үйл ажиллагаанд мөн “Үйл ажиллагааны аудит” хийж, аудитын дүнд тухайн

Page 14: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

14

газар, хэлтсийн үйл ажиллагааг сайжруулах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах үүднээс албан даалгавар, зөвлөмж хүргүүлж, биелэлтэд хяналт тавьж ажилласан. Биелэлт: 100%

4.2.5. Бүртгэлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянах, илрүүлэх, эрсдлийн удирдлагын системийг хяналт, шалгалтын үйл ажиллагаанд нэвтрүүлнэ. 2015 он, жилдээ

Бүртгэлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянах, илрүүлэх, эрсдлийн удирдлагын системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

Иргэний бүртгэлийн систем дээр устгах, засварлах үйлдлийг хянан шалгах хяналтын “Аудит” модулийг боловсруулж, хяналтын улсын байцаагч нарт эрхийг нээн зөрчлөөс сэргийлэх, зөрчлийг хянах, илрүүлэх зорилгоор үйл ажиллагаандаа ашиглаж байна. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн еPRS програмд үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийг хаасан тохиолдолд “Хувийн хэрэг хаасан” гэсэн анхааруулга өгч, лавлагаа, хуулбараас өөр үйлчилгээ програмд боловсруулахгүй байхаар өөрчлөлтийг тусгаснаар хаагдсан хувийн хэрэгт бүртгэл хийгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлсэн. Биелэлт: 100%

4.3. Хүний нөөцийн төлөвлөлтийн бодлогыг хэрэгжүүлж, албан хаагчдын нийгмийн баталгааг хангана:

4.3.1.“Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр ”бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллана. 2015 он, жилдээ

- “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллана.

“УБЕГ-ын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэв. Үүнд:

Тус газрын албан хаагчдын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах экологийн зөв хүмүүжлийг олгох зорилгоор Эко клубыг санаачлан байгуулж, үйл ажиллагааг идэвхитэй явуулж байна.

Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Төв аймгийн нутаг дэвсгэрт 40 албан хаагчдад зуслангийн газар олгох асуудлыг аймгийн Засаг даргад хүсэлт тавин шийдвэрлүүлсэн.

“Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан нийт 103 төрийн албан хаагч, 70 гэрээт ажилтны 260 хүүхдийн судалгааг гарган урамшуулах арга хэмжээ авсан.

“Улсын бүртгэлийн ерөнхий газрын улирлын шилдэг ажилтан шалгаруулах журам”-д заасны дагуу үйл ажиллагааны үр дүн, идэвхи санаачлага, ажлын ололт

Page 15: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

15

амжилт, бүтээлч байдал, төрийн албан хаагчийн ёс зүй, нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, “Байгууллагын үйлчилгээний стандарт”-ыг мөрдөн ажиллаж байгаа 10 албан хаагчийг шалгаруулж, батламж болон дагалдах мөнгөн шагналаар урамшуулсан.

Тус газрын болон НУБГ-ын төрийн захиргааны албан хаагчдын 2014 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, цаашид авах арга хэмжээний хүрээнд цалингийн шатлал ахиулах, зэрэг дэв шинээр олгох, ахиулах, төрийн албан хаасан хугацаа, нууцын, төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадвар, мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгуулахаар ирүүлсэн саналыг судалж Төрийн албаны Салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж УБЕГ-ын даргын 2015 оны 700, 867, 868 дугаар тушаалаар Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдад “Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв олгох тухай”, цалингийн шатлал ахиулах, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох арга хэмжээг авсан.

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94, Улсын бүртгэлийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа тус газрын 24 албан хаагчийг төрийн дээд шагналаар, “Хууль зүйн албаны тэргүүнийн ажилтан тэмдэг”-ээр 8 албан хаагч, “Улсан бүртгэлийн тэргүүний ажилтан тэмдэг”-ээр 12 албан хаагч, “Хууль зүйн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр 35 албан хаагчийг тус тус шагнуулж, 85 албан хаагчийг УБЕГ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр, 96 албан хаагчийг УБЕГ-ын “Жуух бичиг”-ээр, 148 албан хаагчийг УБЕГ-ын “Мөнгөн шагнал”-аар шагнахаар тус тус нэрийг дэвшүүлж шагнаж урамшуулсан. Мөн тус байгууллагатай хамтран ажилладаг Архивын ерөнхий газрын шагналаар 6 албан хаагч, Татварын ерөнхий газрын шагналаар 8 албан хаагч, Үндэсний статситик, эдийн

Page 16: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

16

засгийн хорооны шагналаар 5 албан хаагчийг тус тус шагнуулсан.

Тус газрын албан хаагчдаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан 8 албан хаагчид 131.447.138 төгрөгийн 1 удаагийн буцалтгүй тусламж олгож, суðãóóëüä ñóðàëöàõ áîëîí àð ãýðèéí ãà÷èãäàë, хүүхэд асрах, õ¿íäýòãýí ¿çýõ øàëòãààíû óëìààñ ÷ºëºº авахыг õ¿ññýí 103 àëáàí õààã÷ийн асуудлыг шийдвэрлэж ажилласан.

Мөн тайлант хугацаанд тус газрын даргын 2015 оны 1096 дугаар тушаалаар “Хоол унааны нөхөх төлбөрийг шинэчлэн тогтоох тухай” буюу аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн төрийн албан хаагчдад ажлын нэг өдөрт олгох хоол, унааны нөхөх төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоосон.

Биелэлт: 100%

4.3.2. Улсын бүртгэлийн салбарын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор хөнгөлөлттэй нөхцлөөр албан хаагчдыг орон сууцтай болгох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 2015 он, жилдээ

- Байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр Төрийн орон сууцны корпораци болон бусад холбогдох газартай хамтран ажиллаж, албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцтай болгох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллах “Санамж бичиг” байгуулсан. Төрийн орон сууцны корпорацийн “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос нийт 50 орон сууцны квот хуваарилуулж, түүний дагуу газар, хэлтэс тус бүрээс зохих шаардлагыг хангасан албан хаагчдыг сонгон холбогдох материал, мэдээллийн хамт ТОСК-д хүргүүлсэн. Төрийн орон сууцны корпорациас явуулж байгаа “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтод хөтөлбөрийн” хүрээнд аймаг тус бүрт 1000 айлын орон сууц төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагаас Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Мандал сум, Увс аймгийн Улаангом сум, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд тус тус баригдаж байгаа орон сууцнуудад тус газрын албан хаагчдыг хамруулах талаар санал хүргүүлсэн. Биелэлт: 100%

4.3.3. Албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамруулна.

-Эмнэлгийн байгууллагатай гэрээ байгуулж, байгууллагын албан хаагчдыг

Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор

Page 17: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

17

2015 он, жилдээ эрүүл мэндийн оношлогоо, шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.

рашаан сувилалын газартай хамтран ажиллаж, хөнгөлөлттэй нөхцлөөр амраах ажлын хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байрлах “Хасу Шивэрт” амралт, рашаан сувилалын газартай гэрээ байгуулж, хамт олноо манлайлан, идэвхи зүтгэл гарган ажиллаж буй 38 албан хаагчдыг харьяалах газар хэлтсийн саналыг үндэслэн амраасан. Мөн “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан тус газраас тэтгэвэрт гарсан ахмад настангуудад хүндэтгэл үзүүлэх үүднээс “Самбарай” ХХК-ийн “Төгөл” ахмадын сувилалд 30 ахмад настанг 3 хоног амрааж сувилуулав. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран сүүлийн гурван жилд эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ аваагүй Ерөнхий газрын 80 албан хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоонд үнэ төлбөргүй хамруулсан. Тус газрын төвийн болон орон нутаг дахь салбар нэгжүүд мөн албан хаагчдаа эрүүл мэндийн үзлэг, оношлогоо, шинжилгээнд хамруулсан. Биелэлт: 100%

4.4. Гадаад хамтын ажиллагааг өргөжүүлж, сургалт, сурталчилгааны ажлыг боловсронгуй болгоно:

4.4.1. Гадаадын 2-оос доошгүй орны ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай харилцаа холбоо хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага судална. 2015 он, жилдээ

-ОХУ-ын Хууль Зүйн яамны дэргэдэх Бүртгэлийн байгууллага болон бусад орны ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлж, уулзалт семинарт оролцоно.

НҮБ - Ази Номхон далайн орнуудын “Эдийн засаг, нийгмийн комисс” /ESCAP/-оос хэрэгжүүлж буй “Иргэний бүртгэл, хүн амын үндсэн статистик үзүүлэлтийг сайжруулах” үйл ажиллагааг дэмжин ажиллах бүс нутгийн удирдах зөвлөлийн гишүүнээр тус газрын Иргэний бүртгэл, гадаад паспортын газрын дарга сонгогдон ажиллаж байна. Тус газрын удирдах болон холбогдох албан хаагчид дараах олон улсын хурал, семинарт байгууллагаа төлөөлөн оролцсон байна. Үүнд:

Тайланд Улсын Бангкок хотноо 2015 оны 7 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бүс нутгийн удирдах зөвлөлийн гишүүдийн анхны хурал;

БНТУ-ын Истанбул хотод 2015 оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд, Тайландын Бангкок хотод 2015 оны 12 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд НҮБ - Ази Номхон далайн орнуудын “Эдийн засаг, нийгмийн

Page 18: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

18

комисс” /ESCAP/-оос зохион байгуулсан дэд бүсийн болон мэдээлэгч нарт зориулсан хурал семинар;

Бангладеш улсын Дака хотод 2015 оны 12 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд Ази, номхон далайн орнуудын ухаалаг үнэмлэхийн холбооноос зохион байгуулсан цахим үнэмлэхийн талаарх Засгийн газрын II форум.

БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгын Компанийн бүртгэлийн байгууллагатай харилцаа холбоо тогтоох, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулах, туршлага солилцох хүсэлтийг Монгол Улсаас Хонконгт суугаа Ерөнхий консулаар дамжуулан Хонконгын Компанийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн бөгөөд тус байгууллагаас бидний хүсэлтийг хүлээн авч УБЕГ-ын төлөөлөгчдийг тэдний үйл ажиллагаатай танилцахыг уриад байна. БНТУ-ын “Хүн ам, иргэний бүртгэлийн ерөнхий газар”-тай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Хамтран ажиллах санамж бичиг”-ийн төслийг боловсруулж, санал солилцож, гарын үсэг зурахад бэлэн болоод байна. Эгнээндээ Австрали, Канад, Шинэ Зеланд, Сингапур, Хонконг зэрэг нийт 50 улсын компанийн бүртгэлийн байгууллагыг нэгтгэсэн Компанийн бүртгэлийн холбоо /CRF/-ны 2015 оны гишүүнчлэл, Олон улсын архивын зөвлөлийн Зүүн азийн бүсийн архивын зөвлөл /EASTICA/-ийн 2015 оны гишүүнчлэлээ тус тус баталгаажуулсан. Биелэлт: 100%

4.4.2. Байгууллагын сургалтын нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг ерөнхий газрын нийт албан хаагчдын хэмжээнд зохион байгуулна. 2015 он, жилдээ

-Байгууллагын 2015 оны сургалтын төлөвлөгөө батлан, хэрэгжилтийг хангаж ажиллана. -Албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулна.

УБЕГ-ын 2015 оны сургалтын төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангаж ажиллаж байна. Тайлангийн хугацаанд 50 гаруй сургалт, семинарыг зохион байгуулж, давхардсан тоогоор 1592 албан хаагчийг хамруулаад байна. Байгууллагын бүх шатны албан хаагчдад шинээр батлагдсан болон нэмэлт өөрчлөлт орсон хууль тогтоомжийн талаарх болон бусад чиглэлээр 38 удаагийн сургалт зохион байгуулж 1491 албан хаагч, бусад төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй 11

Page 19: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

19

-Удирдах албан хаагчдын нэгдсэн сургалтыг зохион байгуулна.

удаагийн сургалт, зөвлөлгөөнд 71 гаруй албан хаагчийг хамруулж мэдлэг, мэргэшлийг дээшлүүлсэн. Мөн нийт албан хаагчдыг ажлын байрандаа сурах бололцоогоор ханган байгууллагын цахим хуудас болон дотоод сүлжээгээр дээрх сургалтуудын мэдээллийг хүргэн ажиллаж байна. Бүртгэлийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар орон нутгийн удирдлагыг мэргэжил, арга зүйгээр хангах, зөвлөлдөх зорилгоор зохион байгуулдаг бүртгэлийн байгууллагын “Удирдах ажилтны нэгдсэн сургалт, семинар”-ыг 2015 оны 3 сарын 18-ны өдрөөс 20-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалт, семинарт УБЕГ-н дарга, дэд дарга, газар, хэлтсийн дарга, улсын ахлах бүртгэгч, ахлах мэргэжилтэн, аймаг, нийслэл, дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга нар оролцсон. Биелэлт: 100%

4.4.3. Иргэдэд зориулсан сургалт, мэдээллийг улирал бүр тогтмол зохион байгуулж, хэвшүүлнэ. 2015 он, жилдээ

-Иргэдэд зориулсан сургалт, мэдээллийг улирал бүр тогтмол зохион байгуулж, хэвшүүлнэ.

Улсын бүртгэлийн үйлчилгээ, үйл ажиллагааг сурталчлах, иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай үндсэн ойлголт, төрлүүд, анхаарах асуудлын талаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрх зүйн ойлголт өгөх, тэдэнд төрийн үйлчилгээг хүргэх нөхцөл боломжоор хангахад чиглэгдсэн сургалтыг “Сэргээн Засалт, Хөгжлийн Үндэсний төв”-д 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан. Сургалтад Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагч, Сэргээн засалт, Хөгжлийн Үндэсний төвийн 30 орчим албан хаагчид хамрагдсан. Хууль зүйн яам, түүний харьяа агентлаг байгууллагууд, нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний бүртгэлийн тухай, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, журам, зааврын талаар 5800 гаруй иргэнд эрх зүйн

Page 20: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

20

зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан. Мөн Хууль зүйн яам, Хууль Зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран хуульчид, өмгөөлөгчид, иргэдийн төлөөлөлд Хөдлөх эд хөрөнгө ба эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулга, мэдээлэл өгсөн.

Бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ойг угтсан ажлын хүрээнд их дээд сургууль болон ЕБС-ын ахлах ангийн 63 хүүхдийг байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, Монголын Залуучуудын холбоотой хамтран 16 нас хүрч буй 40 хүүхдэд иргэний “Андгай өргөх ёслол”-ыг зохион байгуулах, 2015 оны 5 дугаар сараас байгууллагын нэрэмжит тугийг 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, нийслэлийн Улсын бүртгэлийн газар, дүүргийн Бүртгэлийн хэлтэс, төвийн газар, хэлтсүүдээр 14 хоногийн хугацаанд шилжүүлэн аялуулж, газар, хэлтсүүд нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж, иргэдэд мэдээ мэдээлэл хүргэсэн. Биелэлт: 100%

4.5. Гэмт хэрэг, авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж, хүний эрх, жендэрийн тэгш байдлыг ханган ажиллана:

4.5.1. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана. 2015 он, жилдээ

- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулан хэрэгжилтийг хангаж ажиллана.

УБЕГ-аас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг хангаж ажилласан. УБЕГ-ын нийт албан хаагчдаас сургалтын хэрэгцээ шаардлага тодорхойлсон судалгаа авсны дагуу гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдах хүсэлт гаргасан нийт 32 албан хаагчдыг 2015-03-31-ний өдөр сургалтад хамруулсан. Мөн “Хуурамч бичиг баримтаас урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 2015-09-17-ны өдөр зохион байгуулсан. Эдгээр сургалт нь албан хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг олж авахаас гадна ажлын байр, албан тушаалын гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн мэдлэг, мэдээлэл олж авах сургалт болсон. Тус газрын 2015 оны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Page 21: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

21

ажлын төлөвлөгөөний биелэлт, тайланг нэгтгэн, Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Биелэлт: 100%

4.5.2. Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллана. 2015 он, жилдээ

-Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллана.

Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд УБЕГ-ын 2015 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажилласан. Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны 2015 оны нэгдсэн сургалт, семинарт “Хүний эрхэд суурилсан хандлага” сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын холбогдох албан тушаалтныг урьж сургалт зохион байгуулсан. Тус газраас 2015 онд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлын тайланг нэгтгэн, Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Биелэлт: 100%

4.5.3. Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийг хэрэгжүүлнэ. 2015 он, жилдээ

-Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллана.

Жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль болон “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө /2013-2016/-ний хэрэгжилтийг ханган ажилласан. Төлөвлөгөөнд 15 арга хэмжээ хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд холбогдох ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажилласан. Хууль зүйн яамнаас зохион байгуулсан “Хууль сахиулах байгууллагуудын Жендэрийн бодлого”, Төрийн албаны зөвлөл, Жендэрийн Үндэсний хороо, Эмэгтэй удирдагч сангийн хамтран зохион байгуулсан “Ажлын байран дахь бэлгийн дарамт” сэдэвт ёс зүйн семинар, сургалт, УБЕГ, Жендэрийн Үндэсний хороотой хамтран зохион байгуулсан “Жендэр ба хүний хөгжил” сэдэвт сургалтанд тус газрын холбогдох албан хаагчид хамрагдсан. Тус газраас 2015 онд жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөний хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хэрэгжилтийн тайланг нэгтгэн, Хууль зүйн

Page 22: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

22

яаманд хүргүүлсэн. Биелэлт: 100%

4.5.4.Терроризмоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. 2015 он, жилдээ

-Терроризмоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хангах ажлыг зохион байгуулна.

УБЕГ-ын терроризмоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажилласан. Энэхүү төлөвлөгөөнд нийт 14 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөснийг бүрэн хэрэгжүүлэн ажилласан. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Терроризмтой тэмцэх хорооноос Монгол Улсад хийсэн ажлын тайлантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1373 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах талаар ГХЯ-аас ирүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөлд санал боловсруулж хүргүүлсэн. Ази номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Тамгын газраас Монгол банктай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалтад тус газрын холбогдох албан хаагчид оролцсон. Монгол банкнаас ирүүлсэн Ази, номхон далайн орнуудын мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 онд хийх санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу Монгол Улсад хийх үнэлгээнд бэлтгэх “Ажлын хэсэг”-т тус газрын холбогдох албан хаагч ажиллаж, Зөвлөмжийн хүрээнд улсын бүртгэлийн байгууллагад холбогдох шаардлагатай мэдээллүүдийг боловсруулж байна. Терроризмаас урьдчилан сэргийлэх чиглэлийн сургалтыг Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн ажлын албатай хамтран 2015 оны 10 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулж, төв орон нутгаас ирсэн эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэгч, хяналтын улсын байцаагч нар зэрэг 80 гаруй албан хаагчдыг хамруулсан. УБЕГ-ын терроризмоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2015 оны жилийн эцсийн тайлан, төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, Терроризмоос урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд

Page 23: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

23

хүргүүлээд байна. Биелэлт: 100%

4.5.5. Авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж ажиллана. 2015 он, жилдээ

-Авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны төлөвлөгөөг боловсруулж батлуулан, хэрэгжилтийг хангаж ажиллана.

УБЕГ-ын 2015 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан, Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажилласан. Улсын бүртгэлийн байгууллагын удирдах ажилтны 2015 нэгдсэн сургалт, семинарт “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтныг урьж сургалт зохион байгуулсан. Хөвсгөл, Баян-Өлгий, Орхон, Дорноговь аймгуудад зохион байгуулагдсан бүсийн сургалтаар 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн нийт 310 албан хаагчийг “Авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтанд хамруулсан. Авлигатай тэмцэх газартай хамтран зохион байгуулсан “Албан хаагчдын шударга байдлыг нэмэгдүүлэх, шударга ёс зүй, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалтанд анхан шатны удирдах албан хаагчдыг, “Шударга Монгол хүний 7 дадал” сэдэвт сургалтанд үйлчилгээний 25 албан хаагчдыг тус тус хамруулсан. УБЕГ-ын авлигын эсрэг үйл ажиллагааны 2015 оны эхний хагас жил, жилийн эцсийн тайлан, төлөвлөгөөний биелэлтийг гаргаж, Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн. Биелэлт: 100%

4.5.6. Албан тушаалтны 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гаргаж тайлагнана. 2015 он, жилдээ

- Албан тушаалтны 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн тайланг Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ. -Шинээр томилогдсон албан хаагчдын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийг тухай бүр авч ажиллана.

Тус газрын төрийн захиргааны нийт 1020 албан хаагчдаас 2014 оны “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг цаасан хэлбэрээр гаргуулан авч, www.meduuleg.iaac.mn сайтад бүртгүүлэн, 2014 оны ХАСХОМ-ийн нэгдсэн тайланг гаргаж Авлигатай тэмцэх газарт хуулийн хугацаанд хүргүүлсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу тус байгууллагад томилогдохоор нэр дэвшсэн 142 иргэн, албан хаагчдаас хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг тухай бүр

Page 24: УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН 2015 ОНД …burtgel.gov.mn/images/document/tailan/UBEG-iin tul_bielelt 2015-IV.pdfСайхан бүсээс бусад

24

гаргуулан авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн, хариу дүгнэлтийг хүлээн авч, холбогдох арга хэмжээг авч ажилласан. Мөн хөрөнгө орлогод нь их хэмжээний өөрчлөлт орсон 23 албан хаагчдаас “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг”-ийг тухай бүр гаргуулан авч, цахим системд бүртгэн ажилласан. Биелэлт: 100%

/Төлөвлөгөөний биелэлтийн дундаж: 98.75%/

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР