Вэб технологи, түүний хэрэглээ 10-р анги
TRANSCRIPT
Вэб технологи,
түүний хэрэглээ
1
Вэб гэж юу вэ?
Вэб браузер гэж юу вэ?
Вэб хуудас гэж юу вэ?
Вэб сайт гэж юу вэ?
Хайлтын систем гэж юу вэ?2
Веб - 1 1989 онд Женев дахь физикийн
CERN лабораторид Английн
инженер Tim Berners-Lee гэдэг хүн
анх вэбийг бүтээжээ.
Мэргэжлийн үгээр хэлбэл WWW
гэдэг нь, интернетийн сүлжээгээр өөр
хоорондоо HTTP протоколоор
холбогдон харьцдаг мэдээллийн эх
сурвалжуудын цогц систем юм.
Арай хялбараар хэлбэл, интернетийн
сүлжээнд тулгуурлан орших асар том
мэдээллийн сүлжээг WWW буюу Веб
гэнэ.
Тим Бернерс
Ли
Client - ХэрэглэгчВэб хуудсуудыг ашиглаж, мэдээллийг
уншиж байгаа компьютерийн вэбээр
үйлчлүүлэгч (Client) гэнэ. Вэбээр
үйлчлүүлэгчид нь вэб харуулах
хэрэгсэл браузерыг ашигладаг.
Веб браузер - 1Веб серверийг клиенттэй холбон өгч,
шаардлагатай веб мэдээллийг
(хуудсыг) хэрэглэгчид гаргаж
үзүүлдэг тусгай програмыг веб
браузер (web browser) гэдэг.
Түүнчлэн веб браузер нь тухайн
хэрэглэгчийн компьютер дээр
байрласан аливаа веб хуудсыг ч
гаргаж үзүүлэх боломжтой.
Веб браузер - 2
Түгээмэл хэрэглэгддэг
веб браузерууд:
› Microsoft Internet
Explorer (зөвхөн
Windows орчинд)
› Mozilla FireFox
(Windows, Linux болон
бусад системд) гэх мэт.
Веб хуудас
Текст, зураг, дуу авиа, дүрс
хөдөлгөөн, бас холбоостой
төрөл бүрийн мэдээлэл бүхий
хуудас байдлаар тодорхой
сэдвийн дагуух цахим баримт
бичгийг веб хуудас (Web Page)
гэдэг.
Веб хуудас
НTML- Hyper TextMarkup Language
FrontPage
Adobe Dreamweaver
Java Script зэрэг програмуудын
тусламжтайгаар вэб хуудас
хийдэг.
Веб сайтТодорхой нэг сэдвийн дагуух өөр
хоорондоо гипертекстээр холбогдсон
вэб хуудсуудын цуглуулгыг вэб сайт
(Web Site) гэнэ.
Олон вэб хуудсуудаас тогтох цогц
мэдээллийн санг вэб сайт гэх ба вэб
сайтыг дуудахад хамгийн түрүүнд
нээгдэх вэб хуудсыг нүүр хуудас
(Home Page) гэнэ.
Вебийн ангилалСтатик (Static) вэб сайт
Статик вэб сайт гэдэг нь өөрчлөлтгүй,
идэвхгүй гэсэн утгыг илэрхийлж болохуйц
бүх хэрэглэгчдэд нэгэн хэвийн мэдээлэл
харуулдаг сайтууд юм.
Динамик (Dynamic) вэб сайт
Динамик вэб сайт гэдэг бол хуудсанд
агуулагдаж буй мэдээллүүд байнгын хурдан
давтамжтай өөрчлөгдөж байдаг сайт юм.
Хайлтын систем (Search
Engine)
Интернэтээс мэдээлэл хайх процесыг хөнгөвчлөх зориулалт бүхий тусгай програм хангамжууд байдаг байна. Үүнийг хайлтын систем (search engine) гэнэ.
Хайлтын систем
(Search Engine) - 2
Гэрийн даалгавар
Хичээлд хэрэглэдэг вэб сайтуудын талаар судалгаа хийж бичиж ирээрэй.