Хөвсгөл аймгийн 1 р цэцэрлэг

8

Upload: -

Post on 16-Jun-2015

1.830 views

Category:

Education


8 download

TRANSCRIPT

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “ НОМЫН БАЯР-ын өдөр тэмдэглэх тухай 158 дугаар зарлиг,Засгийн газраас хэрэгжүүлж буй “ Ном “ хөтөлбөрийг 6 бүлгийн 270 гаруй хүүхэд ,багш ажилчид амжилттай хэрэгжүүлж байна. Номын баярын хүрээнд дараах ажлуудыг зохион явууллаа.

Үлгэрийн баатрууд амилсан нь жүжигчилсэн тоглолт – Ахлах,бэлтгэл бүлгүүдийн дунд Бүлгүүд номын булангаа баяжуулах Эцэг эхчүүдэд “ Хамтдаа уншъя “ сургалт,том жижиг ном хийх Ном бэлэглэх ,хандивлах ажилуудыг зохион явууллаа.

• “ Үлгэрийн баатрууд амилсан нь” дүрийн тоглолтыг ахлах,бэлтгэл бүлгийн дунд зохион явуулсанаас Д.Энхтуяа багштай Бэлтгэл А бүлэг Энэтхэг ардын үлгэр “ Эвтэй дөрвөн амьтан “ ,Б.Баянжаргал багштай Бэлтгэл Б бүлэг Орос ардын үлгэр “ Өнхөрүүш “, Т.Туул багштай Ахлах А бүлэг Монгол ардын үлгэр “ Долоон бор огтоно “ үлгэрээр жүжигчилсэн тоглолтыг сайн явууллаа.

• Бүлэг бүр номын буландаа хүүхдийнхээ насны онцлогт нь тохирсон шинэ номууд хийж баяжуулсан.

• Хамтдаа уншъя сургалтыг эцэг эхчүүдэд явуулан, ном бүтээлгүүлсэн нь ач холбогдолтой ,сонирхолтой ажил болсон.

• Ном хандивлах ажлыг зохион байгуулахад Д.Ууганбаяр багштай Дунд бүлгийн Хантайгийн гэр бүлийнхэн 70 ширхэг хүүхдийн ном,сэтгүүл ,цэцэрлэгийн бүх эцэг эхчүүд 1-2 ном бэлэглэсэн.

• Тайланд хийгдсэн ажлуудыг фотожуулав.

НОМЫН ЦАГААН БУЯН ОРШИХ БОЛТУГАЙ